Тусгай хамгаалалттай газар нутаг

Байгаль орчны салбарын байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг боллоо

“Экосистемд түшиглэсэн хамгааллын арга зүй” сургалтыг 2016 оны 12 сарын 21,22-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгууллаа. Өнөөгийн экосистемд түшиглэсэн амьтан хамгаалах аргазүйд суралцан, “Говийн гайхамшигт-6” аймгийн амьтан хамгааллын 2016-2020 он хүртэлх төлөвлөгөөг хэлэлцэн талуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах нь сургалтын гол зорилго байсан юм.

Сургалтанд хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, аймгийн 18 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, цаг уурын ажиглагч, харуулууд зэрэг нийт 134 хүн оролцсон.

Сургалтыг 2 өдрийн турш зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ нар нээлтийн үйл ажиллагаанд оролцсон.

2016 оны 12 сарын 21-ний өдөр буюу эхний өдөр БОАЖГ-ын дарга Д.Батмагнай “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2016 онд хийсэн ажил, 2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээ”, ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар “ГИДЦГ-ын “Б” хэсэгт 2016 онд хийсэн ажил, цаашдын зорилго, зорилт”, УЦУОШГ-ын дарга Н.Алтантуяа “Аймгийн уур амьсгалын төлөв байдал, ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын 2016 онд хийсэн ажил”, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Оргилсайхан“Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газраас 2016 онд хийсэн ажлын мэдээлэл, цаашид хамтран ажиллах чиглэл”, ГИДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Цэцэгмаа “Экосистемд түшиглэсэн амьтан хамгаалал, ГИДЦГ-ын “А” хэсгээс 2016 онд хийсэн ажил, 2017 оны зорилго”, Монгол элсний УТХГН-ийн мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ “Монгол элсний УТХГН 2016 онд хийсэн ажил, түүний ач холбогдол, анхаарах асуудал”, МХГ-ын хэлтсийн дарга Д.Эрхэмбаяр “Байгаль орчны хяналт шалгалт -2016, цаашид анхаарах асуудал” сэдвээрүдээс өмнө нь тус тус мэдээлэл хийсэн.

Мөн байгаль орчны салбарын байгууллагууд 2017 онд ямар ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө боловсруулан хэлэлцүүллээ. Салбарын ажилтан албан хаагчид өөрсдийн саналуудыг гарган санал бодлоо илэрхийллээ.