Тусгай хамгаалалттай газар нутаг

Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаа

      Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаа нь УИХ-ын 2010 оны 06 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/65 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Завхан аймгийн Алдархаан сумын нутгийг хамарсан Монгол элсний 283000 га газрыг болон дархан  цаазат “Хасагт хайрхан” уулын 27448 га газар нутгийг тус тус харъяалуулан байгуулагдсан.  Дээрх бүс нутгийг хариуцан, байгаль орчны салбарын болон бусад хууль тогтоомж, тусгай хамгаалалттай газар нутгийн нийтлэг хийгээд тусгай горим, хууль эрхийн акт, дүрэм журмыг мөрдлөгө болгон ажиллаж байна. Одоо дарга, мэргэжилтэн 2 , байгаль хамгаалагч 4 , нягтлан, жолооч , нярав, үйлчлэгч нийт 11 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.