Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
ГОВЬ - АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН 2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ГОВЬ - АЛТАЙ АЙМГИЙН  БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН

2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

          НЭГ. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ДОТООД АЖИЛ

       Тус газар нь дарга, мэргэжилтэн 7, сумдад 23 байгаль хамгаалагч, нягтлан, нярав, жолооч, бичиг хэрэг, үйлчлэгч зэрэг нийт 40 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

       Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлүүдийн биелэлтийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж жил, улирлын ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх, сумдын удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зарласан “Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил”–ийн ажлын зорилтонд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

      Газрын даргын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тухайн жилд нийлүүлэх 116, тусгай захиалгат 13, манлайлалын 11 ажил, үйлчилгээг нийлүүлэхээр тусган, гэрээний биелэлтийг ханган ажиллаж байна.

         Шинэчлэгдэн батлагдсан байгаль орчны багц хуулиуд болон холбогдох дүрэм журмуудыг хэрэгжүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж байна.

      Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 8 төрийн бус байгууллага, 40 нөхөрлөл, 27 эко клуб, нийт 75 оролцооны бүлэгт 1870 хүн хамрагдан, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 113 идэвхитэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж байна.

     Тус газрын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид байгаль орчны чиглэлээр зохион байгуулагдсан улс, бүсийн чанартай сургалтуудад хамрагдсан. Үүнд:

  • Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас зохион байгуулсан орон нутаг дахь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны аудитын асуудал хариуцаж буй төрийн захиргааны албан хаагчдыг чадавхижуулах “Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний эрх зүйн шинэчлэлийн асуудал” сургалт семинар 3 дугаар сарын 19-20-ны хооронд Ховд аймагт зохион байгуулагдаж тус газрын мэргэжилтэнгүүд, Сав газрын захиргаа, Сум дундын ойн анги, сумдын БОХУБайцаагч, байгаль хамгаалагчид нийт 25 хүн оролцов.
  • Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, шийдвэрийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлдэг байгууллагуудын төлөөлөгчид БОНХЯ, түүний харьяа байгууллага дээр ажиллаж, туршлага судлах, мэдээлэл харилцан солилцох, орон нутагт хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх зорилгоор Байгаль орчны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Одгэрэл, ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, Сум дундын ойн ангийн дарга Б.Эрдэнэбаяр, Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Баттулга, Цээл сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Сайнаа нар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны газар хэлтсүүд, харьяа байгууллага, Цаг уур орчны шинжилгээний газар, Ой судалгаа хөгжлийн төв УТҮГ, Туул голын сав газрын захиргаа, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвүүдэд 2014 оны 04 дүгээр сарын 07-ноос  04 дүгээр сарын 11-ний хугацаанд  ажиллалаа.
  • Бүс нутгийн хэмжээнд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, харилцан туршлага, мэдээл солилцож бус нутгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх бүс нутгийн хамтын ажиллагаа” зөвлөгөөн 2014 оны 4 сарын 18-20-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд зохион байгуулагдаж тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Одгэрэл оролцлоо. Зөвлөгөөнд Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байна.

ХОЁР. МОНГОЛ  УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ

5.2.1.4.4.1. Байгаль орчинд учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх

          Хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас аймгийн хэмжээнд 16 сумын нийт 355,7 га талбай  эвдрэлд орж орхигдсоноос 2010-2013 онуудад 52,67 га талбайд  техникийн нөхөн сэргээлт хийж 303.3 га газар үлдээд байна.

           2014 онд орон нутгийн төсвөөр хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаа болон хойд сайрт нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр аймгийн худалдан авах ажиллагааны албанаас тендерийн ажлыг зохион байгуулж гүйцэтгэгчээр Ховд аймгийн харъяат “Мөнхбаян–Эрдэнэ” ХХК сонгон шалгарч  2014 оны 05 дугаар сарын 15-нд ажил гүйцэтгэх гэрээг Байгаль орчны газартай байгуулан 6 дугаар сарын 13 наас эхлэн үйл ажиллаагаагаа явуулж эхлээд байна. Нөхөн сэргээлтийн явцад байнгын хяналт шалгалт хийн хэвлэл мэлээлэлээр мэдээлэн ажиллаж байна.

