Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 2014 ОНЫ 3-р УЛИРАЛЫН БИЕЛЭЛТ

 

 

Зорилтын дугаар

 

 

Зорилт

Арга хэмжээний дугаар

 

 

Арга хэмжээ

 

 

Хэрэгжилт

 

40

Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох

 

10

Байгаль орчны аудитаар дамжуулж уул уурхайн үйлдвэрлэлд байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй технологийг ашиглуулахгүй байх арга хэмжээг авна.

        Аймгийн хэмжээнд байгалийн баялаг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэж буй байгаль орчны аудит хийлгэх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж БОНХЯ-нд хүргүүлээд байна.

      “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”- д заасны дагуу байгаль орчны аудитыг хуулийн хугацаанд нь багтан мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх талаар тус газраас Таяннуурын төмрийн хүдрийн уурхай, Хөх сэрхийн алтны уурхай, Зээгт, Хөв булгийн нүүрсний уурхай, Улаанбоомын УЦС-уудад   албан бичиг хүргүүлээд байна.

       Дээрхи аж ахуйн нэгжүүдээс Таяннуурын төмрийн хүдрийн уурхай болон Зээгтийн нүүрсний уурхайн 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө байгаль орчны аудитыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг төлөвлөн сонгон шалгаруулах шатандаа байна гэсэн тайлан мэдээг тус газарт ирүүлээд байна.

Хэрэгжилт-50%

 

134

Аймаг, сумын төвийн ногоон байгууламжтай талбайг хоёр дахин нэмэгдүүлэх

 

2

Аймаг, сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зураг төслийг гаргаж, орон нутгийн төсвийн хөрөнгө, тухайн нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх арга хэмжээ авна.

         Хаврын мод тарих сарын аянг хүрээнд хувиараа мод үржүүлэх, тарих ажил эрхэлдэг иргэдийг зохион байгуулалтанд оруулан Жанчив баатрын талбайд тарьц суулгацны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж иргэдэд улиас,  шар хуайс, бургас, монос, үхрийн нүд, чацаргана, хайлаас нийт  6000 ширхэг тарьц суулгац нийлүүлэн ажилласан

        Ингэсэнээр аймгийн хэмжээнд 1860 иргэн, 131 аж ахуйн нэгж байгууллага оролцон 23374 мод бут сөөг тарьж, 72 м2 талбайг зүлэгжүүлэн зүлэгжүүлэн нийт 23497,9 мянган төгрөг зарцуулсан байна.

Хэрэгжилт-90%

 

228

Орон нутаг дахь иргэний байгууллага, иргэдийн нөхөрлөлтэй байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах тогтолцоог шинэ шатанд гаргах

1

Орон нутаг дахь байгаль орчны төрийн болон иргэний нийгмийн байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааны хамтын ажиллагааг хангаж, төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлнэ.

        Улсын төсвийн хөрөнгөөр булаг шандны эхийг хашиж хамгаалах, ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлуудыг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн нөхөрлөл, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлж байна. Энэхүү ажлын гүйцэтгэгчийг булаг хамгаалахаар ирүүлсэн 9 төслөөс сонгон шалгаруулж,  Дарив сумын “Баянбургас” нөхөрлөлийн “Хамгаалагдсан булаг төсөл”, Бигэр сумын “Гозгорынхон” малчны бүлгийн “Гозгорын булаг” төсөл, Тайшир сумын “Номгон” нөхөрлөлийн  “Хуримт” төсөл, Жаргалан сумын “Зөв эргүүлэг” малчдын холбоо төрийн бус байгууллагын “Шонхорын булгийн эхийг хамгаалах” төсөл, Чандмань сумын  “Булгийн эх” бүлгийн “Голын эхний усны хамгаалалт” төслүүдийг шалгаруулан гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.

          Мөн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойн зурвас байгуулах ажлыг Худалдан авах ажиллагаанаас шууд гэрээ байгуулах эрх олгосны дагуу Бигэр сумын Мянгайн услалтын системийг түшиглэн ойн зурвас байгуулахаар “Төгөл шугуй” ХХК-ны захирал О.Алтанчимэгтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна. Дээрх ажлын гүйцэтгэлийг аймгийн Засаг даргын захирамжаар томилсон ажлын хэсэг хүлээн авахаар ажиллаж байна.

Хэрэгжилт-70%

 

230

Томоохон гол, мөрнүүдэд урсацын тохиргоо хийх замаар усан сан байгуулж бүс нутгийн усны хэрэгцээг хангах. Хөв цөөрмүүдийг  байгуулна.

