Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 хоногийн мэдээ

Тус газар нь 2014 оны 10 сарын 25-наас 2014 оны 10 сарын 31-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

  1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир сумын нутагт 14028Х тоот ашигт     малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу Хадаасан нэртэй талбайд үйл ажиллагаа явуулж буй “Анир дэлхий” ХХК нь ашиглалтын өмнөх гэрээг 2013 оны 06 дугаар сард Ашигт малтмалын газартай байгуулан ашиглалтын өмнөх бэлтгэл ажлыг хийж эхлүүлсэн байна.

     Тус талбай нь Хантайширын нурууны томоохон усны хагалбар, Алтай хот, хот орчны усан хангамж болох Олоннуур, Харзатын усны голлох эхүүдийн бүрдэл хэсэгт хамрагдаж байгаад нутгийн иргэд тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн удаа дараалан санал гомдлыг ирүүлж байна.

      Тус газраас энэхүү асуудлыг холбогдох газруудад мэдэгдэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай эсэх  талаарх кадастрын зураглал, лавлагаа, талбайн хэмжээ шаардлагатай байгаа тул дээрхи мэдээллийг гарган өгөх лавлагаа хүссэн албан бичгийг Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газарт хүргүүлээд байна.

  1. Тус газраас 2014 онд усны талаар томоохон хийгдсэн ажлын талаар Алтайн  мэдээ сонинд, Гэгээн нуурыг газрын зурагт тэмдэглэж усны нөөцөд бүртгэх ажил хийгдэж байгаа талаарх мэдээллийг Миний нутаг телевизэд тус тус мэдээ өглөө.
  2. Тус аймаг нь байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бохирдол доройтлыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх зорилгоор 2012 онд “Байгаль орчны мастер төлөвлөгөө”-г аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийг бүрэн шаталттай утаагүй зуухаар хангах зорилт тавин ажиллаж байна.

Иймд бүрэн шаталттай, бохирдол бага гаргадаг зуух авах иргэдийн хүсэлт буюу судалгааг гарган нэгтгэж, сумын айл өрхдөө тус зуухыг нийлүүлэн авах хүсэлтээ албажуулан ирүүлэх албан бичгийг бүх сумдад хүргүүллээ.

  1. Мэргэжлийн хяналтын газар нь нэгдсэн лабораторидоо байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2014 оны 10 сарын 31-ний өдрийн №2014/32 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж хүргүүлэн ажиллалаа.
Мэдээ оруулсан : 2014-10-31 16:45:53
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.