усны мэдээллийн сан

Аймгийн ус ашиглагчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжинд заасны дагуу усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх түүнийг хомсдох бохирдохоос сэргийлэх, усыг зөвшөөрөлгүй ашиглах, ашиглалтыг эрх зүйн зохицуулалтанд оруулах, Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журмын хэрэгжилтийг хангах зорилгоор  томоохон ус ашиглагчдын ус ашиглалт, тоолууржуулалт, усны төлбөр төлөлтөнд хяналт тавих ажлыг 2015 оны 08 дугаар сарын 21-31-ны хооронд  Мэргэжлийн хяналтын газрын  Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Мөнхцэцэг, аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Б.Лхагва-Очир, Татварын хэлтсийн татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Лхагвадорж, Стандарт хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйн байцаагч Ц.Ариунжаргал нартай хамтран хийж гүйцэтгэлээ.

 

             Нэг. ШАЛГАЛТАНД  ХАМРАГДСАН  ГАЗАР.

            Есөнбулаг сум “Нутгийн хаялга” ХХК, Бигэр сум “Эн Си Жи Ти” “Шимт дээж” ХХК, Эрдэнэ сум “Эрчим хүч” ОНӨААТҮГ, Цогт сум “Тооройн бүрд” ХХК, Цээл сум “Алтайн хүдэр” ХХК, Алтай сум “Өү Жи Си Эйч Эл” , “Эф Ви Эс Пи” ХХК, Бугат сум, Дарив сумын Эрчим хүч дулааны ОНӨААТҮГ, Төгрөг сум, Шарга сумд үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол ЛЗ зам гүүр”, Дэлгэр сум “Бөндөн хөх” ХХК-д хамрагдлаа.

                Хоёр.Шалгалтаар илэрсэн зөрчил.

            Есөнбулаг сумын Наран баг Ямаан ус хэмээх газарт “Нутгийн хаялга” ХХК, Тонхил сумын Бүс уул багийн Шар хоолой хэмээх газарт “Бидний түшээ” ХХК-ууд нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар ашиглалт явуулж, голын шургасан хэсэг, худгийн усыг хоолойгоор татан хиймэл нуур үүсгэж зөвшөөрөлгүйгээр ус ашигласан, Ээвийн гүүрнээс Говь-Алтай, Ховд аймгийг заагласан самбар чиглэлийн 85 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Монгол ЛЗ зам гүүр” ХХК нь зам барилгын ажилд ашиглагдах усанд дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй мөн Ээвийн голын урсгалаас салаалан усан сан үүсгэсэн, зөвшөөрөлгүйгээр гаргасан худгийн  хажууд усан сан үүсгэн ус хуримтлуулсан зэрэг томоохон зөрчил дутагдал илэрлээ.  

“Нутгийн хаялга” “Бидний түшээ”  “Бөндөн хөх” компаниудын гүйцэтгэж буй техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхэд шаардагдах ус нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-301 дугаар тушаал “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм”-д тусгагдаагүй тул техникийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахад үйлдвэрлэлийн ус хэрэглэх шаардлагагүй болох нь тодорхой байгаагаас гадна ус ашиглах эрх зүйн орчин бүрдэхгүй байна.

Тус компаниудын дээрх үйл ажиллагаа нь Усны тухай хуулийн 28.4 /Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана/. 28.18 /Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно/. 22.2.1./онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно/. дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Дээрх хуулийн заалтуудыг зөрчвөл “Усны тухай” хуулийн 33 дугаар зүйл 33.1.9 – д заасны дагуу /иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арван тав дахин, аж ахуй нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх/, 33.1.13./усыг зөвшөөрөлгүйгээр ашигласан буюу гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласнаа нуун дарагдуулсан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн ашигласан усны төлбөр төлөхөөс зайлсхийсэн бол хууль бусаар олсон орлогыг хураах/

33.1.6./энэ хуулийн 22.2.1-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөчөөс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх/; -аар заасан байдаг.

