Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэлээ

       Аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Цээл, Бигэр сумд ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй Таяннуур, Хөхсэрх-1,2 уурхайн 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-05 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу шалгаж, дүгнэлт гаргах, дүнд суурилсан арга хэмжээ авах хяналт шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл  хийлээ.

     Шалгалтыг аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн A/226 захирамжаар томилогдсон ажлын хэсэг Байгаль орчны газрын дарга О.Одгэрэл, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлсийн геологи уул уурхай, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Э.Бямбаа, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Мөнхцэцэг, Байгаль орчны газрын газар, газрын хэвлий, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг, Усны нөөц, ашиглалт хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Содмаа, Бигэр, Цээл сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаач, байгаль хамгаалагч, газрын даамал, иргэдийн төлөөлөл нар хамтран хийсэн.

        Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх шалгалтаар Цээл сумын нутагт 13527А, 15377А  тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй “Алтай хүдэр” ХХК-ийн “Таян нуур”-ын төмрийн хүдрийн уурхай 10 бүлэг 71 ажлын үзүүлэлтээр шалгуулж 81.8 оноо авч хангалттай, Бигэр сумын  нутагт MV-015636, MV017177  тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй “Марко поло” ХХК-ийн “Хөх Сэрх-1”, “Хөх сэрх -2” алтны шороон ордны уурхай 8 бүлэг 68 ажлын үзүүлэлтээр шалгуулж 57.91, 62.91  оноог тус тус авч хангалтгүй, цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж дүгнэгдлээ.

        Бигэр сумын  нутагт MV-015636, MV017177  тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй “Марко поло” ХХК-ийн “Хөх Сэрх-1”, “Хөх сэрх -2” алтны шороон ордны уурхай нь  57.91, 62.91  оноог авч хангалтгүй дүгнэсэн нь 2014 онд уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 20,8  га газарт техник, 52.93 гад биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөснөөс 13,2 гад техникийн нөхөн сэргээлт хийж  биологийн  нөхөн сэргээлтийг хийгээгүй байгаа нь хангалтгүй  дүгнэлт гарахад нөлөөлсөн болно.

Мэдээ оруулсан : 2014-11-21 12:56:22
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.