          Мөн Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төсөлд орон нутгийн зүгээс хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаанд 10,11 га газарт загвар нөхөн сэргээлтийг  хийж өгөхийг хүссэн хүсэлт тавьсны дагуу төслөөс нутгийн иргэд, ТББ-уудыг оролцуулан 7 дугаар сарын 7-ноос эхлэн нөхөн сэргээлтийг хийлгэхээр төлөвлөөд байна.                                                                                       /Хэрэгжилт-50 хувь/

5.2.1.4.4.2. Улаанбаатар болон томоохон хотуудын агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хөтөлбөр , төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх

            Аймгийн хэмжээнд 2020 он хүртэл баримтлах “Агаарын чанарын дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулан батлуулах ажлын хэсэг Засаг даргын захирамжаар байгуулагдан судалгааны ажил хийж байна.                                          /Хэрэгжилт-10 хувь/

5.2.1.4.4.3. Хот, суурин газрын хатуу хог, хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах, байгальд халгүй аргаар устгахад шинэ технологи, менежментийн цогц бодлого хэрэгжүүлж, ажлын байр шинээр бий болгох

          Мөн орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг дахин ашиглаж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд гарч буй хог хаягдлын төрөл, хэмжээг судалж, БОНХЯ-аас хуванцар, гялгар уут, шилэн хаягдлыг ялгах, цэвэрлэх, бутлах, хайлуулах, хэвэнд цутгах, хөргөх зэрэг дамжлагуудаар боловсруулж, хоёрдогч түүхий эд хийх үйлдвэр байгуулах асуудлыг дэмжин туслахыг хүссэн бөгөөд яамнаас энэ ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн. Үүний дагуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг концессын зүйлийн жагсаалтанд оруулж аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Концесс олгох уралдааны урьдчилсан шалгаруулалтыг 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зарласан байна.

/Хэрэгжилт-30 хувь/

6.3.2. Гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэд оруулан арвижуулах замаар хүн ам, үйлдвэрлэлийн усан хангамжийг шийдвэрлэх

           Цогт сумд улсын төсвийн хөрөнгө 183.087.000 төгрөгөөр Тоонотын хоолойн хөвийг байгуулахаар Худалдан авах ажиллагааны албаар тендер зарлагдан “Мөнхтооройт” ХХК ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж дүгнэн үнийн саналын дагуу 171.162.866 төгрөгөөр гэрээ байгуулах, эрх олгохыг зөвлөмж болгон БОНХЯ төрийн нарийн бичгийн дарга, Аймгийн Засаг даргад хүргүүллээ.

        БОНХЯ төрийн нарийн бичгийн даргын А/187 тоот тушаал,  аймгийн Засаг даргын А/249 тоот захирамжаар гэрээ байгуулах эрхийг БОНХЯ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Байгаль орчны газрын дарга нарт тус тус үүрэг болгосны дагуу гурвалсан  гэрээ байгуулж 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаа эхлүүлж, 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулахаар гэрээ байгууллаа.                                                                           /Хэрэгжилт-30 хувь/

6.5.2. Ан амьтны нөөц, байршил нутгийг тогтоон хамгаалахад зориулагдсан дотоод, гадаадын хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхүйц олон улсын байгууллага, хандивлагч орон, хувь хүний дэмжлэгтэй урт, богино хугацааны төслийг үр ашигтай хэрэгжүүлэхийг дэмжих

          Мазаалай баавгайг хүзүүвчлэх, тоо толгойг судлах, хаврын байршил нүүдэл шилжилт хөдөлгөөн, зан байдлыг судлах маш чухал зорилго бүхий судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажилд ГИДЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн судлаачид болон  Олон улсын баавгай нийгэмлэгийн мэргэжилтнүүд  хамтарсан “Gobi bear project” судалгааны багийнхан гүйцэтгэв. Судалгааны ажил 2014 оны 04 сарын 21-нээс  эхлэн 05 сарын 13 хүртэл 22 хоног ажиллав. Судалгааны ажлаар мазаалай баавгайд хүзүүвч зүүх, идэш тэжээлийг судлах, үсний дээж цуглуулах, автомат зургийн аппарат байрлуулах зэрэг судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

           БОНХ-ийн сайдын А-76 тоот тушаалаар батлагдсан мазаалай баавгай судалгааны ажлын хүрээнд “хөдөлгөөн мэдрэгч автомат гэрэл зургийн аппарат суурилуулах мазаалай баавгайн тоо толгойг зурган индексийн аргаар тогтоох” ажлыг Байгаль  хамгаалах сангийн санхүүжилтээр МУИС-ийн амьтан судлалын тэнхимийн судлаачид гүйцэтгэв. Судалгааны ажлыг 2014 оны 04 сарын 20-оос 04 сарын 23-ний хооронд гүйцэтгэсэн ба 2013 оны 10 сард хийсэн ажлын үргэлжлэл болж байгаа юм.

        Нийт 150 камерыг торон байрлалаар, бичлэг хийх камер 9 ширхэг 159 камер суулгав. Тооцоо хийхэд нэг цэг дээр аль болох олон камер суулгах шаардлагатай боловч орон зайн багтаамжаас шалтгаалан нэг цэг дээр 6-50 камер суурилуулав. Хамгийн олон камерыг Цагаан бургас, Шар хулстын баянбүрдэд тус бүр 50 камер тавьсан болно. Камеруудыг 8 сар хүртэл ажиллуулаад хураан авч зургийн боловсруулах ажил хийгдэнэ.                                               

/Хэрэгжилт-70 хувь/

6.5.3.  Ховор, нэн ховор ургамлын тархац нутаг, нөөцийн судалгаа хийх, удмын санг хамгаалах, генийн сан байгуулах, бүртгэл, мэдээлэл-хяналт шинжилгээний тогтолцоо бүрдүүлэх, ашиглалтыг зохицуулан төлөвлөх, сэргээн ургуулах, тарималжуулах ажил зохион байгуулах

       Аймгийн Шарга, Төгрөг, Бугат, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир зэрэг сумдад ургамлын иж бүрэн судалгааны ажил хийлгэхээр аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас тендер зарлаж  гүйцэтгэгчээр Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэн шалгараад байна.

        /Хэрэгжилт 30хувь/

6.5.4. Нэн ховор амьтны популяцийн тогтвортой байдал, хэвийн өсөлтийг хангахтай холбогдсон зохион байгуулалтыг шинэчлэн , тэдгээрийг хамгаалах эдийн засаг, эрх зүйн орчинг бүрдүүлж, зориудын аргаар үржүүлэх, тэдгээрийн удмын санг бий болгох, генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглаж, биологийн найдвартай нөөцтэй болох  арга замыг судлан боловсруулах

          2011 оноос эхлэн БОАЖЯ-ны шийдвэрээр хавтгай үржүүлгийн ажлыг  хавтгай тэмээ хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцан гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар “Захын ус”-ны хавтгай үржүүлгийн төвд 22 хавтгайн цөм сүрэг  байна. Энэ онд 2 ингэ ботголж ботгонууд эсэн мэнд бойжиж байна. 2014 оны 05 сарын 20-нд ГАА-ийн Цогт сумын мал эмнэлэг үржлийн тасгаар хавтгайн хашааг ариутгах, эрүүлжүүлэх вакцин хийлгэлээ. Зуны улиралд хавтгайн сүргийг задгай бэлчээрт гаргадаг бөгөөд 5 сарын 23-нд хашаанаас гарган байнгын хариулганд байлгаж байна.

/Хэрэгжилт-70 хувь/

7.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн түүний удирдлагын тогтолцооны оновчтой бүтцийг бий болгож, орчин үеийн шаардлага хангасан хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх

          Монгол Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн 3, 4 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн өргөтгөл, Сутай хайрхан уул, Даривийн нуруу, Таянгийн нурууны  байгалийн өвөрмөц тогтоц, ховор амьтан ургамал, тэдгээрийн тархац нутгийг хамгаалах зорилгоор улсын тусгай хамгаалалтад оруулахаар  зорилгоор ирүүлсэн Бугат, Тонхил, Дарив, Цээл сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн 2013 оны 01 сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар уг асуудлыг хэлэлцүүллээ.

         Аймаг, сумын ИТХ-ын тогтоолыг БОНХЯ, Засгийн газарт аймгийн Засаг даргын 201 тоот бичгээр уламжлан хүргүүллээ.

          Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны бүх байгаль хамгаалагчийн хариуцсан нутгийн хилийг тодорхой болгож хяналтын ажлыг тогтмол хийж, зөрчил гарч болзошгүй газруудад урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай хамгаалалттай нутгийн хууль болон холбогдох дүрэм журмууд хяналт тавих зорилгоор хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч дарга мэргэжилтэн болон хилийн анги заставуудын дарга, харуулын дарга нарыг хамтран ажиллах гэрээний дагуу идэвхтэн байгаль хамгаалагчид  ажиллаж байна.

/Хэрэгжилт-70 хувь/

ГУРАВ.ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

            Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дараах арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнд:

228.1. Орон нутаг дахь байгаль орчны төрийн болон иргэний нийгмийн байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааны хамтын ажиллагааг хангаж, төрийн зарим чиг үүргийг ТББ-иар гүйцэтгүүлнэ.

          Улсын төсвийн хөрөнгөөр булаг шандны эхийг хашиж хамгаалах, ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлуудыг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн нөхөрлөл, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлж байна. Энэхүү ажлын гүйцэтгэгчийг булаг хамгаалахаар ирүүлсэн 9 төслөөс сонгон шалгаруулж,  Дарив сумын “Баянбургас” нөхөрлөлийн “Хамгаалагдсан булаг төсөл”, Бигэр сумын Гозгорынхон малчны бүлгийн “Гозгорын булаг” төсөл, Тайшир сумын Номгон нөхөрлөлийн  “Хуримт” төсөл, Жаргалан сумын Зөв эргүүлэг малчдын холбоо төрийн бус байгууллагын “Шонхорын булгийн эхийг хамгаалах” төсөл, Чандмань сумын  Булгийн эх бүлгийн “Голын эхний усны хамгаалалт” төслүүдийг шалгаруулан гэрээ байгуулж, урьдчилгаа санхүүжилт болох 5 сая төгрөг олгоод байна. Мөн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойн зурвас байгуулах ажлыг Худалдан авах ажиллагаанаас шууд гэрээ байгуулах эрх олгосны дагуу Бигэр сумын Мянгайн услалтын системийг түшиглэн ойн зурвас байгуулахаар “Төгөл шугуй” ХХК-ны захирал О.Алтанчимэгтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна.

/Хэрэгжилт-30 хувь/

230.2. Бороо, цасны усыг хуримтлуулах замаар хөв, цөөрөм байгуулах ажлыг дэмжин, урамшуулах, унд ахуйн усны эх үүсвэр, булаг, рашааны эхийг тохижуулан, хамгаална. 

           Цогт, Баян-Уул, Эрдэнэ, Төгрөг сумдад хур тунадасны усыг хуримтлуулж хөв цөөрөм, усан сан байгуулах ажлын зураг төсөв  хийгдээд байна.

           Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  183087000 төгрөгийн санхүүжилтээр Цогт сумын Тоонотын хоолойн хөвийг байгуулахаар тендер зарласан. Тендерт Мөнхтооройт ХХК шалгарч БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай гэрээ байгуулаад байна. Гүйцэтгэлийн ажил 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаа эхлэж, 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулахаар хүлээлгэн өгнө.

          Энэ онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтээр Дарив сумын Майхны эхний булаг, Бигэр сумын Гозгорын булгийн эх, Тайшир сумын Хуримтын эх булаг, Жаргалан сум Шонхорын булаг, Чандмань сумын Талын шанд булгийг төрийн бус байгууллага, байгаль хамгаалах нөхөрлөл, малчны бүлгүүдээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.  Уг ажилд эхний шатны санхүүжилт болох 5,0 сая төгрөгийг олгосон.

/Хэрэгжилт-30 хувь/

232.4. Орон нутгийн тусгай хамгаалалтад авах шалгуур үзүүлэлтийг тодорхой болгон хууль тогтоомжид тусгаж, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хэмжээг нэмэгдүүлнэ.

            Байгалийн унаган төрх, ховор амьтан ургамал, тэдгээрийн тархац нутгийг хамгаалах, түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах зорилгоор нийт 13 сумын 37 газрыг  орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг.       

         Орон нутгийн тусгай хамгаалалттай дээрх 37 газрын мэдээллийг БОНХЯ болон Ашигт малтмалын газрын кадастрын системд цэгцлэн шинэчлэн бүртгэх ажлын хүрээнд орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан зорилгоо тодорхойлоогүй, тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа заагаагүй, тусгай хэрэгцээний газар бусад талбайнуудтай давхцсан зэрэг алдаанууд гарсан байна. 

        Иймд дээрх газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд байлгах мөн шинээр нэмж авах шаардлагатай тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Ашигт талтмалын тухай хуульд нийцүүлэн  15 сумын нутагт нэр бүхий 67 газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг шинэчлэн гаргах ажлыг зохион байгуулсан.

        Чандмань, Жаргалан, Бигэр, Эрдэнэ, Тонхил сумдын нийт 19 газрыг сумын Иргэдийн хурлын тогтоолоор, Есөнбулаг, Дэлгэр, Тайшир, Хөхморьт, Халиун, Шарга, Цогт, Баян-Уул, Цээл, Төгрөг сумдын нутагт нийт 48 газар нутгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор  орон нутгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст бүртгүүллээ.

         Ингэснээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4217505,6 га буюу 29.8 % улсын тусгай хамгаалалттай газар нутагт, 1841431,52 га буюу 13,01 % нь орон нутгийн тусгай хамгаалалтанд хамрагдаад байна.

/Хэрэгжилт-70 хувь/

233.5. Улсын ойн сангийн шинэчилсэн бүртгэл тооллого явуулж, ойжуулалтын ажлыг 30000 га-аас доошгүй талбайд хийнэ.

            Ойн сангийн тооллогын ажлыг ой судалгаа хөгжлийн төвөөс энэ онд бүх аймагт хийхээр төлөвлөсөн байгаа.

            Аймгийн хэмжээнд Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд 5 га ойжуулалтын ажлыг Сум дундын ойн ангиар хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос 3 га-д ойн зурвас байгуулах ажлыг ХААА-наас шууд гэрээ байгуулах эрх олгосны дагуу сумаас төсөл авч сонгон шалгаруулж Бигэр сумын Төгөл шугуй ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж ойжуулалтын ажлыг гүйцэтгүүлж байна. Мөн байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлын хүрээнд Сум дундын ойн ангиар Халиун сумын Гүү бариач багийн саарал гэдэг газар туршилтын журмаар 2000 орчим шигүү ургасан шинэсний суулгацыг шилжүүлэн суулгасан .                                                                                                                                                                                      /Хэрэгжилт-90 хувь/

234.3. Нэн ховор, ховор амьтдыг уугуул нутагт нь сэргээн нутагшуулан зориудаар өсгөн үржүүлж, удмын санг хадгалан, хамгаална.

            ГИДЦГ-ын “Б” хэсгийн нутагт 1992 оноос эхлэн тахь адууг сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд энэ зүйлийн амьтны хувьд Зүүн гарын говь нь уугуул нутаг нь юм. 2012 оноос хойш 3 удаагийн тахийн тээвэрлэлээр 4 азарга, 8 гүү нийт 12 тахийг БНХАУ, Чех улсаас тээвэрлэн авчирч амжилттай нутагшуулж байна. 2013 оны хавар ойролцоогоор 35 гүү хээлтэй байсан. 2014 оны 04 сарын 16-наас эхлэн тахийн гүүнүүд төрж эхэлсэн бөгөөд хагас жилийн байдлаар 23 унага шинээр төрснөөс 3 унага зүй бусаар хорогдож 20 унага эсэн мэнд бойжиж төрөлх сүрэгтээ идээшилж байна. Энэ оны хагас жилийн байдлаар ГИДЦГ-ын “Б” хэсгийн нутагт тахийн тоо толгой 3 оронтой тоонд хүрч амжилттай сэргээн нутагшиж байна.

        2011 оноос эхлэн БОАЖЯ-ны шийдвэрээр хавтгай үржүүлгийн ажлыг  хавтгай тэмээ хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцан гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар “Захын ус”-ны хавтгай үржүүлгийн төвд 22 хавтгайн цөм сүрэг  байна. Энэ онд 2 ингэ ботголож ботгонууд эсэн мэнд бойжиж байна. 2014 оны 05 сарын 20-нд ГАА-ийн Цогт сумын мал эмнэлэг үржлийн тасгийн малын эмч Г.Алимаагаар хавтгайн хашааг ариутгах, эрүүлжүүлэх вакцин хийлгэлээ. Зуны улиралд хавтгайн сүргийг задгай бэлчээрт гаргадаг бөгөөд 5 сарын 23-нд хашаанаас гарган байнгын хариулганд байлгаж байна.

