Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Аймгийн ЗДҮАХ-ын 2014 оны эхний хагас жилийн биелэлт

Аймгийн засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны  

“Бидний - Алтай”  хөтөлбөрийн биелэлт

/2014 оны эхний хагас жилийн байдлаар/

2014.06.24                                                                                                                                                                                                  Алтай хот

Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

 хугацаа

Биелэлт

Хувь

91.Хөв цөөрөм байгуулах ажлыг дэмжиж, булаг, рашааныг эхийг хамгаална.

1. Цогт, Баян-Уул, Эрдэнэ, Төгрөг сумдад хур тунадасны усыг хуримтлуулж хөв цөөрөм, усан сан  байгуулах ажлыг улс болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн шугамаар шийдвэрлэнэ.

2014-2016

Цогт, Баян-Уул, Эрдэнэ, Төгрөг сумдад хур тунадасны усыг хуримтлуулж хөв цөөрөм, усан сан байгуулах ажлын зураг төсөв  хийгдээд байна.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  183087000 төгрөгийн санхүүжилтээр Цогт сумын Тоонотын хоолойн хөвийг байгуулахаар тендер зарласан. Тендерт Мөнхтооройт ХХК шалгарч БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай гэрээ байгуулаад байна. Гүйцэтгэлийн ажил 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаа эхлэж, 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулахаар хүлээлгэн өгнө.

30

2.Дарив, Бигэр, Тайшир, Жаргалан, Чандмань, Тонхил, Цээл, Халиун сумдад орон нутгийн төсвөөр, бусад сумдад төсөл хөтөлбөрийн шугамаар рашаан, булаг шандны  эхийг хамгаалаж, тохижуулах  ажлыг хийж гүйцэтгэнэ.

2014-2016

 Энэ онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтээр Дарив сумын Майхны эхний булаг, Бигэр сумын Гозгорын булгийн эх, Тайшир сумын Хуримтын эх булаг, Жаргалан сум Шонхорын булаг, Чандмань сумын Талын шанд булгийг төрийн бус байгууллага, байгаль хамгаалах нөхөрлөл, малчны бүлгүүдээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.  Уг ажилд эхний шатны санхүүжилт болох 5,0 сая төгрөгийг олгосон.

50

 

 

 

 

69.Хариуцлагатай уул уурхайг бий болгон бичил уурхайг дэмжиж, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг иргэдийн нөхөрлөлүүдийн оролцоотойгоор хийж гүйцэтгүүлнэ.

1.Байгалийн нөөц ашиглан томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй Таяннуурын төмрийн хүдрийн уурхай, Хөх сэрхийн алтны уурхай, Зээгт, Хөв булгийн нүүрсний уурхай, Улаанбоомын УЦС-уудад аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны аудитыг шат дараатайгаар хийлгэнэ.

2014-2016

        Байгаль орчны аудит хийлгэх шаардлагатай аж ахуйн нэгжийн судалгааг БОНХЯ-нд хүргүүлсэн.

       Мөн байгаль орчны аудитыг хуульд заасан хугацаанд   мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх талаар Таяннуурын төмрийн хүдрийн уурхай, Хөх сэрхийн алтны уурхай, Зээгт, Хөв булгийн нүүрсний уурхай, Улаанбоомын УЦС-уудад   албан бичиг хүргүүлээд байна.

 

 

 

 

30

2.Хууль бусаар алт олборлогчдыг зохион байгуулалтад оруулж, эвдрэлд орж орхигдсон нөхөн сэргээлт хийх нэн шаардлагатай Есөнбулаг сумын Шаврын гол, Өлийн гол, Ялаатын гол зэрэг газруудад тенхикийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэнэ.

2014-2016

2014 онд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаа болон хойд сайрт нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр аймгийн худалдан авах ажиллагааны албанаас тендерийг зохион байгуулж гүйцэтгэгчээр Ховд аймгийн харъяат “Мөнхбаян –Эрдэнэ” ХХК сонгон шалгарч  2014 оны 05 дугаар сарын 15-нд ажил гүйцэтгэх гэрээг байгуулан 6 дугаар сарын 13-наас эхлэн үйл ажиллаагаагаа явуулж байна. Уг ажилд эхний шатны санхүүжилт болох 14250,0 мянган төгрөгийг олгосон. Одоогийн байдлаар нөхөн сэргээлтийн ажил 40 хувьтай буюу 4 га газрыг нөхөн сэргээгээд байна. 

       Мөн Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаанд 10.11 га газарт загвар нөхөн сэргээлтийг  нутгийн иргэд, ТББ-уудыг оролцуулан 6 дугаар сарын 25-наас эхлэн хийж 100 хувь гүйцэтгэж дууссан байна. Одоогийн байдлаар биологийн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна.

50

3.Аймгийн төвд болон Уул уурхайн компаниудад ашиглагдаж байгаа гүний худгууыг тоолууржуулна.

2014-2016

         Аймгийн төвд болон сумдад ус ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудад ашиглагдаж байгаа гүний худгуудыг тоолууржуулж, усны хэрэглээг хянах зорилгоор ус ашиглагч байгууллагуудын судалгааг авахаар 18 сумд албан бичиг хүргүүлж одоогийн байдлаар 10 сумын судалгаа ирсэн байна.

          Үүнд 51 ус ашиглагч иргэн ААН, уул уурхайн компаниуд байгаагаас тоолууртай  5, гадаргын ус ашигладаг 26, сумын төвийн худгаас зөөвөрлөн ашигладаг 18, тоолуур тавих шаардлагатай 2 байна.

