усны мэдээллийн сан

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН РАШААН АШИГЛАЛТЫН БАЙДАЛ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Дөрөөн” нуурын ойролцоох Дүгнэн хайрхан уулаараа нэрлэсэн “Дүгнэн” нэртэй сувилал саяхнаас үйл ажиллагаагаа эхэллээ.

Дөрөөн нуурын эмчилгээний шаврыг Улаанбаатар хотод “Оргил” рашаан сувилал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний төв лабораториудад судалгаа шинжилгээ хийж эмчилгээнд хэрэглэж болох, мөн ямар өвчинд тохирох талаар Монголын “Рашаан сувиллын нийгэмлэг”-ээс эмчилгээний зөвлөмжийг гарган өгч баталгаажуулжээ. Олон жил хөдөө орон нутагт ажиллаж ард түмнийхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдсэн хүний их эмч АУ-ны магистр, клиникийн профессор Д.Цэрмаа уг сувиллыг ажиллуулж халуун шавар эмчилгээ, нуур эмчилгээ, халуун элс эмчилгээг өдөр бүр хийж арьсны төрөл бүрийн харшил, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа, яс булчин холбогч эдийн үрэвсэл, гэмтэл, захын мэдрэлийн өвчин, хүүхдийн тархины саажилт, бөөр, шээсний зам, аарцгийн хөндийн архаг үрэвсэл, артерийн даралт, хайрс үлд, архагшсан экземүүд зэрэг олон төрлийн өвчнийг эмчилж захиалгын хоолоор үйлчилж ард иргэдийн талархал хүлээж байна