          Мазаалай баавгайг хүзүүвчлэх, тоо толгойг судлах, хаврын байршил нүүдэл шилжилт хөдөлгөөн, зан байдлыг судлах маш чухал зорилго бүхий судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажилд ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн судлаачид болон  Олон улсын баавгай нийгэмлэгийн мэргэжилтнүүд  хамтарсан “Gobi bear project” судалгааны багийнхан гүйцэтгэв. Судалгааны ажил 2014 оны 04 сарын 21-нээс  эхлэн 05 сарын 13 хүртэл 22 хоног ажилласан. Судалгааны ажлаар мазаалай баавгайд хүзүүвч зүүх, идэш тэжээлийг судлах, үсний дээж цуглуулах, автомат зургийн аппарат байрлуулах зэрэг судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

             Энэхүү судалгааны ажлаар Шар хулсны районы Цагаан тохойгоос 2 мазаалай, Цагаан бургасны баянбүрдээс 1 мазаалай баавгай барьж сансарын болон радио дохиололт хүзүүвч зүүлээ. Тухайн баавгай бүр анх удаа баригдаж байгаа 1 эм, 2 эр баавгай байлаа.

/Хэрэгжилт-70 хувь/

240.2. Газрын доройтол, цөлжилтийг сааруулах арга хэмжээ авч, бэлчээр, хөрсний хүлэмжийн хий шингээх чадавхийг дээшлүүлнэ.

              Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооноос зарласан заган ойн ойжуулалт хийх төсөл сонгон шалгаруулах уралдаанд Сум дундын ойн анги 3 га талбайд заган ойн ойжуулалт хийхээр шалгараад байна.                                    

      /Хэрэгжилт-30 хувь/                                                                                            

241.2. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хөхүүлэн дэмжинэ.

    Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 8 төрийн бус байгууллага, 40 нөхөрлөл, 27 эко клуб, нийт 75 оролцооны бүлэгт 1870 хүн хамрагдан, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 113 идэвхитэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж байна. Дээрх оролцооны бүлэг, иргэдийг идэвхижүүлэн хамтран ажиллаж байна.

    Тухайлбал улсын төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн зурвас байгуулах, булаг шандны эх хамгаалах ажлыг байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна. Мөн идэвхитэн байгаль хамгаалагч 7-г шинээр томилон ажиллуулж байгаль орчны журмын эсрэг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтын ажлыг хийлгэж байгаа бөгөөд Есөнбулаг сумын Рашаант багийн усан сан, ойн сан бүхий Өл, Ялаат зэрэг газарт хууль бус алт олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор идэвхитэн байгаль хамгаалагч 2-г томилон, хөдөлмөр эрхлэлтийн сангаас цалинжуулан 5 сарын хугацаатай ажиллуулж байна.                                                                                                                                                /Хэрэгжилт-30 хувь/

 

Дөрөв. БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ ҮНДЭСНИЙ БОЛОН ОРОН НУТГИЙН ТҮВШИНД ХЭРЭГЖИЖ БАЙГАА, ТУХАЙН БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДОХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН  ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН                                      

  • УС ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР /2010.11.23 № 304/

        Ус үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гариг, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт нийслэл, аймгийн төв болон томоохон хотуудад 20-50 км тойрогт, сум суурин газруудад 10 км тойрогт, баг, хот айлд 5 км-ийн тойрогт орших гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, уст цэгийг ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэх, байгалийн гольдролыг сэргээх, тохижуулах, хамгаалах арга хэмжээг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан  зохион байгуулдаг билээ энэ удаад 05 сарын 17-ны өдөр Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Есөнбулаг сумын ЗДТГ-тай хамтран “ХОТЛЫГ УНДААЛАГЧ ЧАНДМАНЬ ЭРДЭНЭЭ ХОЙЧ ҮЕДЭЭ ЦЭВЭР ТУНГАЛГААР НЬ ҮЛДЭЭЕ” уриатайгаар ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчид, аж ахуй нэгжийн ажилтан, албан хаагчдыг оролцуулан, Мөн хүүхэд, залуусыг нэгэн дуу хоолойгоор байгаль эхээ хайрлах үйлсэд санаачлагаараа ирж нэгдэхийг уриалан зохион байгууллаа.

