Тусгай хамгаалалттай газар нутаг

ГИДЦГ-ын “Б” хэсэгт энэ оны анхны тахийн унага мэндэллээ

Өнөөдөр ГИДЦГ-ын “Б” хэсгийн Гүнтамгын баянбүрдийн аманд Номхон азаргатай тахийн сүрэгт Од нэртэй гүү охин унага төрүүлжээ. Од гүү нь 21 настай бөгөөд өнгөрсөн жилийн анхны унагыг 2014.04.16-нд төрүүлж байсан юм.   ГИДЦГ-ын “Б” хэсэгт 9 үржлийн, 2 үрээний, 1 гүүний сүрэгт нийт 113 тоо толгой тахь сэргээн нутагшуулж байгаа ба 2015 оны хавар 35 гүү унагална хэмээн урьдчилан тодорхойлсноос ийнхүү анхны унагаа хүлээн авлаа.    Тахийн сүрэг түм бум болох болтугай 2015.04.22 /Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээлэв/