Тусгай хамгаалалттай газар нутаг

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа

     1975 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар Хамгаалалтын захиргааг Говь- Алтай аймгийн Халиун сумын төвд “ГИДГ-ын биотехникийн станц” нэртэйгээр байгуулжээ.  

Алтайн өвөр говийн цөлийн экосистем, түүний унаган төрх байдал,  ховор, нэн ховор амьтан, ургамлыг хамгаалах,өсгөж үржүүлэх, зүй зохистой ашиглах, танин мэдэх улмаар орчны  бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэнэ. 

 Хамгаалалтын захиргааны  Үйл ажиллагааны чиглэлүүд

  • Судалгаа шинжилгээ, мэдээллийн сан
  • Хамгаалалт,  хяналт шалгалт
  • Сургалт  сурталчилгаа,  аялал жуулчлал
  • Орчны бүсийн хөгжил, ойжуулалт

     Бүтэц, орон тоо

  • 2014 оны 06 сарын байдлаар нийт ажиллагсад 27.  Үүнээс.
  • Дарга 1
  • Мэргэжилтэн 4
  • Байгаль хамгаалагч 18
  • Нягтлан бодогч, нярав, үйлчлэгч, жолооч тус бүр 1 ажиллаж байна.

    Байгаль хамгаалагчдын

  • 62% нь баклаврын боловсролтой
  • 48% нь тусгай дунд боловсролтой