Тусгай хамгаалалттай газар нутаг

Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны 2014 оны ажлын тайлан

ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны 2014 оны ажлын тайлан.

            Хамгаалалтын захиргаа болон хамгаалалтын хэсгийн ажлын талаар дэлгэрэнгүй ажлын мэдээгээ тайлагнаж байна.

            ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа нь  Алтай нурууны өвөрт Монгол-Хятадын хилийн дагуу оршдог нийт 927111.8 га талбайд хамгаалалт, хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг. Мөн Алаг хайрхан уулын БНГ-т хамгаалалт, хяналт шалгалтын үйл ажиллагааг давхар хариуцан ажилладаг.

            Ховд аймгийн Алтай, Үенч сумдын ДЦГ-т харъяалагдах нутаг дэвсгэрт байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Нисэххүү, Хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Т.Хатанбаатараар ахлуулан байгаль хамгаалагч Я.Амгалан, Б.Мягмаржав нар  ТХГН-ийн тухай хууль, журмыг мөрдүүлэн ажиллаж байна. Ховд аймгийн Алтай сумын нутаг нь ГИДЦГ-ын “Б” хэсгийн 67%-ийг эзэлдэг, Хамгаалалтын захиргаанаас 110 км  алслагдсан байрлалтай байдаг тул Хамгаалалтын хэсэг байгуулан ажиллах гол үндэслэл болдог.

Говь алтай аймгийн Бугат сумын Алаг хайрхан уулын БНГ, ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хонь усны говийн чиглэлд тогтмол, ДЦГ-ын нийт нутаг дэвсгэрт төлөвлөгөөт  эргүүл, хяналт шалгалт, зэрлэг ан амьтны мониторинг судалгааг байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Ганбаатар, Н.Алтансүх, Б.Батсуурь мэргэжилтэн Э.Алтанцэцэг байгаль хамгаалагч Х.Ганбатаа, Б.Чинбат, Л.Ойнбаяр, З.Бааст нар багаар болон ганцаарчилсан байдлаар хэрэгжүүлэв.

НЭГ.  Байгууллагын удирдлага, дотоод ажил зохион байгуулалт

Хамгаалалтын захиргаа нь 2014 оны тайлангийн хугацаанд БОНХЯ-наас батлагдсан “Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө” болон Байгаль орчныг хамгаалах тухай, ТХГН-ийн тухай, Орчны бүсийн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомж, журмуудыг мөрдлөг болгон ажиллав.

Хамгаалалтын захиргаа нь БОНХЯ болон холбогдох төрийн захиргааны байгууллага, Төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс ирүүлсэн албан тоот бичиг, санал хүсэлтийг хүлээн авч цаг хугацаанд нь шийдвэрлэн хариуг нь хүргүүлсэн бөгөөд нийтдээ 26 албан бичиг, хүсэлт, өргөдөл хүлээн авч, 28 албан тоот бичгийг холбогдох газарт хүргүүлсэн байна.

1.1 Орон тоо, бүтэц зохион байгуулалт, ТАХ-ын өөрчлөлт хөдөлгөөн

            Хамгаалалтын захиргаанд хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, аж ахуйн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа 15 төрийн албан хаагч  жилийн эцсийн байдлаар ажиллаж байгаагаас ГИДЦГ-ын “Б” хэсэгт 8, Алаг хайрханы БНГ-т 1 байгаль хамгаалагч ажиллаж байна.  Одоогийн байдлаар захирал 1,  мэргэжилтэн 2, байгаль хамгаалагч 7, гэрээт байгаль хамгаалагч 2, үйлчилгээний ажилтан 2 (үйлчлэгч, нярав-сахиул) нягтлан бодогч 1 (Бугат сумын Эрүүл мэндийн газрын нягтлан) бодогчид хавсруулан гүйцэтгүүлсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.   

   Хамгаалалтын захиргаа нь 2 аймгийн 5 сумдын нийтдээ 1 сая га тайлбайд хамгаалалт эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын ажил хэрэгжүүлдэг. Мөн ГИДЦГ-ын “Б” хэсэгт тахь сэргээн нутагшуулах, судлах ажлыг гүйцэтгэдэг.

А/ Орон тооны өөрчлөлт

      2014 оны эхэнд 2 гэрээт байгаль хамгаалагч шинээр авч 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргийг гүйцэтгэв.

Б/ Боловсон хүчин, хүний нөөц

         ХЗ-ны боловсон хүчний чадавхи, боловсролын тухайд хөдөөгийн нөхцлийн хэмжээнд харьцангуй боломжтой түвшинд байна. Одоо ажиллаж буй нийт 15 албан хаагчдад  магистр 2, бакалавр 8, тусгай дунд 3, бүрэн дунд 1, бүрэн бус дунд 1 тус бүр байна. Нийт ажилчдын 82% нь дээд боловсролтой, үүнээс 9 байгаль хамгаалагчдын 7 нь Дээд сургууль төгссөн бакалавр зэрэгтэй, экологи-байгаль хамгааллын мэргэжилтэй. Улсын байцаагчын эрхтэй ажиллаж байгаа 2 байгаль хамгаалагч байна.     

