Тусгай хамгаалалттай газар нутаг

Захын усны хавтгай үржүүлгийн төвд энэ хаврын анхны ботго мэндэллээ

2016 оны 4 сарын 05-ны өдөр Зэрэглээ болон Говьмаа нэртэй ингэнүүд нэг өдөр зэрэг ботголлоо. Зэрэглээ ингэ нь говиос авчирсан зэрлэг ингэний ботго юм. Энэ жил гурав дахь удаагаа төллөж эр ботго гаргалаа. Говьмаа "Захын ус"-нд төрсөн бөгөөд энэ жил 5 насандаа анхны ботгоо төрүүлж байгаа юм.

Хавтгайн ингэ ихэвчлэн 4 насандаа хээл авч 5 насандаа ботголдог. Энэ жил Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖГ, Цогт сум, Баянтоорой ЗДТГ-ууд 400 боодол өвс нэмж бэлтгэж өглөө.