Тусгай хамгаалалттай газар нутаг

Ээж хайрхан ууланд судалгааны ажил хийлээ

Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газрын биологийн олон янз байдлын судалгааг амьтан, ургамлын зүйлийн бүрдлийг тодорхойлох, байгаль, түүхийн онцлогт газрыг тогтоох ажлыг шувуудын зүйлийн бүрдлийг тодорхойлох ажлуудыг Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгууллаа. Ээж хайрхан уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшинээс дээш 2274м байдаг судалгааны ажлаар 1600 м өндөрт гарч, өдөрт хоёр трансекцээр 7-10 км явж зэрлэг амьтан болон мэрэгчдийн шугаман замналын ажиглалт, зэрлэг амьтан болон мэрэгчдийн ул мөр, нүх, баас ойр орчмын ажиглалт, ургамал, мөлхөгчид, шувуудын ажиглалтыг хийж тэмдэглэсэн. Судалгаагаар могой, гүрвэл, ногтруу, туулай, алаг даага, гэрийн хулгана, хон хэрээ, шар чичүүл, царцаа, дэвхрэг, ямаан ууц зэрэг амьтад, говийн зонхилох 40 зүйлийн ургамлыг тэмдэглэж хэд хэдэн газарт уст цэг шинээр бий болсныг тогтоон биологийн олон янз байдлын талаар цуглуулсан мэдээллээ фото зургаар баталгаажуулан, шаардлагатай цэгт автомат камер байршуулсан. Багуудын мэдээлэл цуглуулах ажиглалтын хүснэгтэн мэдээллийг нэгтгэсэн Ээж хайрхан уулын биологийн олон янз байдлыг тодорхойлох судалгааны нэгдсэн дүн, тайлан мэдээгээр ургамал 69 зүйл, шувуу 67 зүйл, хөхтөн 15, мөлхөгч 5 зүйл тодорхойлогдсон байна.