 1.2  2014 оны төсвийн зарцуулалт,  санхүүжилтийн талаар

ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа нь 2014 оны 11 сарын эцсийн байдлаар улсын төсвөөс 127,878.6 мянган төгрөгийн санхүүжилт авч ажилласнаас 

Цалин хөлс болон нэмэгдэл урамшилд 69110.3 мянган төгрөг, гэрээтийн цалинд 15859.2 мянган төгрөг, Унаа хоолны хөнгөлөлтөнд 5399.6 мянган төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлд 9877.4 мянган төгрөгийг хуваарийн дагуу зарцуулав. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах дараах зардлуудын зарцуулалтын талаар: шуудан харилцааны зардалд 520.000 төгрөг , бичиг хэргийн зардалд 612.3 мянган төгрөг, гэрэл цахилгааны зардалд 840.6 мянган төгрөг, түлш халаалтын зардалд 1648.6 мян төгрөг, эрдэм шинжилгээний зардалд 520.0 мян төгрөг, Байгаль орчин нөхөн сэргээх зардалд 6499.4 мянган төрөг, нормын хувцас 490  мянган төгрөг, ургамал хамгааллын зардал 750 мянган төгрөг, урсгал засвард 737.4 мянган төгрөг, өрх гэрт олгох шилжүүлэг 1105 мянган төгрөгийг тус тус зарцуулалаа.

                            ХОЁР. СУРГАЛТ СЕМИНАР, МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА

1-р улиралд: ГИДЦГ-ын “Б” хэсгийн нутагт байрладаг хилийн цэргийн 0214 дүгээр ангийн 1 дүгээр застав, 0130 дугаар ангийн 6, 7-р заставуудад сурталчилгааны самбар байрлууллаа. Орчны бүсийн ард иргэдэд ТХГН-ийн тухай, хуулийн сурталчилгаа хийлээ.

          Нарны өргүүртэй худгийн санхүүжилтийн хүсэлтийг БОНХЯ-нд 2014.02.10 нд илгээхэд бидний хүсэлтийг маш хурдан дэмжиж 40 сая төгрөгний санхүүжилтийг гаргаж ГИДЦГ-ын “Б” хэсгийн Онгон бүсийн яг голд Хөдөөгийн Сэртэнгийн хойно Улаан ганга гэдэг газар Нарны энергээр ажилладаг худгийг гаргаж ашиглалтанд оруулав. Түүний гарсан үр дүнгээс. ГИДЦГ-ын “Б” хэсэгт 1992 оноос эхлэн байгаль дээр бүрэн устсан Тахь адууг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд 22 жил болж байна. Энэ хугацаанд тахь тээвэрлэх, нутагшуулах ажилд шаардлагатай ихэнхи хөрөнгө, зардлыг Олон улсын төсөл, гадаадын сайн санаат хүмүүсийн хандив, тусламжаар бүрдүүлсээр ирсэн билээ. Тахь нутагшуулах ажилд олон саад бэрхшээл /ган, зуд, өвчин, чоно г.м/ тохиолдож байсан хэдий ч уйгагүй, нөр их хичээнгүй ажлын үр дүнд Зүүнгарын говьд харьцангуй биеэ даасан Хонь ус /90 гаруй тоо толгой/, Тахь усны /20 гаруй тоо толгой/ гэсэн тахийн 2 популяцийг бий болгож сэргээн нутагшуулах ажлын суурийг баттай бүрдүүлж чадсан юм.

        Сэргээн нутагшуулсан тахиуд тодорхой байршил нутагт байгалийн жамаараа сүрэглэн, өсөж үржин, улирлын дагуу шилжилт хөдөлгөөн хийж, тоо толгой нь 2010 оноос хойш тогтвортой өссөөр байна. Тахь ус, Хонь усны баян бүрд нь 55 км зайтай/шууд GPS-ээр заалгахад/, машин замаар  60 км гаруй ба завсрын бэлчээр нутагт байгалийн ямар нэгэн булаг, шанд байдаггүй нь тахийн 2 популяци хоорондоо байгалийн жамаараа нийлэхгүй байгаа үндсэн шалтгаан нь мөн гэдэг нь тодорхой тул шинээр уст цэг гаргах нь тахь нутагшуулах ажлын ирээдүйн амжилтанд бодитой нөлөө үзүүлж байна. Худгийн цооногийг  6 м өрөмдөхөд хөрсний ус эхэлж гарсан бөгөөд цааш нь 20 м хүртэл өрөмдөж тусгай шүүртэй трубаг суулгаж ус шахах насосыг 16 м гүнд байрлуулсан байна. Усны ундарга маш сайн байгаа бөгөөд 2 л/с орчим ундаргатай байна. Худгийг 2014 оны 3-р сарын 17-нд хүлээлгэн өгсөн ба 3 сарын 24 гэхэд 7 хоногийн дараа худгийн ус хураах хөвнөөс доош 100м гаруй зайд үерийн усны гангыг дүүргэсэн маш цүнхээл тогтсон байна. Уснаас зээр, хулан ундаалсан байна. 3-р сарын 27-нд мэргэжилтэн, байгаль хамгаалагчид “Шинэ ус” хэмээх худгаа эргэхэд худгийн орчимд 1000 гаруй хулан идээшилж байв. ХЗ-ны ажилчид нарны тольны гадуур хамгаалах хашаа бариж, анхааруулах самбар байрлуулсан. Энэхүү нарны өргүүртэй уст цэг нь ирээдүйд зөвхөн сэргээн нутагшуулсан тахь төдийгүй хулан, хар сүүлт зээрийн усан хангамжыг нэмэгдүүлэхэд бодитой нөлөө үзүүлж байгаа нь тодорхой байна.  

Шинээр гаргасан худгийн дэргэд 8 ширхэг камерийг 1 сарын хугацаатай байршуулж судалгаа хийж ажиллалаа.