 

2

Бороо, цасны усыг хуримтлуулах замаар хөв, цөөрөм байгуулах ажлыг дэмжин, урамшуулах, унд ахуйн усны эх үүсвэр, булаг, рашааны эхийг тохижуулан, хамгаална.

       Улсын төсвийн хөрөнгө оруулалт 183.08 сая төгрөгийн санхүүжилтээр Цогт сумын Тоонотын хоолойн хөвийг “Мөнх тооройт” ХХК-иар гүйцэтгүүлж хүлээн авахад бэлэн болоод байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хөвийн гүйцэтгэлийг хүлээн авах улсын комисс ажиллуулах тухай албан тоотыг хүргүүлээд байна. 

       Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, НҮБ-ийн ХАА-г хөгжүүлэх олон улсын сангийн дэмжлэгтэйгээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд  малчдын бүлэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор 118 сая төгрөгийн санхүүжилттай 25-32 мянган м3  цас, борооны ус хуримтлуулах багтаамжтай 3 хөвийг Цээл сумын Цагаан голын эх, Цогт сумын Хуурай нуур, Алтай сумын Цахирын сайр гэдэг газар  нутгийн малчдын бүлэг болон ААН, байгууллагуудтай гэрээ байгуулан хийлгэж сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. Эдгээр 3 хөв байгуулах ажилд Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа зөвлөмж өгч, хяналт тавьж ажилласан болно.

Хэрэгжилт-90%

 

231

Гол, мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад хамруулж, усны менежментийн цогц бодлогыг хэрэгжүүлэх

 

1

Сав газрын менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад авах замаар усны нөөцийг зохистой ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Тус аймаг нь 3 сав газарт хуваагддаг бөгөөд Хяргас нуур-Завхан голын сав газар нь 2013 онд, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газар, Алтай нөвөр говийн сав газар нь 2014 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  Одоогоор дээрх сав газрууд нь менежментийн төлөвлөгөөгөө боловсруулах шатандаа ажиллаж байна.

Хэрэгжилт-50%

 

232

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх

 

1

Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлэх,   экосистемийн үйлчилгээнд тулгуурласан хамгаалалтын  менежментийг нэвтрүүлэх эрхзүйн орчинг бий болгоно.

БОНХЯ

 

2

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэд бүтэц, материаллаг баазыг сайжруулна.

 

 

БОНХЯ

 

 

 

4

Орон нутгийн тусгай хамгаалалтад авах шалгуур үзүүлэлтийг тодорхой болгон хууль тогтоомжид тусгаж, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хэмжээг нэмэгдүүлнэ.  

       Байгалийн унаган төрх, ховор амьтан ургамал, тэдгээрийн тархац нутгийг хамгаалах, түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах зорилгоор нийт 13 сумын 37 газрыг  орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг бөгөөд тэдгээрийн  мэдээллийг БОНХЯ болон Ашигт малтмалын газрын кадастрын системд шинэчлэн бүртгэх явцад тусгай хамгаалалтад авсан зорилгоо тодорхойлоогүй, тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа заагаагүй, тусгай хэрэгцээний газар бусад талбайнуудтай давхацсан зэрэг алдаанууд гарсан тул дээрх газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад байлгах мөн шинээр нэмж авах ажлыг зохион байгуулж байна. 

        Чандмань, Жаргалан, Бигэр, Эрдэнэ, Тонхил сумдын нийт 19 газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор, Есөнбулаг, Дэлгэр, Тайшир, Хөхморьт, Халиун, Шарга, Цогт, Баян-Уул, Цээл, Төгрөг сумдын нутагт нийт 48 газар нутгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор  орон нутгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст бүртгүүллээ. Ингэснээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 29.8 % нь /4217505,6 га/ улсын тусгай хамгаалалттай газар нутагт, 13,01 % нь /1841431,52 га/ орон нутгийн тусгай хамгаалалтад байна.

Хэрэгжилт-70%

 

233

Ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хууль бус мод бэлтгэлээс хамгаалах ажлыг эрчимжүүлж, зүй зохистой ашиглах, мод орлох технологийг нэвтрүүлэх

 

4

Арчилгаа, цэвэрлэгээний огтлолтын технологийг боловсронгуй болгож, ойг доройтлоос хамгаална

               Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд тус онд “Ой СХТ”-ын ойн нөөцийн судалгааны алба, ШУА биологийн хүрээлэн болон СДОА, БОГ хамтран Жаргалан сумын нутаг Эрдэнэтолгой, Баянгол, Хустын ам, зэрэг газруудад нийт 2000 га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийсэн. Судалгаагаар 500 га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний голомттой болохыг тогтоон 200 га талбайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Гранд-Форст” ХХК нь тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Хэрэгжилт -30%

 

5

Улсын ойн сангийн шинэчилсэн бүртгэл тооллого явуулж, ойжуулалтын ажлыг 30.000 га-гаас доошгүй талбайд хийнэ.

