Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ /Эхний хагас жилийн байдлаар/

    АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ

/Эхний хагас жилийн байдлаар/

2014.06.24                                                                                                                                                                      Алтай хот

Хэрэгжүүлэх ажил үйлчилгээ

Биелэлт

Хувь

 

ГУРАВ. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Зорилт 6.  Байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг нөхөн сэргээх, зохистой ашиглахад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдийн идэвхитэй оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх:

6.1

Хувиараа ашигт малтмал олборлогчдын  үйл ажиллагаагаар эвдэрч нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газрыг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор техникийн нөхөн сэргээлт хийлгэнэ.

       2014 онд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаа болон хойд сайрт нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр аймгийн худалдан авах ажиллагааны албанаас тендерийг зохион байгуулж гүйцэтгэгчээр Ховд аймгийн харъяат “Мөнхбаян –Эрдэнэ” ХХК сонгон шалгарч  2014 оны 05 дугаар сарын 15-нд ажил гүйцэтгэх гэрээг байгуулан 6 дугаар сарын 13-наас эхлэн үйл ажиллаагаагаа явуулж эхлээд байна.

       Мөн Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаанд 10.11 га газарт загвар нөхөн сэргээлтийг  нутгийн иргэд, ТББ-уудыг оролцуулан 6 дугаар сарын 25-наас эхлэн хийхээр төлөвлөөд байна.

30

6.2

Дарив, Бигэр, Тайшир, Жаргалан, Чандмань сумдад орон нутгийн төсвөөр, бусад сумдад төсөл хөтөлбөрийн шугамаар рашаан, булаг шандны эхийг хамгаалж, тохижуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

         Энэ онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтээр Дарив сумын Майхны эхний булаг, Бигэр сумын Гозгорын булгийн эх, Тайшир сумын Хуримтын эх булаг, Жаргалан сум Шонхорын булаг, Чандмань сумын Талын шанд булгийг төрийн бус байгууллага, байгаль хамгаалах нөхөрлөл, малчны бүлгүүдээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.  Уг ажилд эхний шатны санхүүжилт болох 5,0 сая төгрөгийг олгосон.

50

6.3

Цас борооны усыг хуримтлуулан, хөв цөөрөм, усан сан байгуулах замаар гадаргуугийн усны нөөцийн хуримтлал бий болгоно.

       Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  Цогт сумын Тоонотын хоолойн хөвийг байгуулахаар тендер зарласан. Тендерт Мөнхтооройт ХХК шалгарч БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай гэрээ байгуулаад байна. Гүйцэтгэлийн ажил 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаа эхлэж, 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулахаар хүлээлгэн өгнө.

 

 

30

6.4

Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоож, тэмдэгжүүлэн хамгаалалтыг сайжруулна.

        Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоож, тэмдэгжүүлэн хамгаалалтыг сайжруулах зорилгоор байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гадаргын ус унд ахуйдаа хэрэглэдэг сумдаас нэн шаардлагатай Тайшир сумын Завхан гол, Тонхил сумын Зүйлийн гол, Халиун сумын Халиун голд энгийн хамгаалалын бүс тогтоож, тэмдэгжүүлэн загон татах ажлыг хийхээр шийдвэрлээд байна.  

 

10

6.5

Ойн зурвас байгуулах ажлыг үргэлжлүүлж заган ой, шинэсэн ойн нөхөн сэргээлтийн ажлыг төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр эрчимжүүлнэ.

       2014 онд ойн зурвас байгуулах ажлын хүрээнд Бигэр сумын “Мянгайн” услалтын системийг түшиглэн ойн зурвас байгуулахаар “Төгөл шугуй” ХХК-ны захирал О.Алтанчимэгтэй гэрээ байгуулан  ажлыг гүйцэтгүүлж байна.

        Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сум дундын ойн ангитай гэрээ байгуулан  5-гад ойн зурвас байгуулах ажлыг Тайшир сумд хийж гүйцэтгэж байна.

        БОНХЯ-ны Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооноос зарласан цөлжилтийг сааруулах заган ойн зурвас байгуулах ажлын хүрээнд Сум дундын ойн анги санхүүжилт авч ажлаа эхлүүлээд байна.

        Халиун сумын Гүү бариач, Нуур могой, Бугын толгойт зэрэг газарт нутгийн иргэдийн оролцоотойгоор 2000ш шигүү ургасан 3-5 настай суулгацыг шилжүүлэн суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн.

70

6.6

Гуулин, Бигэр сумын Өөшийн мод үржүүлгийн газарт мөчрөөр, хүлэмжинд үрслүүлгээр тарьц, суулгац ургуулан бэлтгэнэ.

      Сум  дундын ойн анги нь Дэлгэр сумын Гуулин тосгон дахь мод үржүүлгийн газарт Жаргалан сумын Завхан гол, Завхан аймгийн Алдархаан сумын  Борхын шугуйгаас ногоон мөчрөөр улиас 4000 ш, бургас 6000 ш бэлтгэн авчирч үрслүүлээд байна.

      Мөн Бигэр сумын мод үржүүлгийн газарт загийг бортгонд 3000 ш, улиас, бургас 4500 ш мөчрөөр үржүүлээд байна

70

6.7

Ойн хөнөөлт шавьж, өвчний тархалтын голомтыг хязгаарлах, устгах арга хэмжээ зохион байгуулна.

      Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил төлөвлөгөөний дагуу 8 сард хийгдэх бөгөөд холбогдох бичиг баримтыг боловсруулж байна.

10

6.8

Аймгийн хойт бүсийн сумдад ургамлын иж бүрэн судалгаа хийлгэж, мэдээллийн сантай болно.

