усны мэдээллийн сан

Гол мөрний сав газрын төлөв байдал.

Монгол орны нутаг дэвсгэр нь 29 сав газарт хуваагдаж байгаагаас. Тус аймаг нь  Алтайн өвөр говь, Хяргас нуур Завхан гол, Хүйсийн говь Цэцэг нуур, Үенч Бодонч голын сав газар гэсэн 4 сав газруудад  тус тус хуваагддаг.

           Хяргас нуур  Завхан  голын  сав   газрын   захиргаа   нь   Завхан   аймгийн Улиастай хотод 2013 онд багуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус аймгийн Тайшир, Жаргалан, Дэлгэр, Бигэр, Чандмань сумдын нутаг дэвсгэр бүхлээрэй хамрагдсан бол, Хөхморьт, Баян-Уул, Шарга, Есөнбулаг, Халиун, Цогт, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэрийн багахан хэсэг нь тус сав газарт хамаарагдаж байна.

            Алтайн өвөр говийн сав газрын захиргаа нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2014 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.  Тус  аймгийн Алтай сумын нутаг дэвсгэр бүхлээрэй хамрагдсан бол Эрдэнэ, Цогт, Цээл, сумдын нутаг дэвсгэрийн 80 хувь нь Бугат, Төгрөг сумдын 50 хувь нь тус сав газарт хамаарагдаж байна.

         Хүйсийн говь Цэцэг нуурын сав газрын захиргаа нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2014 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сав газарт Дарив, Шарга сумдын нутаг дэвсгэр бүхлээрэй хамрагдсан бол Төгрөг, Баян-Уул, Хөхморьт, Тонхил, Халин сумдын 80 хувь нь хамаарагдаж байна.

             Үенч Бодонч голын сав газрын захиргаа Ховд аймгийн Алтай суманд 2014 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Тус сав газарт Тонхил, Бугат сумын 50 хувь нь хамрагдаж байна.