Тусгай хамгаалалттай газар нутаг

Говийн гайхамшигт 6 уран бүтээлчдийн нэгдсэн аялал боллоо

Говь-Алтай Баянхонгор, аймгийн уран бүтээлчдийг говийн их дархан цаазат газрын А хэсэг, Алтайн өвөр говиор аялуулан байгалийн үзэсгэлэн, өвөрмөц тогтоц бүхий газар, нэн ховор, ховор амьтан ургамлыг харах боломжийг бүрдүүлсэн “ГОВИЙН ГАЙХАМШИГТ-6” уран бүтээлчдийн нэгдсэн аяллыг зохион байгуулж яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, гэрэл зурагчин, уран зураач, орон нутаг судлаач зэрэг нийт 28 хүн хамрагдлаа.

Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн нутгаар буюу Ээж хайрхан уул, Захуйн усны хавтгай үржүүлгийн төв, Отгоны ус, Хар сайрын хөндий, Баруун шаргын баян бүрд, Шар хулсны баян бүрд, Цагаан бургасны баян бүрд, Хатан суудлын застав, Хатан суудал хайрхан, Сэгс цагаан богд уул, Сүүжийн булаг, Эхийн гол, Хаан тоорой гэсэн маршрутаар аялан говийн гайхамшиг, нэн ховор амьтдын амьдрах орчин, уур амьсгалын онцлог нөхцөлтэй танилцлаа.

Аяллын талаар мэдээллийг МҮОНТелевиз, Монголын радио, Өдрийн сонин, Их Алтайн мэдээ сонин, Малчин телевиз, Молор телевиз, Миний нутаг телевиз болон хэд хэдэн цахим сайтаар цацагдан олон нийтэд хүргэсэн болно.