     Ургамлын судалгааны ажлын даалгавар, удирдамжийг батласан. Худалдан авах ажиллагааны албанаас гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлагдаад байна.  Судалгааны ажил 7-8 сард хийгдэж, 10 сард тайлан хүлээн авах юм.

30

6.9

Мазаалай баавгай болон нэн ховор, ховор ан амьтанд био техникийн арга хэмжээ авах, сурталчлах, хамгаалах ажлуудын зохион байгуулалтыг сайжруулна.

      Говийн мазаалай баавгайд 10 тн тэжээл тавих ажлыг ГИДЦГазрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулан ажилласан.

     Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийн 200 кг-ын багтаамж бүхий 11 тэжээлийн цэгт  2 тн тэжээлийг тараан байрлуулсан бөгөөд үлдэгдэл 8 тн тэжээлийг нөөцийн саванд хадгалж цаг үеийн байдлыг харгалзан тараан байрлуулна.

      Мөн Тайшир сумын Овооно хар, Жаргалан сумын Жаргалант хайрхан, Халиун сумын Хантайширын нуруунд 8 тн хужир, марааг аргаль хонь, янгир ямаа, халиун буганы бэлчээр нутагт хужирсаж хол газар нүүдэл хийж турж эцэх,  эрсдэлд орохоос сэргийлж байршууллаа.

      Байгалийн амьтан, ургамлын өдөр, Биологийн олон янз байдлын өдрийн хүрээнд ард иргэд, хүүхэд залуучуудын дунд нэн ховор, ховор амьтдыг сурталчилах, таниулах, хайрлан хамгаалах сэдэл төрүүлэх олон талт ажлуудыш зохион байгуулсан. 

       Мөн ОНС музей, ОУ-ын Тахь гурупптэй хамтран тахийн булан болон нэн ховор, ховор ан амьтны гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж сурталчиллаа.  

 

90

6.10

Аймгийн ан, агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулж, Монгол бөхөнгийн тоо, нөөцийн үнэлгээ хийх, хамгаалалтын хяналтыг сайжруулна.

       Шинээр батлагдсан агнуурын менежментийн төлөвлөгөөний загварчиллын дагуу аймгийн агнуурын хэсэгчилсэн менежментийн төлөвлөгөөний суурь мэдээллүүдийг цуглуулж төлөвлөгөөнд оруулах газруудыг сонгоод байна.

       Агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажил 7,8-дугаар сард  хийгдэнэ.

30

6.11

Цаг агаарт зориудаар нөлөөлөх аргаар хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж, бэлчээрийн гарцыг сайжруулах зорилгоор борооны пуужин нийлүүлнэ.

      БНХАУлсын нийлүүлэгч компанид бороожуулагч пуужин 90 ширхэг, газрын генератор 250 ширхэгийг худалдан авах хүсэлтээ хүргүүлэн захиалга өгөөд байна.

10

2.1

Байгалийн нөөц ашиглан томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй Таяннуурын төмрийн хүдрийн уурхай,  Хөх сэрхийн алтын  уурхай, Хөвбулгийн нүүрсний уурхайн аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны аудитыг хийлгэж, байгаль орчин үзүүлэх сөрөг нөлөөлийг тодорхойлно.

      Байгаль орчны аудит хийлгэх шаардлагатай аж ахуйн нэгжийн судалгааг БОНХЯ-нд хүргүүлсэн.

       Мөн байгаль орчны аудитыг хуульд заасан хугацаанд   мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх талаар Таяннуурын төмрийн хүдрийн уурхай, Хөх сэрхийн алтны уурхай, Зээгт, Хөв булгийн нүүрсний уурхайд албан бичиг хүргүүлээд байна.

30

2.2

Аймгийн төвд болон уул уурхайн компаниудад ашиглагдаж байгаа гүний худгуудыг тоолууржуулж, усны хэрэглээг хянах боломжийг бүрдүүлнэ.

      Аймгийн төвд болон сумдад ус ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудад ашиглагдаж байгаа гүний худгуудыг тоолууржуулж, усны хэрэглээг хянах зорилгоор ус ашиглагч байгууллагуудын судалгааг авахаар 18 сумд албан бичиг хүргүүлж одоогийн байдлаар 10 сумын судалгаа ирсэн байна.  Үүнд 51 ус ашиглагч иргэн ААН, уул уурхайн компаниуд байгаагаас тоолууртай  5, гадаргын ус ашигладаг 26, сумын төвийн худгаас зөөвөрлөн ашигладаг 18, тоолуур тавих шаардлагатай 2 байна.

10

2.3

Байгаль орчинд нөлөөллийн үнэлгээний үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулж, мэдээллийн ил тод байдлыг хангах ажлыг эхлүүлнэ.

       Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль шинэчлэгдэн найруулагдсантай холбогдуулан шинээр гарсан дүрэм, журмуудыг танилцуулах, хэрэгжүүлэн ажиллах зорилгоор орон нутагт байгалийн нөөц, баялаг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга , эрхлэгч, менежер болон  байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалтнуудад “Байгаль орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээ, аудитын эрх зүйн шинэчлэлийн асуудал” сэдэвт сургалтын 2014.05.26-27 ний өдрүүдэд зохион байгууллаа.

        Уг сургалтанд байгалийн нөөц, баялаг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж буй аялал жуулчлалын бааз, усан цахилгаан станц, шатахуун түгээх станц, уул уурхайн болон дулаан үйлдвэрлэж буй компаниуд, бусад ААН, байгууллагуудын дарга, эрхлэгч, менежер, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн  болох нийт 24 хүн хамрагдлаа.

        Мөн 2014 оны эхний хагас жилд хийгдсэн 6 байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний цахим мэдээллийн санд байршууллаа.

50

 

Мэдээ оруулсан : 2014-11-03 11:27:26
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.