Тусгай хамгаалалттай газар нутаг

“ЭКОЛОГИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ ГАЗАР НУТАГ” буюу экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүнг танилцууллаа.

ТNC олон улсын байгууллагаас БОАЖЯ, Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монгол Алтай нуруу, Их нууруудын хотгор, Нууруудын хөндийн экологийн бүс нутгийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн билээ.

Тус газраас ТNC олон улсын байгууллагатай хамтран 2017 оны 05 сарын 01-ний өдөр аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажлын алба, ГХБХБГ, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтнүүд болон Есөнбулаг сум, Халиун сумдын төлөөллүүдийг оролцуулан Монгол орны баруун бүсийн “ЭКОЛОГИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ ГАЗАР НУТАГ” буюу экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүнг танилцууллаа.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх чиглэлээр ажил тусгагдсан бөгөөд уг судалгааны үр дүнд үндэслэн биологийн олон янз байдлын чухал амьдрах орчин, экологийн нарийн тогтолцоо, үйл явцыг тэтгэж чадах томоохон ландшафтын цөм болсон зайлшгүй хамгаалбал зохих газруудыг хамгаалах боломжтой болж байгаа юм.