Хууль тогтоомжийн дагуу усны  нөөцөд учирсан хохирлыг үнэлж үзэхэд

“Нутгийн хаялга” ХХК   Есөнбулаг сумын Наран багийн Ямаан ус гэдэг газар

            9604453.9     460 0601.4’’

            9604452.0     460 06’00.5’’

            9604450.1     460 0602.0’’

          9604454.0   460 0603.5’’  солбицол дээр 72.5 х 63.5 метрийн хэмжээтэй, 2.5м гүнтэй хиймэл нуур үүсгэж 11509.3м3  усыг зөвшөөлрөлгүйгээр хуримтлуулан, ашигласанд  57.834.609.3 төгрөгний нөхөн төлбөр тооцогдохоор байна. Адгийн голын урсгал дотор буюу усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс дотор хориглосон үйл ажиллагаа явууж байгааг зогсоож хөрсний усаар үүсгэсэн нуурыг газар дээр нь даруулж ажиллаа.

“Бидний түшээ” ХХК Тонхил сумын Бүс уул багийн Шар хоолой гэдэг газар

            9400800.7     450 5139.5’’

            9400759.8     450 51’38.0’’

            9400757.4     450 5138.7’’

            9400758.2   450 5140.3’’  солбицол дээр 52.8 х 60.2 метрийн хэмжээтэй, 1.6м гүнтэй хиймэл нуур үүсгэж  5085.6м3 усыг зөвшөөлрөлгүйгээр хуримтлуулан, ашигласанд 35.883.993.6 төгрөгний нөхөн төлбөр тооцогдохоор байна.

.

“Монгол ЛЗ зам гүүр” ХХК Шарга сумын Улаан туг багийн Ээвийн голд

           9501939.4     460 3056.3’’

           9501938.8     460 30’56.3’’

           9501938.3     460 3056.1’’

9501939.3    460 3056.0’’  солбицол дээр гадаргын ус хуримтлуулж 21.68 х 9.6 метрийн хэмжээтэй, 5м гүнтэй, хиймэл нуур, зөвшөөрөлгүйгээр гаргасан худгаас ус хуримтуулж 13 х 4 метрийн хэмжээтэй, 5м гүнтэй, хиймэл нуур үүсгэж гадаргын 1040.64м3, газрын доорх 260м3  ус зөвшөөрөлгүйгээр хуримтлуулсан байна.

Тус компани ирүүлсэн албан тоот, календарчилсан төлөвлөгөөг үндэслэн зөвшөөрөлгүйгээр зам барилгын ажилд ашигласан нийт хэмжээг  тооцвол 2015-2016 оны хооронд нийт 252 хоног ажиллана үүнээс одоо 43 хоног ажиллаж хоногт 172.4м3 ус буюу 7413.2м3  усыг зөвшөөрөлгүйгээр ашигласанд  52.307.539.2 төгрөгний нөхөн төлбөр тооцогдохоор байна.

“Бөндөн хөх” ХХК  Дэлгэр сумын Баян өндөр багийн Бага булаг хэмээх газарт зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар худаг гарган 24м шугам хоолойгоор усаа 24 цагын турш зогсолтгүй татан хуримтлуулдаг дээрх нуурын түвшин нэмэгддэггүй өдөр бүр нэг түвшинд байдаг.

           9702630.0     460 0009.6’’

           9702630.9     460 00’10.1’’

           9702629.3     460 0011.4’’

           9702628.6    460 0011.0’’  солбицол бүхий  цэгүүдээр холбогдсон 47 х 16.5 метрийн хэмжээтэй, 4м гүнтэй хиймэл нуур үүсгэн нэвчилтээс хамгаалсан пилонк дэвсэйгүйгээс газрын гүний усыг үр ашиггүйгээр бохирдуулан 3102мусыг зөвшөөрөлгүйгээр ашигласан хөрсөнд шууд нэвчүүлж байгаад 25.275.096 төгрөгний нөхөн төлбөр , мөн тус ХХК нь 8 дугаар сарын 10-наас хойш 26 хоног ажиллаж хоногт 160м3 шороо угаасан тул  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/301 дугаар тушаалаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм”-д 1тонн шороог угаахад 4 м3 ус зарцуулагддаг болхыг тооцжээ тэгвэл 160 тнн/хоног  х 4=640м3/хоног, 26 хоног х 640м3/ хоног  = 16640м3 усыг зөршөөрөлгүй ашигласанд 135 582 720 төгрөгний нөхөн төлбөр

Ингээд нийт  25.275.096 + 135.582.720 = 160.857.816 төгрөгний нөхөн төлбөр тооцогдохоор  байна.

Зөвшөөрөлгүйгээр ашигласан 45 050.74м3 усны нөхөн төлбөр 306.901.958.1 төгрөг байгааг тооцоолон Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч нөхөн төлбөр тооцож өгөх талаар албан бичиг хүргүүллээ.

             Гурав.Шалгалтаар хийгдсэн бусад ажил.

         Бигэр сумд хайгуул хийж байгаа “Эн Си Жи Ти” ХХК хүнсний үйлдвэрлэл эрхлэдэг “Шимт дээж” ХХК, Цогт сумын “Тооройн бүрд” ХХК, Эрдэнэ сум Эрчим хүч ОНӨААТҮГ, Дарив сумын Эрчим хүч дулаан ОНӨААТҮГ –ууд ус ашиглах, дүгнэлт гаргуулаагүй зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй гэх мэт холбогдох баримт матерал бүрдүүлээгүй ч ус ашигласны төлбөрийг жил бүр төсөвт бага хэмжээгээр төлдөг байна. тэдгээр аж ахуй нэгжийн дарга нарт Усны тухай хуулийн дагуу хүсэлт гарган дүгнэлт гаргуулж зөвшөөрөл авч гэрээ байгуулан ус ашиглах эрхээ үүсгэх талаар мэдэгдэж энэ онд ус ашигласны төлбөрийг тооцооллыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-301 дугаар тушаалаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм” баримтлан Загийн газрын 2011 оны 302 дугаар  тогтоолоор тогтоосон газрын доорх, дээрх усны экологи эдийн засгийн үнэлгээ, 2013 оны 327 дугаар тогтоол ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр, 2013 оны 326 дугаар тогтоол “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай”  тогтоолд заасан хэмжээгээр ногдуулалтыг хийхэд нийт 4.628. 904.8 төг төлүүлэхээр татварын байцаагч ногдуулалт хийлээ.

Цээл сум Алтай хүдэр ХХК хуулийн дагуу холбогдох бичиг баримт бүрэн ус ашиглах эрх нь үүссэн. Тус компани нь энэ жил тавихаар төлөвлөсөн замын ажлаа эдийн засгийн хямрлаас болж хөрөнгө мөнгөгүйн улмаа хийгээгүй учир үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглаагүй хуучин ашиглаж байсан худгуудаа битүүмжилж шороогоор дарсан байна.

 Зам засварт ашиглагддаг багахан усыг 11/285 буюу 100 дахь километрийн худгаас, унд ахуйд Бууртын худгаас ашиглаж байна. Худгуудийн тоолуурын заалтаар ашигласан усыг тооцоход унд ахуйд-13240м3, үйлдвэрлэлд 1145м3 ус ашигласан байна 8 сарын сүүлийн байдлаар татварт усны төлбөр 203 031.4 төгрөг төсөвт төвлөрүүлэхээр гарсан байна.

Алтай сумд хайгуул хийж байгаа “Эф Ви Эс Пи”, “Өү Жи Си Эич Эл” ХХК-ууд хуулийн дагуу ус ашиглах дүгнэлт гаргуулсан, ус ашиглах зөвшөөрлийг сумын Засаг даргаас  авалгүй  гэрээ байгуулсан байсныг холбогдох баримт бичгийг бүрдүүлж авах талаар мэдэгдэж сумын байгаль хамгаалагчаар Ус ашиглуулах гэрчилгээ олгуулснаар тухайн 2 компани ус ашиглах эрх үүссэн байна. Усны төлбөр нийт 11 901 540 төгрөг төвлөрүүлнэ

Төгрөг сумын “Хүннү Алтай Мениралс”, “Хүннү Говь-Алтай” ХХК-ууд 3-6 сард хайгуулийн ажлаа гүйцэтгэж дуусаад буусан байна усны төлбөр 8 000 000 төгрөг төсөвт оруулсан байна.

Бигэр сум Мако-Поло ХХК, Эрдэнэ сумын “Эрдэнийн эрдэс”, “Билгүүн эрдэс” ХХК энэ жил үйл ажиллагаа явуулаагүй үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглаагүй байна

            Дөрөв. Авах арга хэмжээ.

Ус ашиглах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглан, дур мэдэн суваг шуудуу татсан үйл ажиллагааг зогсоох.

Усны  тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.9 дэх заалтын дагуу аж ахуй нэгж байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

Усны экологи эдийн засгийн үнэлгээгээр нь тооцоолж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээг авах.

Сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зүйтэй.