Тусгай хамгаалалттай газар нутаг

Мазаалай баавгайд тэжээл тавих ажлыг гүйцэтгэж байна

Энэ онд мазаалай баавгайд зориулан 20 тн сайн чанарын хорголжин тэжээл тээвэрлэн авчирч мазаалай баавгайн гол байршил нутаг, баянбүрдүүдэд тараан тавьсан. Үлдсэн тэжээл нь энэ ондоо хүрэлцэнэ.  Мазаалай баавгайн тэжээлийн сав 10 ширхэгийг шинээр хийж гол гол баянбүрдүүдэд хоёр хоёр савтай болгосон. Тухайлбал: Шар хулс, Цагаан бургас, Цагаан тохой, Хөшөөт, Богц цагаан дэрс,  Баруун тоорой, Хөх хулс гэх мэт.