       Тус онд Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр Тайшир сум 5 га талбайд ойжуулалтын ажлыг  Сум дундын ойн анги гүйцэтгэж байгаа бөгөөд усалганы суваг шуудуу 43 ширхэгийг татаж 4000 ширхэг модны нүх ухаж 2500 ширхэг улиас, бургас суулгаад байна. Тарьсан модны амьдралтын байдал 80 хувьтай ургаж байна.

         Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Бигэр сумд Мянгайн услалтын системийг түшиглэн 3 га талбайд “Төгөл шугуй” ХХК ойжуулалтын ажлыг гүйцэтгэж  800 ширхэг улиас, бургас, 300 ширхэг чацарганы суулгац нийт 1100 ш мод тарьсан байна. Тарьсан модны амьдралтын байдал 80 хувьтай ургаж байна гэсэн тоон мэдээ байна. Мөн намрын тариалалтаар 700 ширхэг улиас, бургасыг нэмж тариалахаар бэлтгэл ажлыг хийж байна.

        БОНХЯ-ны Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооноос зарласан цөлжилтийг сааруулах заган ойн зурвас байгуулах ажлын хүрээнд Цогт, Төгрөг, Бигэр суманд заган ойг үрээр тарималжуулах ажил хийгдэж байна.

        Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Халиун сумын Гүү бариач, Нуур могой, Бугын толгойт зэрэг газарт нутгийн иргэдийн оролцоотойгоор 2000ш шигүү ургасан 3-5 настай суулгацыг шилжүүлэн суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн.

         Дээрх ажлуудын гүйцэтгэлийг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хүлээж авахаар ажиллаж байна. 

Мөн хаврын бүх нийтээр мод тарих  өдрийн хүрээнд аймгийн хэмжээнд 1860 иргэн, 131 аж ахуйн нэгж байгууллага оролцон 23374 мод бут сөөг тарьж, 72 м2 талбайг зүлэгжүүлэн зүлэгжүүлэн нийт 23497,9 мянган төгрөг зарцуулсан байна.

Хэрэгжилт-100%

 

234

Устах аюулд орж байгаа амьтан, ургамлыг хамгаалах, уугуул нутагт нь сэргээх, тарималжуулах ажлыг эрчимжүүлэх

 

3

Нэн ховор, ховор амьтдыг  уугуул нутагт нь сэргээн нутагшуулан зориудаар өсгөн үржүүлж, удмын санг хадгалан, хамгаална.

           ГИДЦГ-ын “Б” хэсгийн нутагт 1992 оноос эхлэн тахь адууг сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд 2012 оноос хойш 3 удаагийн тээвэрлэлтээр 4 азарга, 8 гүү нийт 12 тахийг БНХАУ, Чех улсаас авчирч амжилттай нутагшуулж байна. 2013 оны хавар ойролцоогоор 35 гүү хээлтэй байсан бөгөөд 2014 оны хагас жилийн байдлаар 23 унага шинээр төрснөөс 3 нь зүй бусаар хорогдож 20 унага эсэн мэнд бойжиж байна.

2011 оноос эхлэн БОАЖЯ-ны шийдвэрээр хавтгай үржүүлгийн ажлыг  “Хавтгай тэмээ хамгаалах” сангийн дэмжлэгтэйгээр ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцан гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар “Захын ус”-ны хавтгай үржүүлгийн төвд 22 хавтгайн цөм сүрэг  байна. Энэ онд 2 ингэ ботголлоо.

ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн судлаачид болон  Олон улсын баавгай нийгэмлэгийн мэргэжилтнүүд хамтарсан “Gobi bear project” судалгааны багийнхан мазаалай баавгайг хүзүүвчлэх, тоо толгойг судлах, хаврын байршил нүүдэл шилжилт хөдөлгөөн, зан байдлыг судлах зорилго бүхий судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлаар мазаалай баавгайд хүзүүвч зүүх, идэш тэжээлийг судлах, үсний дээж цуглуулах, автомат зургийн аппарат байрлуулах зэрэг судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны ажлаар Шар хулсны районы Цагаан тохойгоос 2 мазаалай, Цагаан бургасны баянбүрдээс 1 мазаалай баавгай барьж сансрын болон радио дохиололт хүзүүвч зүүлээ. Эдгээр баавгайнууд анх удаа баригдаж байгаа 1 эм, 2 эр баавгай байлаа.

