Тусгай хамгаалалттай газар нутаг

ГИДЦГ-ын А хэсгийн орчны бүсийн сумдын эко клубын сурагчдын чуулга уулзалт зохион байгуулагдлаа

ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Алтай сумын ИТХ, орчны бүсийн зөвлөлтэй хамтран Алтайн өвөр говийг хамарсан ГИДЦГ-ын “А” хэсгийн орчны бүсийн сумдын ажлын уялдаа, үйл ажиллагааг идэвхижүүлэх, их говийн эко системийг тэнцвэржүүлж, байгаль орчныг хамгаалах талаар орон нутагт тулгамдсан асуудал, тавигдсан зорилтыг хангахад байгаль хамгаалах клубын оролцоо үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, хүүхэд залуусын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, нутаг орноороо бахархах бусдад сурталчилан таниулах сэтгэхүйг төлөвшүүлэхэд зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Алтай сумд зохион байгууллаа.

ГИДЦГ-ын “А” хэсгийн орчны бүсийн сумдын эко клубын чуулга уулзалтанд Алтай сумын “Хавтгай”, Цогт сум “Ээж уул” Эрдэнэ сум “Их говийн багуучууд”, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумдын эко клубын хүүхдүүд оролцсон ба туршлага судлуулахаар Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Цэцэгчин”, 2 дугаар сургуулийн “Амьдралын нахиа”, 3 дугаар сургуулийн “Бөхөн”, Тайшир сумын “Мөнх ногоон Тайшир”, Төгрөг сумын “Та байгалийн эзэн” зэрэг эко клубуудаас тус бүр 2 сурагч нийт 10 хүүхэд нийт 90 хүүхэд чуулга уулзалтанд оролцлоо.

дэлгэрнгүй мэдээллийг: http://govi-altai.nature.gov.mn/news/280/35