Тусгай хамгаалалттай газар нутаг

Тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэхээр ажиллаж байна

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Гол мөрний урсац бүрэлдэх эх орчмын газруудыг улсын тусгай хамгаалалтад авах, тусгай хамгааалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1,3 сая га газрыг Улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулаад байгаа бөгөөд 2015 онд энэ тоог 2 сая га-д хүргэн Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн барьж холбогдох шийдвэр гаруулахаар ажиллаж байна. 

Өргөтгөхөөр төлөвлөгдөж буй газарт:

Говийн их дархан цаазат газрын Б хэсэг 1018940,06 га

Булган гол-Их онгогийн Байгалийн цогцолборт газар 152789,18 га

Дарьгангын Байгалийн цогцолборт газар 302400,72 га

Отгонтэнгэр уулын Дархан цаазат газар 102267,78 га тус өргөтгөх,

Шинээр авахаар төлөвлөгдөж буй газарт:

Тост-Тосон бумбын нуруу 347573,67 га Байгалийн нөөц газрын ангилалаар

Дулаанхайрхан уул 39034,7 га Байгалийн нөөц газрын ангилалаар

Дэлгэрхаан уул 82649,44 га Байгалийн цогцолборт газрын ангилалаар

Цагаан дэлийн агуй 116,01 га Байгалийн дурсгалт газрын ангилалаар тус тус шинээр авахаар ажиллаж байна. 

 

БОНХАЖЯАМНЫ   ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР