усны мэдээллийн сан

Говь-Алтай аймгийн усны чанар

                                                                                                                                                                                 18 сумаас Халиун сум голын ус, Алтай, Тонхил, Цогт, Чандмана сумд голын ус болон худгийн ус, бусад сумд худгийн ус хэрэглэж байна. Хүнд металлын шинжилгээгээр ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран говийн аймгуудын ундны усны зарим химийн элементийн агууламжид эрүүл ахуйн үнэлгээ өгөх судалгаанд Говь-Алтай аймгийн 15 (83.3%) сумын 32 худгийг хамруулан, 23 хүнд металлыг тодорхойлсон.
               Шинжилсэн үзүүлэлтээс кали, хөнгөн цагаан, бор, бари, кадьми, кобальт, зэс, молибден, никель, строци, цайрын /12/ хэмжээ стандарт шаардлагад нийцэж байсан ба зарим худгуудад мөнгө, хүнцэл, кальци, хром, төмөр, магни, манган, натри, хар тугалга, селен /10/ зэрэг хүнд металлууд стандартад заасан дээд хязгаараас давсан үзүүлэлттэй болох нь тогтоогдсон.
 
 
 
 
 
 
 
Цээл сумын сургуулийн худаг, Хөхморьт сумын худгууд, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Есөнбулаг сумын худгуудын усан дахь магнийн ионы хэмжээ 40,0-61,0 мг/л
Хөхморьт сумын худгуудад натрийн ионы хэмжээ 211,0-350,0 мг/л
 
             Усны химийн үзүүлэлт
•Ерөнхий хатуулаг: Говь-Алтай аймаг хатуувтар устай аймагт хамрагдаж байна. Стандарт хэмжээнд байна.
•Кальци: Аймгийн хэмжээнд эрүүл ахуйн тохиромжтой хэмжээнд байна.
•Магни: Стандартад заасан норм хэмжээнээс их Баян-Уул, Жаргалан, Тайшир, Халиун, Хөхморьт, Чандмана, Эрдэнэ, Есөнбулаг

Хлорид: Аймгийн хэмжээнд хлоридын хэмжээ стандартад заасан норм хэмжээнд байна.

Сульфат:  Аймгийн төвлөрсөн ус хангамжийн усанд сульфатын хэмжээ стандартад заасан норм хэмжээнд байна.

Шим бохирдлын үзүүлэлт болох аммиак, нитрат, нитрит аймгийн хэмжээнд стандартад заасан норм хэмжээнд байна.

Нян судлалын шинжилгээ:

•Гүний худгийн усанд гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй, нянгийн тоо стандарт хэмжээнд байна.
 
 
Шалтгаан
1. Халдваргүйжүүлэлт, цэвэршүүлэлт хийгдээгүй

2. Дотоодын хяналтын лабораторигүй

3. Усан сангийн угаалга халдваргүйжүүлэлт тогтмол хийдэггүй

4. Ус ашиглалтын байгууллагад ажиллаж байгаа ажилчид /жолооч, харуул, бусад/ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй

5. Сумдын ундны ус стандартын шаардлагад нийцдэггүй

6. Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй

      Дүгнэлт

- Сумдын ундны ус химийн үзүүлэлтээр стандартын шаардлагад нийцэхгүй байгаа нь сөрөг нөлөөтэй учир химийн бодисыг шүүх төхөөрөмжийн сонголтыг хийж суурилуулан ундны усны стандартын шаардлага хангуулах

 

- 2015 оны эрсдэлийн үнэлгээгээр 18 сумын ундны усны эх үүсвэр бүгд их эрсдэлтэй үнэлэгдсэн.
- Булаг шандын тохижилт хийгдэхгүй хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдөж байгаагаас ойр орчмын хөрс, булгийн ус шим бохирдлын үзүүлэлт аммиак, нитрит, нитрат, нян, вирусын бохирдлоор бохирдож, ус хэрэглэгчид гэдэсний халдварт өвчнөөр өвдөх нөхцөл үүсэх эрсдэлтэй байна. Сум болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэний гаргасан гүний худаг, хүн ам унд ахуйдаа ашигладаг гол мөрөн, булаг шанд ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож хаалт хамгаалалт хийх, энгийн хамгаалалтын бүс тогтоож тэмдэгжүүлэх
- Айл өрхөөс авсан усны шинжилгээний дүнг Ундны усны стандарттай харьцуулан үнэлгээ өгөхөд 55.2%-д нянгийн бохирдолттой, эрүүл зүйн бичил амь судлалын арчдасны шинжилгээгээр 44%-д гэдэсний бүлгийн савханцар илэрсэн, асуумж судалгаагаар ихэнх айлууд зориулалтын бус усны сав хэрэглэдэг, савны угаалга, халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийдэг зэрэг буруу хэрэглээнээс хэрэглэгчийн түвшинд ус бохирдож байна.
- Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд үйлдвэр үйлчилгээ явуулах, газар тариалан, мал аж ахуй, ашигт малтмал хайх зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх газар олгохгүй байх.
- Ундны усны шинжилгээнд найдах нь усны аюулгүй байдал хангагдах гол хүчин зүйл биш бөгөөд усны аюулгүй байдлын төлөвлөгөө сайн хэрэгжсэнээр ундны усны аюулгүй байдал хангагдана.