 Байгаль хамгаалагч Б.Батсуурийг Говь-Алтай аймгийн төвд зохион байгуулагдсан “Байгаль хамгаалал, хяналт шалгалтын менежмент”-ийн 14 хоногийн хугацаатай сургалтанд хамруулсан. Орон нутгийн радио телевизд Байгаль орчин болон Тахийн сүргийн бүтэц, сэргээн нутагшилтын талаар мэдээлэл сурталчилгааг хийж ажилласан. Говь-Алтай аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулсан “АГНАСАН БУС АМЬД АМЬТНААРАА БАХАРХАЯ” сэдэвт өдөрлөгт сумдын байгаль орчны байцаагчид, ТХГН-ийн байгаль хамгаалагч нар хамтран оролцсон. ХЗ-ны ахлах мэргэжилтэн Н.Алтансүх Ховд аймгийн БОГазар зохион байгуулсан “Байгаль орчны дотоод аудит, эрх зүйн шинэчлэл” сэдэвт 2 хоногийн хугацаатай сургалтанд хамрагдав.

2-р улиралд: БОНХЯ-ны ТХГН-ийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн М.Мөнхзаяа тус ХЗ-н дээр ирж 2013 онд гаргасан төлөвлөгөөний дагуу өмнө нь хийсэн хяналт шалгалтын биелэлтийг шалгаж, ТХГН-ийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн хэрэгжилтийг үзэх, ХЗ-ны бичиг баримт орон нутгийн нөхөрлөл, төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа, ТХГН-ийн тухай хууль газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцаж ХЗ-ны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад мэдээлэл зөвлөмж өгөв. Орчны бүсийн баг Бугат сумын Биж багийн хуралд ХЗ-ны дарга, байгаль хамгаалагчид оролцож мэдээлэл сурталчилгаа хийв.

 ХЗ-ны дарга О.Ганбаатар, ОУТГ-ын монгол дахь товчооны дарга Н.Энхсайхан нар БНХАУ-ын Шинжань-Уйгарын Жимсайраас тахь тээвэрлэх зорилгоор 7 хоногийн хугацаанд Үрэмч хотод очиж албаны холбогдох дарга, мэргэжилтэнгүүдтэй анхан шатны гэрээ хэлэлцээр хийв. Тонхил сумын Алтан соёмбо багийн хуралд мэргэжилтэн байгаль хамгаалагчид 5-р сарын 19-нд оролцож ХЗ-ны  нийт 50 малчид, ард иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийв. 5-р сарын 20 нд БОХУ-ын байцаагч Г.Нисэххүү Ховд аймгийн орон нутгийн Эко телевизд ХЗ-ны ажлын талаар ярилцлага өгсөн. Ховд хотод зохион байгуулагдсан баруун бүсийн ТХГН-ийн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төвийн сургалтанд ХЗ-ны 3 мэргэжилтэн оролцов. 6 сарын 3-5 ны хооронд Говь-Алтай аймгийн БОГ-аас зохион байгуулсан Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан нээлттэй хаалганы өдрийг 6-р сарын 5 нд зохион байгуулсан. Нээлттэй хаалганы өдөрт ХЗ-г сурталчилан зурагт хуудас, тараах материал, кино бэлдэж, олон нийтэд тахь нутагшуулах ажил, ДЦГ-ын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй сурталчилав. Мөн байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг зөрчлүүд түүнээс урьдчилан сэргийлэх арга зам сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон. Хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Аймгийн ИТХ, Сум дундын шүүх, прокурорын газар, ГИДЦГ-ын А, Б хэсгийн ХЗ, Монгол элсний УТХГ-ын ХЗ, Хүйсийн говь цэцэг нуурын сав газрын хамгаалалтын захиргаа, ЕБ сумын ЗДТГ, Байгаль орчны төрийн бус байгууллагууд оролцлоо. Хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар 6-р сарын 10 нд “news.mn” вебсай-таар мэдээлэл хийв. 3-р улиралд: 7-р сарын 2-нд Прагийн амьтны хүрээлэнгээс 3 тахийн гүү тээвэрлэн ДЦГ-ын “Б” бүсэд нутагшуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэв. ХЗ-ны дарга тахийн тээвэрлэлтийн ажлын талаар болон байгууллагын үйл ажиллагааны талаар 7-р сарын 4-нд “Миний нутаг”, “Ховд Эко” телевизед, 7-р сарын 10-ны өдөр МҮОНТ-ийн “Цагийн хүрд” 8-р сарын 22-нд “Аяны богц” нэвтрүүлгээр тус тус бүрэн хэмжээний мэдээ болон хэсэгчилсэн сурвалжлага бэлдэж орон даяар нэвтрүүлэв.

Байгаль хамгаалах сангаас 18 сая төгрөгний санхүүжилт авч нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг 7 сарын 19-25 хооронд Чех улсын Крконосийн Байгалийн цогцолбор газарт, 7 сарын 27 нд Швейцарь улсын Лангенбергийн Зэрлэг амьтан хамгаалах байгалийн нөөц газарт тус тус ажиллаж Олон улсын байгаль хамгаалал, экосистемийн тогтвортой ашиглалт, мониторинг судалгааны арга зүйтэй танилцаж, туршлага солилцов. 8 сард ГИДЦГ-ын “Б” хэсгийн ХЗ нь “Иргэний боловсрол” төвтэй хамтарч байгаль хамгаалагч Б.Батсуурь 7 хоногийн турш Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Эко-кэмп” хүүхдийн зуны зуслангийн газар очиж ХЗ-ны талаар ерөнхий мэдээлэл хийв. 8 сарын 16, 17-нд ХЗ-наас зохион байгуулсан орчны бүсийн Тахийн  талын бага  сургуулийн багш сурагчид болон  Бугат сумын  9-н жилийн  дунд  сургуулийн нийт 36 сурагчид хамруулсан зуны Эко-аялалыг 2 хоногийн хугацаанд Гүнтамга, Хонь усны говийн чиглэлд баталсан маршрутын дагуу зохион байгуулав. Орчны бүсийн Ховд аймгийн Алтай сум, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо баг,  Бугат сумын  Биж багт нийт 96 хүнд  9 сарын 27-ноос 10-р сарын 1-ний хооронд ХЗ-ны үйл ажиллагаа, Байгаль орчны тухай багц хуулийн талаар мэдээлэл сурталчилгааны ажлыг нийт 5 өдөр хийв.

Сургалтын явцад

4-р улиралд: Орчны бүсийн Бугат сумын дунд сургуулийн 18 багш 26 сурагчид нийт  44 хүнд сургалт, мэдээлэл хийж ажилласан. Улаанбаатар хотод БОНХЯам, ТХГН-ийн “Биосан”-гийн 2 өдрийн сургалтанд ХЗ-ны дарга О.Ганбаатар оролцов. 11 сарын 12-нд Орчны бүсийн Бугат сумын Тахийн талд үүрэн холбооны үндэсний оператор Жи-мобайл компаний сүлжээ оров. 12-р сарын 3-4 нд ХЗ-ны зүгээс Ховд аймгийн Алтай суманд нээлттэй хаалганы өдрийг, сумын ЗДТГ-тай хамтран нийт хөдөлмөрчид ард иргэдийг оролцуулан байгаль орчны тухай багц хууль, тогтоомж, мэдээлэл сурталчилгааны ажлыг олон нийтэд сурталчилж, ард иргэдийн дунд уралдаан, тэмцээн зохион байгуулав. Нийт 125 хүнд сурталчилгааны ажил хийв.

Гурав.Хамгаалалт, хяналт, шалгалтын ажил        

3.1 Хамгаалалтын ажил зохион байгуулалт

 2014 оны эхэнд ХЗ-ны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажилласан. Хяналт шалгалтын ажлыг тухай бүрд нь ХЗ-ны даргын баталсан удирдамжын дагуу хэрэгжүүлэв. Багийн хамтарсан эргүүл хяналтын ажлыг ДЦГ-н баруун зүүн хэсэгт 2 хуваагдан хийж байв. Баруун хэсэгт Тахь ус-Ёлхоны чиглэлд хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Т.Хатанбаатар, БОХУ-ын байцаагч Г.Нисэххүү нараар ахлуулсан баг, Зүүн хэсэгт Хонин усны говьд Байгалийн нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Алтансүх, БОХУ-ын байцаагч Б.Батсуурь, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Алтанцэцэг нараар ахлуулсан баг тус тус ажиллав.

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын ажлыг дараах маршрутын дагуу тогтмол хийж гүйцэтгэдэг. ДЦГ-ын баруун хэсгийн маршрут: Алтай сум – Халзан бүргэдэй – Тахь ус – Зээгийн застав – Халтар уул – Цонж – Эрээн толгой – Хоолын хүрээ – Олон булгийн застав – Ёлхон – Тахь ус  зэрэг газруудад. Зүүн хэсгийн маршрут: Илмэн – Сэрвэн - Шийрийн ус - Хөх дэлийн нуруу – Сэртэн - Улаан ганга- Ембүү толгой - Ястын хургад - Толийн хуруу - Хонь усны говь – Шал хар – Хөндлөн - Сэрүүн бараан – ХЗ гэсэн газар нутгуудыг хамруулан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэн ажилладаг.

ДЦГ-ын нийт нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн хяналт шалгалтын ажлын талаар тоймлон оруулав.

 1-р улиралд: Багийн хамтарсан эргүүл хяналтын ажлыг 14 удаа хийж гүйцэтгэв. Мэргэжилтэн Т.Хатанбаатар БОХУ-ын байцаагч Г.Нисэххүү, байгаль хамгаалагч Б.Мягмаржав, Я.Амгалан нар 1 сарын 15-ны өдөр эрсдэлд суурилсан хяналт шалгалтын ажлыг хийхэд халтар хар ууланд хууль бус гар аргаар алт олборлосон зөрчил илэрсэн. Гарсан зөрчлийг дараах байгууллагуудтай хамтран шийдвэрлэсэн.  

      Хилийн  цэргийн  0130-р ангийн хилийн алба, Тагнуул, Булган сумын  цагдаагийн тасаг, Ховд аймгийн Алтай сумын байгаль хамгаалагч Д.Мөнх-эрдэнэ, хэсгийн төлөөлөгч Д.Даваасамбуу, ГИДЦГ-ын “Б” хэсгийн байгаль хамгаалагч Я.Амгалан, Б.Мягмаржав нарын хамт зохих хууль журмын дагуу шийдвэрлэсэн. ДЦГ-ын зүүн хэсэгт мэргэжилтэн Н.Алтансүх, БОХУ-ын байцаагч Б.Батсуурь, Байгаль хамгаалагч Б.Чинбат, Л.Ойнбаяр, З.Бааст нарын бүрэлдэхүүнтэй баг хяналт шалгалтын ажил хийж гүйцэтгэв. Зэрлэг ан амьтадын мониторингийг 2 сарын 26-27 ны хооронд 2 баг нэг ижил хугацаанд нийт нутгийг хамруулан хяналт шалгалтын ажлыг хамтатган хийв. Энэ сарын тооллогоор хулан элбэг тааралдаж байлаа ямар нэгэн зөрчилгүй байв. Тахийн сүргийн популяцийг 7 хоногт 3 удаа тогтмол эргэж зарим тахийн сүргийг өвсөөр тэжээв. 2-р улиралд: төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг багаараа 6 удаа хийж гүйцэтгэлээ. Төлөвлөгөөт бус хяналтын ажлыг ДЦГ-ын баруун хэсэгт 8 удаа, зүүн хэсэгт удаа 12 хийв. 4 сарын 27-29-ны хооронд нийт нутгийг хамруулан зэрлэг ан амьтадын тооллогын ажлыг, хяналт шалгалтын ажилтай хамт хийхэд гарсан зөрчилгүй байлаа. 6 сарын12-14 хооронд мониторингийн ажлыг нэг багаар нийт нутгийг хамруулан хийхэд цаг агаар дулаахан ан амьтад элбэг тоологд. ДЦГ-ын тахь ус, хонь усны баянбүрдэд байгаа Тахийн гүүнүүд эд унагалаж байв.