          Сум суурин газруудын 10-15 км-ийн тойрог, баг хот айлын 5 км-ийн тойрогт орших Есөнбулаг сумын Түмэнгийн булаг, Соохойн булаг Хөх дэнжийн булаг, Ус- Алтайн доод булаг, Нисэхийн  гүүрнээс доош далан дагуу Сутай хорооны нуур, Харзатын урд дэрс, Ус цэвэршүүлэх станцын дээд тал зэрэг газрууд хамруулан ЭМШУС Говь-Алтай аймаг дахь салбар Лице сургуулийн 3 бүлгийн 22 хүүхэд 1тнн хог, МСҮТөвийн 11 бүлгийн 220 хүүхэд, 23 багш 3.5  тнн хог, 1 дүгээр сургуулийн 12 бүлгийн 360 хүүхэд, 18 багш 5 тнн, 3 дугаар сургуулийн 16 бүлгийн 400 хүүхэд 5 тнн хог, Хайнтайшир цогцолбор сургуулийн 9 бүлгийн 240 хүүхэд 3.5 тнн хог цэвэрлэсэн мөн санаачлагаараа ирж оролцсон Хас банк, Байгаль орчны газрын 20 ажилтан албан хаагчид 2.5 тнн хогийг цэвэрлэлээ.

        Энэ ажилд ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн 51 бүлгийн 1242 хүүхэд, 41 багш, санаачлагаараа оролцсон 20 хүн нийт 20.5 тнн хог хаягдлыг булаг шанд, уст цэгийн орчноос цэвэрлэн хогийн цэгт хүргэлээ.

        Мөн Жаргалан, Халиун, Баян-Уул Тайшир, Бигэр сумууд уг ажлыг орон нутагтаа зохион байгуулж 374 иргэдийг оролцуулан 36 уст цэгээс 31 тонн хог хаягдлыг  цэвэрлэгдэж хогийн нэгдсэн цэгт хүргэсэн байна.

         Усны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.5 дахь заалт,  Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны А-27 дугаар тушаалын дагуу Ус цаг уур орчны шинжилгээний газраас гадаргын ус  судлалын харуулуудаас  хүлээн  авсан гадаргын болон газрын доорх  усны чанар, төлөв  байдал, горимын талаархи мэдээллүүдийг сүлжээ, харуул тус бүрээр, Тайширын усан цахилгаан станцаас гадаргын усны чанар, төлөв  байдал, горимын талаар, Бигэр сумд үйл ажиллагаа  явуулдаг Марко поло ХХК-ны ашиглалтын талбай дээр байдаг газрын доорхи усны хяналтын цооног –2, Цээл сумд үйл ажиллагаа явуулдаг Алтай хүдэр ХХК-ны ашиглалтын талбай дээр байдаг газрын доорхи усны хяналтын цооног –1, тус бүрээс газрын доорх  усны чанар, төлөв  байдал, горим, хяналт - шинжилгээ, чанарын хяналт - шинжилгээний талаархи мэдээллүүдийг /сар, улирлаар/ нэгтгэн гаргаж ,  Есөнбулаг сумын усан хангамжийн бүсэд газрын доорх усны түвшинд улирал бүр хэмжилт хийж, нөөцийг тогтоох улмаар усны дээж авч шинжлэн ажиллаж байна.

          2014 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн төвийн ундны усны 14 цэгээс улиралд 1 удаа, Дэлгэр, Цээл,Тайшир Гуулин УЦС, Дарив сумын худгуудаас дээж ирүүлснийг Мэргэжлийн Хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэв.

        1 дээжинд 19 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн бөгөөд нийтлэгээр   магнийн хатуулаг  Унд ахуйн ус.Эрүүл ахуйн шаардлага.MNS-0900:2005 стандартаас 15-19 мг/ л-ээр илүү  дүнтэй гарсан байна.

        Бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд МХГ-тай хамтран эрсдэлийн үнэлгээнд, “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага. MNS  4943:2011 стандартын хэрэгжилтэнд хяналт хийн, үнэлэлт, дүгнэлт өгч,  цаашид авах арга хэмжээний талаар саналыг боловсруулах зорилгоор хяналт шинжилгээ хийв.Мэдээ оруулсан : 2014-11-03 11:43:43

2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.