Тусгай хамгаалалттай газар нутаг

Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа

Говийн их дархан цаазат газар /ГИДЦГ/-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа /ХЗ/ нь Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч сумдын газар нутгийн  өмнөд хэсгийг хамран орших ГИДЦГ-ын “Б” хэсэг, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Алаг хайрханы байгалийн нөөц газар /АХБНГ/-ын хамгаалалтыг хариуцан ажилладаг.

1991 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд Тахь Нутагшуулах Эрдэм Шинжилгээ Туршилтын Төв нэртэй байгуулагдаж 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тахийн тал нь зүүн гарын говьд хамаардаг бөгөөд Монгол Алтай нурууны өвөрт, Хөвчийн нуруунаас баруун хойш Тахийн шар нуруу, Хавтаг, Байтагийн уулсын ар бэл,  хойд талдаа Булган голооос урагш Бор цонжийн говь, Хонин усны говиос дотогш байрласан өргөн уудам нутаг юм.  Энэ нутгийг Говийн Их Дархан Газрын “Б” хэсэг болгон 1975 оноос 1,2 сая га нутгийг улсын хамгаалалтанд авч, 1991 онд Дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар байгалийн нөөц газрын хамгаалалтыг орон нутаг эрхлэх үүрэгтэй боловч ховор, ховордож байгаа амьтан, ургамлыг хамгаалах шаардлагын үүднээс АХБНГ-ын хамгаалалтыг тус ХЗ-нд хариуцуулжээ.

Хамгаалалтын захиргаанд хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, аж ахуйн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа 15 төрийн албан хаагч  хагас жилийн байдлаар ажиллаж байгаагаас ГИДЦГ-ын “Б” хэсэгт 8, Алаг хайрханы БНГ-т 1 байгаль хамгаалагч ажиллаж байна.  Одоогийн байдлаар захирал 1,  мэргэжилтэн 2, байгаль хамгаалагч 7, гэрээт байгаль хамгаалагч 2, үйлчилгээний ажилтан 2 (үйлчлэгч, нярав-сахиул) нягтлан бодогч 1 (Бугат сумын Эрүүл мэндийн газрын нягтлан) бодогчид хавсруулан гүйцэтгүүлсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.   Хамгаалалтын захиргаа нь 2 аймгийн 5 сумдын нийтдээ 1 сая га талбайд хамгаалалт эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын ажил хэрэгжүүлдэг. Мөн ГИДЦГ-ын “Б” хэсэгт тахь сэргээн нутагшуулах, судлах ажлыг гүйцэтгэдэг