3-р улиралд: 9 сард багийн болон ганцаарчилсан хяналт шалгалтын ажлыг 16 удаа хийв. БОХУ-ын байцаагч Г.Нисэххүүгээр удирдуулсан баг Тахь усны маршрутын дагуу хяналт шалгалтын ажлыг 9 сарын 22-нд хийж байхад Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн иргэн Х.Балдан, П.Энхбаяр нар 08-76 УБК улсын дугаартай УАЗ-469 маркийн машинтай заг түүж байсан үйлдлийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. БОХУ-ын байцаагч Б.Батсууриар ахлуулсан баг Хонин усны чиглэлд эргүүл хяналтын ажлыг 10 сарын 12-13 ны өдрүүдэд хэрэгжүүлэхэд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн иргэн Д.Бэрдээн, З.Баасандаш нар 08-33 ГАА дугаартай УАЗ-469 маркийн машинтай заг түүхээр ДЦГ-ын бүсэд нэвтрэн орж байсныг саатуулж хуулийн сурталчилгаа хийж ажиллалаа. 10 сарын 21-24 ны хооронд ДЦГ-ын нийт нутгаар зэрлэг ан амьтадын мониторинг, хяналт шалгалтын ажлыг 2 баг болон удирдамжын дагуу хийв. БОХУ-ын байцаагч Г.Нисэххүү, мэргэжилтэн Т.Хатанбаатар нараар удирдуулсан баг 10 сарын 22 нд хяналт шалгалтын ажил хэрэгжүүлж байх явцад Ёлхоны баруун хөвөөнд Ховд аймгийн Алтай сумын иргэн тодорхой эрхэлсэн ажилгүй Догсом овогтой Саруулзаяа хар сүүлт зээр агнасан хэргийг газар дээр нь илрүүлж хууль журмын дагуу арга хэмжээ авч ажиллалаа. Эрсдэлд суурилсан хяналтын ажлыг зөрчил гарах боломжтой бүхий л обьектод тухай бүрд нь ажилласны дүнд хууль бусаар хулгайн ан, загийг түлшинд түүсэн, түүх гэж байсан зөрчлүүдийг илрүүлж хуулийн зүйл заалтыг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллав. Байгаль орчны эсрэг гэмт хэргийг бууруулахад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг тухай бүрд нь хийж ажилласан.  БОХУ-ын байцаагч Г.Нисэххүү, Ховд аймгийн орон нутгийн эко телевизд ярилцлага өгч, байгаль хамгаалагч Б.Батсуурь Говь-Алтай аймгийн зэргэлээт Алтай телевизд, Мэргэжилтэн  Н.Алтансүх ховд аймгийн орон нутгийн телевизд нийт  3 удаа мэдээлэл хийлээ.

ГИДЦГ-ын “Б” хэсэгт хяналт шалгалт хэрэгжүүлдэг үндсэн объект

ГИДЦГ-ын “Б” хэсэг нь орчны бүсэд хүн ихээр төвлөрөн суурьшдаг 3 сум (Ховд аймгий Алтай, Үенч, Булган), 7 баг ( Булган сумын 1, Үенч сумын 2, Алтай сумын 2, Тонхил сумын 1, Бугат сумын 2), Хилийн цэргийн 5 застав (Элгэн, Яргайт, Улаанхад, Зээг Олон булаг) зэрэг нийт 15 сум, суурин газар оршдог. Өвлийн улиралд ДЦГ-ын Монгол-Хятадын хилийн дагуу нутаг болох Тахийн шар нуруу, Хөх өндөр, Хавтгийн нуруунд 2 аймгийн 100 гаруй малчин өрх нүүдэллэн ирж тогтмол өвөлждөг ба зөвшөөрлийг Хилийн цэрэг  ХЗ-тай зөвшилцсөн байдлаар гэрээ байгуулсаны үндсэн дээр өгч байна. Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг ХЗ-ны даргын удирдамжын дагуу 59 удаа, төлөвлөгөөт бус хяналтын ажлыг 96 удаа нийт 155 удаагийн хяналтын ажлыг багаараа хийж гүйцэтгэв.

ДӨРӨВ. Судалгаа шинжилгээний ажлын талаар

ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас голлон тахийн сэргээн нутагшуулалтын байдал, зан төрх, үржил төллөлт, ус бэлчээр ашиглалт, тархац нутаг, улирлын шилжилт хөдөлгөөн, тахийн популяци, сүргийн бүтцийн өөрчлөлт зэрэг судалгааг ОУТГ-ын зэрлэг амьтан судлаач нартай хамтран гүйцэтгэдэг. 2012 оноос эхлэн өнөөдрийн хүртэл ОУТГ-ын эрдмийн зөвлөлөөс шинэчлэн батлагдсан арга зүйгээр ГИДЦГ-ын “Б” хэсгийн зэрлэг ан амьтад, гэрийн малын тоо, толгой, зан төрх, тухайн үеийн зан төрхийн онцлогийг харуулсан мониторинг судалгааг ОУТГ, Праг хотын амьтны хүрээлэн, ХЗ-ны хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

ТАВ.  Тахь адуу сэргээн нутагшуулах ажлын талаар

Говийн их дархан цаазат газрын “Б”  хэсэг нь Монгол Алтайн нурууны өвөр,   улсын хилийн дагуу орших Тахийн шар нуруу, Хөх өндөр, Хавтагийн уулсаар хүрээлэгдсэн хонхор тогооны хэлбэртэй заган ой бүхий, хужир мараалаг цайдам хотгорын тогтоцтой нутаг юм. Энэ нутаг нь Зүүнгар-Казахстаны цөлийн мужийн зүүн хэсгийг төлөөлөх бөгөөд Дундад Ази, Казахстан, Төв Азийн цөлийн нөлөөн дор үүсч хөгжсөн өөрийн өвөрмөц онцлогтой. Газарзүйн энэхүү байрлал нь байгалийн нөхцөл, амьтан, ургамлын хувьд өвөрмөц шинж төрхийг бий болгодог тул судалгаа, шинжилгээний өргөн талбар болдог.  Зүүнгарын говь нь харьцангуй “зөөлөн” уур амьсгалтай нь амьтан, ургамлын аймгийн хам бүрдэлд тусгалаа олж, олон зүйлийн нэн ховор, ховор унаган зүйлүүд бүртгэгдсэн нь хамгаалах ач холбогдол хир өндөр болохыг шууд илтгэнэ.

Зүүнгарын говийн усан хангамж сайн байдаг нь хур тунадас харьцангуй сайн унахаас гадна улирлын хуваарилалт жигд байдагтай холбоотой бөгөөд 30-40 мян.га талбайд нэг булаг тааралддаг нь амьдрах орчны тааламжтай нөхцлийг бий болгодог.

ГИДЦГ-ын “Б” хэсэгт хулан адуу, хар сүүлтий, аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс, шилүүс мий зэрэг ховор амьтад тогтвортой байршихаас гадна 1992 оноос эхлэн тахь адууг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах хөтөлбөрийг  амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд ГИДЦГ-ын “Б” хэсэгт ургамалжилт, ургамал, хөхтөн, шувуудын зүйлийн бүрдэл, хулан адуу, тахь адууны шилжилт хөдөлгөөний сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судлах, туурайтан амьтны халдвар өвчин, ургамлын изотоп зэрэг олон сэдвүүдээр судалгааны ажил хийгдэж олон улсын болон Монголын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэж, гадаад, дотоодын олон магистр, докторын судалгааны суурь бүтээл болон хэвлэгдэн гарсан байдаг.

2014 онд ГИДЦГ-ын “Б” хэсэгт сэргээн нутагшуулсан тахийн өсөлт, хорогдол, улирлын шилжилт хөдөлгөөн, сүрэглэлт хулан, тахь зэрлэг амьтны мониторингийг Хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар, мэргэжилтэн Н.Алтансүх, Э.Алтанцэцэг, Т.Хатанбаатар байгаль хамгаалагч Б.Чинбат, Г.Нисэххүү, Б.Батсуурь, З.Бааст, Л.Ойнбаяр, Я.Амгалан, Б.Мягмаржав нар гүйцэтгэжээ. Судалгааны ажлын гол үр дүнг нэгтгэн энэхүү тайланд оруулав.

  1. Сэргээн нутагшуулсан тахийн тоо толгойн хөдлөл зүй, сүрэглэлт, улирлын шилжилт хөдөлгөөн

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг “Бижийн ам” нэртэй газар 1991 онд тахь сэргээн нутагшуулах зорилгоор Бижийн голын дагуу 120 га талбайг хашиж хамгаалан, 3 тасалгаа бүхий тэжээлийн байр барьж бэлджээ. Энэ нутаг 1975 онд хамгаалалтанд орсон ГИДЦГ-ын “Б” хэсгийн зүүн хойд захад байрладаг ирээдүйд тахийг задгай бэлчээрт нутагшуулахад уг хамгаалалттай нутгийг түшиглэх нь хууль эрх зүйн хувьд таатай нэг нөхцөл байв. Мөн энэ ДЦГ-т жинхэнэ зэрлэг тахь нутаглаж байсан Тахийн шар нуруу, Тахь ус, Хонь усны баян бүрд, хамгийн сүүлчийн тахь үзэгдсэн Гүн-тамгын ус зэрэг газар нутаг хамаарагддаг бөгөөд тахь сэргээн нутагшуулахад тохиромжтой газрын нэг байжээ. Анхны 5 тахийг 1992 онд Украйны Аскановагийн Үндэснийн хүрээлэнгээс тээвэрлэн авчирсанаар ГИДЦГ-ын “Б” хэсэгт тахь нутагшуулах ажил эхэлжээ.

