усны мэдээллийн сан

2010-2014 ОНЫ УСНЫ ТООЛЛОГЫН ДҮН

Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, усны хомосдол, бохирдол, хөнөөлөөс сэргийлэх,  ус ашиглалт түүний хуваарилалтыг зохицуулах арга хэмжээг төлөвлөх зорилгоор 2013 онд “Усны тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтын дагуу  орон нутгийн төсвийн хөрөнгөөр гадаргын усны нэгдсэн тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Тооллогын дүнгээр худаг-1359, гол горхи-332, нуур тойром -107, рашаан-2, усан сан хөв-38, услалтын систем -12, булаг-1063, УЦС-2, Баянбүрд-29, үерийн хамгаалалтын далан-2, цэвэрлэх байгууламж-1 тоологдсон байна.

          2011 онд явуулсан тооллогын дүнгээс үзэхэд тооллогонд хамрагдсан 334 голын 20 нь, 107 нуурын 9 нь, 1057 булаг  шандны 57 нь ширгэсэн мэдээтэй байсан бол 1 жилийн зайтай хийгдсан дээрхи хоёр оны үзүүлэлтийг харьцуулан үзвээс  хэдийгээр тооллогонд хамрагдсан объектийн тоо  2011 оныхоос 2012 оны хувьд  өссөн боловч 2012 оны   тооллогын дүнгээр 10 гол, 6 нуур,  87 булаг шанд  ширгэсэн байна.  2011 оны тооллогын дүнтэй харицуулан үзвэл 10 гол,  3 нуур сэргэж,  30  булаг шанд нэмж  ширгэсэн  байна.