Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 хоногийн мэдээ

Тус газар нь 2014 оны 11 сарын 01-нээс 2014 оны 11 сарын 7-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

  1. Байгаль орчин болон уул уурхайн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх замаар салбар хоорондын уялдааг хангасан ландшафтад суурилсан газар ашиглалтын төлөвлөлт, менежментийг нэвтрүүлж, уурхайн олборлолтын үйл явцаас үүссэн сөрөг нөлөөлөл, экосистемд учруулсан хохирлыг багасгах, газрын доройтолд орсон газрыг нөхөн сэргээх, газар төлөвлөлтийн бодлогод нөхөн сэргээх ара хэмжээний эрэмбэ дарааллыг оновчтой нарийвчилан тусгах, доройтсон газрын дүйцүүлэн хамгааллыг Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгуудад хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд төслийн төлөвлөлтийн семинар 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбатар хотод болж тус газрын дарга О.Одгэрэл, мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг нар оролцлоо.
  2. Аймгуудын байгаль орчны чиглэлээр тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Байгаль орчны талаар тулгамдаж буй асуудал түүнээс гарах арга зам” сэдэвт хамтарсан хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 5-7-ны хооронд Орхон аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус газрын дарга О.Одгэрэл, ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг нар оролцлоо.
  3. Билгүүн-Эрдэс ХХК нь 2014 оны 10 сарын 29-ны өдөр ус ашиглах хүсэлт ирүүлсний дагуу ус ашиглах дүгнэлтийг гарган 2014 оны 11 сарын 04-ний өдрийн №412 тоот бичгээр хүргүүллээ.

Мөн Шинэ-Уянга ХХК нь ус ашиглах хүсэлт ирүүлсний дагуу дүгнэлтийг гарган 2014 оны 11 сарын 05-ны өдрийн №414 тоот бичгээр хүргүүллээ.

  1. Миний нутаг телевизэд байгуулллагын үйл ажиллгаатай холбоотой мэдээг 2 удаа өгсөн. Үүнд бүрэн шаталттай түлш бага хэрэглэдэг бохирдол бага гаргадаг зуух болон хууль бус ангийн хэргээс урьдчилан сэргийлэх мэдээг өгсөн болно.
  2. Байгууллагын facebook хуудас болон байгаль орчны дэд мэдээллийн сан бүхий цахим хуудсыг /www.govi-altai.nature.gov.mn/ байнга мэдээллээр баяжуулан ажиллуулж байна. Дээрх цахим хуудсуудаас тус байгууллагын үйл ажиллагаа болон байгаль орчны холбогдох мэдээ мэдээлэлүүдийг авч болох юм.
  3. Тус газраас аймгийн нийгэм эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг гарган Хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүллээ.
  4. Онцгой байдлын хэлтсийн дарга аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, онцгой байдлын хэлтсийн 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Есөнбулаг суманд гамшгаас хамгаалах команд штабын сургууль, аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан тус газраас урьдчилан бэлтгэл ханган ажиллаж байна. Бэлтгэл хангах ажлын хүрээнд мэргэжилийн ангийн танилцуулга самбар, машин, техник багаж хэрэгсэл болон ажилчдын үүргэвч аранзны бэлтгэл бэлэн байдлыг хангаж, урьдчилсан үзлэг хийж байна.
Мэдээ оруулсан : 2014-11-07 16:20:29
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.