Хэрэгжилт-100%

БОНХЯ болон ШУА-ийн хийх ажил

 

 

239

Хатуу хог хаягдлыг ангилан дахин боловсруулж ашиглах

 

1

Төв суурин газруудын төвлөрсөн хогийн цэгт тавих шаардлагыг шинэчлэн тогтоож, байгальд ээлтэй орчин үеийн технологийг нэвтрүүлэх, хог хаягдлыг үйлдвэрлэл дээр нь бууруулах, эргүүлэн ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааг эрхлэх болон урамшуулах тогтолцоог бий болгоно.

Аймгийн хэмжээнд нийт 257.16 га талбайг хамарсан 21 хогийн цэг байгаа бөгөөд эдгээрт жилд дунджаар 27231.8 тн хогийг төвлөрүүлж байна. Хог хаягдлын төлбөр сумдад айл өрх 1000-5000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага 2000-15000 төгрөгний хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд хог ачиж тээвэрлэхэд 28 тээврийн хэрэгсэл, 42 хүн ажиллаж байна. Тус онд сумдын хогийн цэг тохижуулах, хог тээвэрлэх машин авах зорилгоор ОНХС-аас нийт 325 сая төгрөгийг төлөвлөн ажиллаж байна.

Аймгийн төвийн төвлөрсөн хогийн цэгийг улсын төсвийн хөрөнгөөр ландфиллийн аргаар тохижуулсан бөгөөд орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг дахин ашиглаж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд гарч буй хог хаягдлын төрөл, хэмжээнд судалгаа хийсний үндсэнд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг концессын зүйлийн жагсаалтанд оруулж аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Энэхүү ажлын хүрээнд Концесс олгох уралдааны урьдчилсан шалгаруулалтыг 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зарласан боловч урьдчилсан шалгаруулалтанд материал ирээгүй байна.

Хэрэгжилт-50%

 

2

Иргэн, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг багасгах эдийн засгийн хөшүүргийг боловсронгуй болгоно.

           Аймгийн хэмжээнд уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Таян нуур” хүдрийн уурхай, “хөх сэрх-1,2” алтны уурхай, “Алтай-Улиастай” ЭСТӨК, хоёрдогч түүхий эд авдаг иргэд дахин ашиглах боломжит хаягдлыг Улаанбаатар хотын хоёрдогч түүхий эд авдаг аж ахуйн нэгж, хог хаягдал боловчруулдаг үйлдвэр цехүүд болон замын компаниудад нийлүүлж байна.  Дээрх ажлын хүрээнд жилд дунджаар ашигласан тосны шүүр 800 гаруй ширхэг, акумлятор 350 гаруй ширхэг, ашигласан тос, масло 10 гаруй тн, хөнгөн цагааны хаягдал 5 тн, хар төмөрлөгийн хаягдал 15 орчим тн зэргийг нийлүүлдэг байна.

Хэрэгжилт-30%

 

240

Цөлжилтөөс  сэргийлж, бэлчээрийн талхлалтыг бууруулах зорилгоор бэлчээр, усны цогц бодлогыг  хэрэгжүүлэх

 

1

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бодлогыг экологи-эдийн засгийн бүсүүдээр боловсруулж, зарим голын сав газарт  хэрэгжүүлнэ.

Хяргас нуур-Завхан голын сав газар нь 2013 онд, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газар, Алтай нөвөр говийн сав газар нь 2014 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хяргас нуур-Завхан голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахтай холбогдуулан тухайн сав газарт хамрагдаж буй Баян-уул, Бигэр, Дэлгэр, Есөнбулаг, Жаргалан, Тайшир, Халиун, Хөхморьт, Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэ  гэсэн 12 сумаас судалгаа авсан. Одоогоор усны тооллогын хийж байна.

Хэрэгжилт-70%

 

2

Газрын доройтол, цөлжилтийг сааруулах арга хэмжээ авч бэлчээр, хөрсний хүлэмжийн хий шингээх чадавхийг дээшлүүлнэ.

БОНХЯ-ны Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооноос зарласан цөлжилтийг сааруулах заган ойн зурвас байгуулах төслийн уралдаанд тус аймгийн СДОА шалгарч Бигэр сумд 5 га талбайд заган ойг үрээр тарималжуулах ажлыг хийсэн байна.      

 Хэрэгжилт-90%

 

Мэдээ оруулсан : 2014-11-03 11:22:16
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.