10

Дөрөв:Бүтээлч Алтайчууд

 

89. Гуулин, Бигэр, Шарга сумын мод үржүүлгийн газруудын үйл ажиллагааг өргөжүүлж, заг болон нутгийн унаган мод бутлаг ургамлын тарьц суулгацыг сонгон тариалж хэрэгцээтэй газарт  нийлүүлнэ.

1.Мод үржүүлгийн газруудад хүлэмж, ил талбайд үрээр болон ногоон мөчрөөр тарьц суулгацын үржүүлэх технологийг нэвтрүүлэн үйл ажиллагааг жигдрүүлнэ

2014-2016

      Сум  дундын ойн анги нь Жаргалан сумын Завхан гол, Завхан аймгийн Алдархаан сумын  Борхын шугуйгаас мод үржүүлгийн газарт ногоон мөчрөөр тарьц, суулгац үржүүлэх   ажилд зориулж улиас 4000ш, бургас 6000ш нийт 10000ш мөчир бэлтгэж Гуулин тосгоны мод үржүүлгийн талбайд /20”6/ м хэмжээтэй 2 ширхэг хүлэмж барьж мөчир болон  шар хуайс, хайлаасны үр тариад байна. 2014 онд заг, шар хуйас хайлаасны үр түүж бэлтгэсэн байна.

 

50

2.Аймгийн хэмжээнд хийгдэх ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлуудад шаардлагатай нийт тарьц суулгацны 30-аас доошгүй хувийг хангаж ажиллана.

2014-2016

      Тус аймагт хувиараа мод үржүүлэх, тарих ажил эрхэлдэг иргэдийг зохион байгуулалтанд оруулан мод тарих өдрийг угтан Жанчив баатрын талбайд тарьц суулгацны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж иргэдэд улиас,  шар хуайс, бургас, монос, үхрийн нүд, чацаргана, хайлаас нийт  6000 ширхэг тарьц суулгац нийлүүлэн ажилласан. 

        Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газарт үржүүлж буй суулгацыг 2015 оноос эхлэн заг болон мөчрөөр ойжуулалт хийж эхлэхээр төлөвлөөд байна.

10

 

 

 

 

 

 

 

90. Улс, орон нутгийн төсөв болон аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр жил бүр 20-оос доошгүй га талбайд ойжуулалт хийх замаар Алтай хотын болон сумын төвүүдийн ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлнэ

1.Аймаг, сумын хэмжээнд ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор болзолт уралдаан зарлан дүгнэх, мод тарьж ургуулсан иргэдийг урамшуулах журам гаргаж мөрдөнө.

2014-2016

        Таримал ойг улсын ойн санд худалдаж авах журамд нийцүүлэн аймгийн хэмжээнд мөрдөх журам боловсруулж  эхлээд байна.

10

2.Төв суурин газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшиж буй газрынхаа 10-аас доошгүй хувьд ногоон байгууламж бий болгож, өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах арга хэмжээ авна.

2014-2016

        Хаврын мод тарих ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 1860 иргэн, 131 аж ахуйн нэгж байгууллага оролцон 23374 мод бут сөөг тарьж, 72 м2 талбайг зүлэгжүүлэн зүлэгжүүлэн нийт 23497,9 мянган төгрөг зарцуулсан байна.

10

3.Цөлжилт эрчимтэй явагдаж буй Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Дэлгэр, Бигэр, Дарив сумдад улс орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн шугамаар ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

2014-2016

         2014 онд Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр Тайшир сум 5 га талбайд ойжуулалтын ажлыг  Сум дундын ойн анги гүйцэтгэж байгаа бөгөөд усалганы суваг шуудуу 43 ширхэгийг татаж 4000 ширхэг модны нүх ухаж 2500 ширхэг улиас, бургас суулгаад байна.

         Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Бигэр сумд Мянгайн услалтын системийг түшиглэн 3 га талбайд ойжуулалтын ажлыг “Төгөл шугуй” ХХК гүйцэтгэж байна.

        БОНХЯ-ны Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооноос зарласан цөлжилтийг сааруулах заган ойн зурвас байгуулах ажлын хүрээнд Сум дундын ойн анги Бигэр суманд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулаад байна.

        Халиун сумын Гүү бариач, Нуур могой, Бугын толгойт зэрэг газарт нутгийн иргэдийн оролцоотойгоор 2000ш шигүү ургасан 3-5 настай суулгацыг шилжүүлэн суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн.

50

110.Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, боломжийг сайжруулан, хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлнэ.

1.Байгаль хамгаалагчдын тоог нормативт хэмжээнд нийцүүлэн нэмэгдүүлнэ.

2014-2016

        Байгаль орчны газраас сумдад  32 байгаль хамгаалагч  ажиллах нормативтэй бөгөөд энэ оны байдлаар 18 суманд 23 байгаль хамгаалагч ажиллаж байна. Нэн шаардлагатай газруудад байгаль хамгаалагчийн тоог нэмэгдүүлэхээр 2015 оны төсвийн төслийг боловсруулан Санхүү төрийн сангийн хэлтэст албан бичгээр хүргүүлээд байна.

 

10

2.Байгаль хамгаалагчдыг техник тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслээр шат дараалан хангана.

2014-2016

       2014 оны төсөвт байгаль хамгаалагчдын техник тоног төхөөрөмжийг шийдвэрлэх санхүүжилт тусгагдаагүй бөгөөд энэ оны төсвийн тодотголд оруулах саналыг албан бичгийг Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлээд байна.

 

10

 

Мэдээ оруулсан : 2014-11-03 11:16:37
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.