Тусгай хамгаалалттай газар нутаг

Уст цэгүүдийг лайдах, задгайлах, урсацыг нэмэгдүүлэх, шинээр гаргах ажлуудыг гүйцэтгэж байна.

2013 онд дархан газрын нутаг дэвсгэрт нэн ховор, ховор ан амьтдыг ундаалах зорилгоор мянган тоорой, шаргын баянбүрдэд нарны өргүүртэй худаг, хөшөөт, шар хулсны баянбүрдэд ус хураах хөв тус бүр шинээр байгуулсан билээ.   2014 оны 4-ээр улиралд мөн ижил тооны худаг, хөв байгуулахаар төлөвлөөд гүйцэтгэх шатандаа ороод байна.  Захын ус, Хулхийн булаг, Өвөр улаан чулуу зэрэг булаг усыг тохижуулах, эхийг хамгаалах ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд хамгаалалтын захиргааны ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хуучин булаг, уст цэгүүдийг тухай бүр лайдаж, цэвэрлэдэг юм.