Тусгай хамгаалалттай газар нутаг

Мазаалай баавгайн логотой боллоо

Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 07 сарын 16-ны өдрийн 03/07 тоот тогтоолоор мазаалай баавгайг Говь-Алтай аймгийн бахархалт амьтнаар зарласан билээ. Мазаалай баавгайг аймгийн бахархалт амьтан болгон зарласнаар байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх, өвлүүлэн үлдээх, байгалийн болон тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх төдийгүй цаашлаад мазаалай баавгайгаар дамжуулан Говь-Алтай аймгийг дэлхий дахинд сурталчилах ач холбогдолтой юм. Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас Мазаалай баавгайг хамгаалах, сурталчилах, амьдрах орчныг тэтгэх жилийн ажлын хүрээнд “Говь-Алтай аймгийн бахархалт амьтан мазаалай баавгайн логоны уралдаан”-ыг мэргэжлийн дизайнер, зураач, урчууд, сонирхогчдын дунд зарласан бөгөөд нийт 13 бүтээл ирүүлснээс Шарга сумын бүрэн дунд сургуулийн зураг технологийн багш М.Золбаярын бүтээл шалгарсан юм. Цаашид олон улсын болон дотоодын үзэсгэлэн, яармагт Мазаалай баавгайн нэрийг тодотгож оролцох, нутгийн брэнд бүтээгдэхүүний сав баглаа, боодол дээр мазаалайн лого, мэдээлэл байрлуулах зэрэг ажлууд хийгдэж эхэлнэ