Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Тоонотын хоолойд хөв байгууллаа

        Хаврын шар усны болон хур тунадасны үерийн урсацыг хуримтлуулан, ан амьтан, малын усан хангамжинд ашиглах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, цөлжилтийг бууруулах зорилгоор Цогт сумын Тоонотын хоолойд улсын төсвийн хөрөнгөөр хөв байгуулах ажлыг ”Мөнхтооройт” ХХК гүйцэтгэлээ.
           Тоонотын хоолой нь Далангийн нурууны салбар уулсын дунд өндөрлөг газар байрлах бөгөөд ор орчимд нь түгэмэл олдоц бүхий барилгын материал болох чулуу, элс хайрга, элбэг байх тул зураг төсөлд тусгасны дагуу боомтыг габион чулуугаар хийж Нийт 2600м2 төмөр тор болон цайрдсан төмөр утас ашиглан хийсэн байна. 8 х 8 см квадрат төмөр ашиглан төмөр каркас угсарч газарт 30-40 см гүнтэй ухаж суулган тусгай татуургаар габион боомттой бэхлэн угсарч каркасан дээр НDPE t=1.0 мм 144 м2 геомембраныг 2440 х 1220 мм t= 8 mm хоёр үе нийт 230м2 FIBER хавтангийн завсар байрлуулан Ф 3.5х40 шрүп ашиглан бэхэлжээ. Зургийн дагуу FIBER хавтан болон завсар байрлуулсан геомембраны дээд ирмэгийг 100 х 100 мм нийт 40 х 240 у.м/кг булан төмрийг шрүп гагнуур хослууллан бэхэлж өгчээ.
Боомтын хярын урт 48 м, өндөр 3.60 м, ус хаях байгууламжийн өргөн 3.5 м, өндөр 0.5 м хийж габион боомтыг 10 үе өрж хөвийн ус хурах талбайн ул хөрсөнд шүүрэлтийн эсрэг байгууламжаар элсэн хамгаалалтын үе бүхий нийлэг хальсыг 2800м2 талбайд дэвсэн, 30 см гүнтэй суваг тойруулан ухах зэрэг ажлыг хийж хөвийн ажил дууссан байна.

 

Мэдээ оруулсан : 2014-10-31 12:05:24
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.