Тусгай хамгаалалттай газар нутаг

Монгол элсний байгалийн дурсгалт газар

Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 234400  га, Баян-Уул сумын 85600 га , Жаргалан сумын 29200 га хамарсан Монгол элсны орчмын нийт 349200 га газар нутгийг УИХ-ын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангилалаар авсан байна.

Монгол элс нь Завхан голын хөндий дагуу баруун, баруун хойноос зүүн, зүүн ургаш чиглэн 300 шахам км үргэлжлэн тогтсон элсэн хуримтлал юм.

 Элсэн хуримтлалд бөөрөг , хонхорт бөөрөг , манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг элсэн хуримтлалд ялгарах хотгор гүдгэрийн бүхийл хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн , Ажиг, Сангийн далай , Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал  Эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ. Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар , цагаан суль нь хур бороо, ган гачигаас үшл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг билээ.

Байгалийн  мужлалаар Алтайн ар говийн мужийн хар ус , Хяргас нуурын, Хотгорын дэд мужад хамрагдана. Дэд муж  нь нийт 6608490 га талбайтай бөгөөд одоогоор Хар ус нуурын байгалийн цогцолборт газар , Хяргас нуурын байгалийн цогцолборт газар, Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын 10373.9 га талбай улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд ордог нь мужийн 15.7 % - ийг эзэлдэг. Харин дэд мужийн гол төлөөлөл болсон томоохон элсэн хуримтлалууд улсын хамгаалалтанд авагдаагүй байгаа тул элс бүхий орчинг нэмж хамгаалалтанд авах шаардлагатай юм.

Монгол элсний байгалийн цогцолборт газар нь нийт 451800 га талбайтай . Үүнээс Говь-Алтай аймгийн Хөхморьт сум 234400 га буюу нийт талбайн 52.0 % Баян-Уул сум 85600 га буюу нийт талбайн 19% Жаргалан сум 29200 га буюу нийт талбайн 6.3 % Завхан аймгийн Алдархаан сум  24000 га буюу нийт талбайн 5.1 % Дөрвөлжин сум 77600 га буюу нийт талбайн 17.6 % -ийг тус тус эзэлнэ.

Энэ нь нэг талаас томоохон элсэн хуримтлалд байгалийн хөгжлийн жамаар явагдах хувьсал өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг харьцуулан судлах, улмаар зохистой ашиглах , хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилт, элсний нүүлтийг багасгах , эрч хүчийг нь сааруулах судалгаа –туршилтын загвар нутаг болгох , нөгөө талаас гол, нуур , элс гэсэн үзэсгэлэнт хослолыг түшиглэн байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэх юм.