            ГИДЦГ-ын “Б” хэсгийн Тахь нутагшуулах төвд гадаадын амьтны хүрээлэн, тахь үржүүлгийн газраас 1992 – 2014 онуудад 104 толгой тахь, Хустайн БЦГ-аас 2007 онд 3 үрээ нийтдээ 107 толгой 35 эр, 72 эм тахь тээвэрлэн авчирж сэргээн нутагшуулжээ. Хонь ус, Тахь усны говьд хоорондоо үржлийн тусгаарлалттай эх(Хонь ус) болон дагавар(Тахь ус) популяцийг 2005 онд зориудаар үүсгэснээс хойш 2 жижиг популяци хоорондоо байгалийн жамаар нийлж генетик солилцоо хийгээгүй байна. Тахь усны баян бүрдрүү 2005 онд тээвэрлэсэн нийт 8 тоотой Хөвсгөл азарганы сүрэг зөвхөн 1 удаа 2006 оны зун Хонь усанд ирж 2 сар гаруй идээшилсэн бөгөөд энэ үед Хонь усны популяцийн тахиуд зуны идээшил нутаг болох Гүнтамга, Цагаан дэрс, Шийрийн ус зэрэг уст цэгүүдийн бэлчээрт шилжин нутаглаж байсан тул хоорондоо нийлэх боломж гараагүй. Тахь усны жижиг популяцийн тахиудыг 5 сарын 13-наас 9 сарын 17 хүртэл Тахь үржүүлгийн хашаанд идээшлүүлж байгаад Хонь усны баянбүрдээр дамжин буцсан. 2014 оны жилийн эцсийн байдлаар ГИДЦГ-ын “Б” хэсэгт 10 үржлийн сүрэг, 2 үрээний сүрэгт нийт 113 тоо толгой тахь сэргээн нутагшуулж байгаагаас Хонь усны популяцид 89 тахь (8 үржлийн сүрэг, 8 азарган үрээ), Тахь усны популяцид 24 тахь (2 үржлийн сүрэг, 4 азарган үрээ) тус тус идээшилж байна. Өнөөгийн сэргээн нутагшуулж байгаа тахийн жижиг популяцид хамаарах бодгалиудын ихэнхи нь Зүүнгарын говьд мэндэлсэн(80%), амьдрах орчноо маш сайн мэддэг, говийн цаг агаар, экосистемд бүрэн дасан зохицсон шилдэг тахиуд гэдгийг онцлох нь зүйтэй.

5.1.1 Арга зүй

            Тахийн тоо толгойн хөдлөл зүй, улирлын шилжилт хөдөлгөөн, зарим зан төрхийн онцлогийг судлах зорилгоор 2003 онд Олон улсын тахь групп төслөөс судлаач, мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад тохирсон судалгааны энгийн арга зүйг боловсруулсан. Энэ арга зүйн хэдий энгийн боловч цаашид задлан авч үзэхэд тахийн популяцын демографи, сүрэглэлт, сүргийн бүтцийн өөрчлөлт, өдөр, 7 хоног, сар, улирлын шилжилт хөдөлгөөн, дасан зохицох байдал гэсэн бүх мэдээллийг задлан гаргах боломжтой.Судалгааны мониторингийг тасралтгүй хугацаанд хийсний дараа тахийн тоо толгойн хөдлөл зүй, сүргийн шилжилт хөд өлгөөн зэрэг мэдээ материал эмх цэгцтэй хуримтлагддаг байна.

            Судлаач/байгаль хамгаалагч бодгаль тахь эсвэл сүргийг ажигласны дараа огноо, цаг хугацаа, сүрэг эсвэл тахийн нэр, тоо толгой (бие гүйцсэн, унага гэж ялган бичих), байршил (газрын нэр, оноосон цэгийн байршлыг үсэг, тоогоор оруулах), ажигласан цэгээс тахь эсвэл сүргийн идээшилж байсан зай/метр, тахийг ажиглах үед гарсан зан төрх, сүргийн доторхи өөрчлөлт, ойрхон байсан амьтан, хөдөлгөөн зэрэг ажиглагдсан зүйлийн талаар товчхон тэмдэглэл хөтлөнө.

            Судлаач тахийг сүргээр болон бодгаль тус бүрээр таньдаг байхаас гадна тахь бэлчээрлэж буй газар нутгийн нэр, уул толгодын байршил зэргийг нарийвчлан мэддэг байх шаардлагатай.

Доорхи хүснэгтэнд судлаачийн нэг өдрийн тахь ажиглалтын мэдээг жишээ болгон харуулав.

 

Тахийн сүргийн ажиглалтын Хүснэгт 1

Хэн ажигласан

огноо

цаг

Сүргийн нэр

Газрын нэр

Байрлал

Тахийн тоо

зай

тайлбар

тоо

үсэг

бүдүүн

унага

Батсуурь

Ойнбаяр

Бааст

2014.11.25

 

10:15

Азаа

Шовгор хар

W

23

9

3

100

 

11:00

Номхон

Цагаан дэрс

S

16

11

5

800

 

14:40

Бундан

Хонь ус

H

25

21

4

900

 

14:40

Эрхэс

Хонь ус

H

25

5

 

900

 

14:50

Азарга үрээ

Хонь ус

H

24

6

 

700

 

 

Газрын зурагтай ажиллах

            ГИДЦГ-ын “Б” хэсгийн төв зам, уст цэг, уул толгодын нэр бүхий газрын торон зургийг бэлдэж судлаач бүрт тараасан. Торон зураг гэдэг нь ойролцоогоор 2км2 газар нутгийг 1 дөрвөлжинд багтаан хэвтээ тэнхлэгт үсэг, босоо тэнхлэгт тоон утга өгсөн газрын зураг юм. Жишээ нь: Хүснэгт 1-т байгаль хамгаалагчид 2014 оны 11 сарын 25 ны өдөр Азаа азарганы сүргийг нутгийн нэрээр Шовгор хар хэмээх газар ажиглаж мэдээний хүснэгтэнд W;9 гэж тэмдэглэн оруулсан байна. Ийм тэмдэглэл хийх нь тал газар судлаачаас газар орны байдлыг маш нарийн мэддэг байх чадварыг шаарддаг дутагдалтай бол уул,  толгод, уст цэгийн ойролцоо тэмдэглэл хийхэд илүү хялбар байдаг. Торон газрын зургийг Хавсралт 1-т харуулав.  

            2014 онд нийтдээ 325 удаа (давхацаагүй тоогоор) тахийн сүрэгт ажиглалт хийж 950 мэдээ хуримтлуулжээ. Тахийн мэдээлэлд анализ хийхэд зарим сүрэг цөөхөн ажиглагдсан байхад, зарим сүрэг илүү олон тааралдсан байгаа нь тухайн сүргийн нутагшилтын байдлаас шууд шалтгаалж байгааг харуулж байна.

            Тахь ажиглалт өвөл, зуны улирал, Хонь ус, Тахь усны популяцид харилцан ялгаатай байгаа нь тахийн тоо толгой, сүргийн бүтэц, зэрлэгшилт, хүн хүчний хуваарьлалтаас шалтгаалж байв. Хонь усны популяцийг 7 хоногт 3-аас доошгүй удаа, Тахь усны популяцид 7 хоногт 2-оос доошгүй удаа тус тус ажиглалт хийжээ. Зуны улиралд Хонь усны популяцид 2 өдөр тутамд тогтмол ажиглалт хийсэн байна.


 

  1. Материал

Хонь усны популяцид Бундангийн сүрэг – 14 (1 бие гүйцсэн азарга, 7 гүү, 2 шүдлэн үрээ, 4 унага), Номхоны сүрэг – 21 (1 азарга, 9 гүү, 7 үрээ, 4 унага), Азаагийн сүрэг – 11 (1 азарга, 6 гүү, 1  үрээ, 3 унага), Эрхэсийн сүрэг – 6 ( 1азарга, 4 гүү, 1 унага), Могойн сүрэг – 5 ( 1азарга, 4 гүү), Угалз – 8 ( 1азарга, 1үрээ, 6 гүү)  Барс – 8 ( 1азарга, 5 гүү, 2 унага) хашааны 8 гүү, 8 азарган үрээд зэрэг тахиуд, Тахь усны популяцид Аптекийн сүрэг – 6 (1 азарга, 3 гүү, 2 унага), Шандаст - 14 ( 1азарга, 9 гүү 4 унага) нийт  6 азарган үрээ зэрэг тахиуд тус тус харъяалагдаж байв. 2014 оны турш судлаач/байгаль хамгаалагчид дээр бичсэн тахиудын хөдөлгөөн, тоо толгойн хөдлөл зүйг ажиглаж тэмдэглэсэн байна. Сүргийн доторхи тоо толгойн хөдөлгөөнийг сүргийн улирлын шилжилт хөдөлгөөнтэй холбон гүйцэтгэдэг.

  1. Хээл авалт, унагалалт

ГИДЦГ-ын “Б” хэсэгт 2013 онд 6 үржлийн сүрэгт (Шандаст-13, Бундан-11, Номхон-5, Азаа-3 Могой-4, Эрхэс-4) нийт 40 гүү үржилд орсноос 30 орчим гүү хээл авч 2014 онд нийт гүүний  80% нь буюу 27 гүү унагалжээ. Нийт төрсөн унаганаас 2014 оны жилийн эцсийн байдлаар 22 унага эсэн мэнд бойжиж байна. Гүүний хээл авалт, унага төрүүлсэн байдлыг Хонь ус, Тахь усны популяциар ялгавал ихээхэн өөр үзүүлэлт гарав. Хонь усны популяцид 27 гүү үржилд орсноос 19 гүү хээл авч 17 унага төрж оны эцсээр 16 унага мэнд бойжиж байна. Харин Тахь усны популяцид 13 гүү үржилд орсноос 10 гүү хээл авч 10 унага төрж оны эцэст 6 унага мэнд бойжиж байна. Тахь ус нутагшуулсан тахийн хувьд өвөлжихөд таатай нутаг боловч үржлийн хувьд тохиромжгүй болох нь 2009-2013 оны унаганы мэдээнээс илэрхий байгаа тул 2014 онд зарим менежментийн санал оруулж төллөх үед сүргийн байршлыг солиж ажилласан.  Харин Хонь ус нь 2009-2010 оны өвөл шиг байгалийн зуд тохиолдоход тахь өвөлжихөд нэн тохиромжгүй нь тодорхой болсон боловч тахийн үржлийн хувьд таатай нутаг болох 2011-2013 оны унаганы мэдээнээс тодорхой харагдаж байв.

Сэргээн нутагшуулж буй тахийн ороо ихэвчлэн 4, 5-р сараас эхлэн идэвхжиж 8, 9-р сар, заримдаа 11-р сар хүртэл үргэлжлэх ба говийн задгай бэлчээрт нутагшсан, хашаанд тусгай өвс, тэжээлээр тэжээгдэж буй тахиудын орооны үргэлжлэх хугацаа хоорондоо нэлээн ялгаатай. Тахийн азарга, гүүний орооны ялгаатай байдал, гүүний хээл авалт, хээл тээх хугацааны талаар нарийвчлан судлаагүй байна. Орооны идэвхжилт, үргэлжлэх хугацаа тахийн тарга хүч, цаг агаарын нөхцлөөс шууд хамааралтай болох нь хашааны тахийн эрт (4-р сарын эхээр), орой (10-р сарын эхээр) унагалах, задгай тахийн ган, зудын (2000, 2009) дараах хээл авалт, унагалалтын байдлын мэдээнээс тодорхой харагддаг.

2014 онд төрсөн унаганы м