усны мэдээллийн сан

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Ус” үндэсний хөтөлбөр, аймгийн Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу  булаг шандны эхийг хамгаалах, тохижуулах замаар хөдөөгийн хүн ам, малын усан хангамжийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, усны нөөцийг зүй зохистой ашиглах, бохирдох, хомсдохоос сэргийлхэд тодорхой ажлуудыг үе шаттай авч хэрэгжүүлэх шаардлага байна.

                        Булаг шандны ундарга багасах, анихад хур бороо, хаврын шар усаар зөөгдсөн хог хаягдал, элс шорооны хуримтлал, илэрц орчмын хөрс малын хөлөөр талхагдах явдал шууд нөлөөлхөөс гадна булгийн эхний ус, хөрс хариулгагүй мал, амьтны ялгадсаар бохирдож, халдварт өвчин тархах нөхцөл бүрддэгт анхаарах хэрэгтэй.

Булгийн эхийг  хашиж хамгаалах үед:

1. Булгийн ундаргыг хөндөхгүй байх;

2. Орон нутагт элбэг тохиолдох өнгө үзэмжтэй чанарын шаардлага хангасан хямд төсөр материалыг сонгох;

3. Нэг загварын хийцүүдийг өргөн ашиглах;

4. Булгийн ойролцоо өрөмдлөг, тэсэлгээний ажил хийхгүй байх;

5. Харзалдаг булгийг хүйтний улиралд ашиглах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй.

Байршил: Говь-Алтай аймгийн Халиун, Хөхморьт, Баян-Уул сумдад булаг шандны эхийг хамгаалах, тохижуулах замаар  хүн амын эрүүл ахуйн болон бэлчээр усжуулалт, унд усны эх үүсвэр хомсдохоос сэргийлж булаг, шандны эхийг БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛААР хийх ажлын техникийн нөхцөл нь.

1.    Булгийн хөрсний нэвчилтээс гадуурхи талбайгаар булаг шандны эхийг хашиж, хамгаалах ажлыг гүйцэтгэнэ.

2.    Хашиж хамгаалах булгийн газрын байршлыг тухайн сумын ЗДТГ-ын эрх бүхий албан тушаалтантай явж  хэмжилт хийж  тэмдэгжүүлэх. 

3.    Булгийн хамгаалалтын ажлын гол үндсэн хэсэг болох хамгаалалтын төмөр торыг уголньк төмрөөр хайрцаглан бэхлэх,  бетонон болон төмөр хөлийг /барилгын норм ба дүрэм/-ийг баримтлан хийнэ.

4.    Бетон болон төмөр хөлний урт нь 2м өндөр, өргөн 15х15см хэмжээтэй байна.

5.    Булгийг хашихдаа шон хоорондын зай 3м байх бөгөөд 0.5м гүнд хөдөлгөөнгүй суулгаж явган хүн орж гарах хаалга, ус булаг шандын эхийг хайрлан хамгаалах санамж мэдээлэл бүхий самбар байрлуулсан байна.

6.    Ажил гүйцэтгэх график  ирүүлнэ.

7.    Булаг хашиж хамгаалах үеийн ажлын явцын тайланг ирүүлэх.

8.    Ажил гүйцэтгэж байх үеийн болон булаг хашихаас өмнөх ба дараах үеийн гэрэл зургийг нэг цэгээс авч тайландаа хавсаргах.

9.    Хавсралт зурганд харуулсаны дагуу хамгаалсан байна.

                                                                                 ХАВСРАЛТ ЗУРАГ                                                                                    

2012 онд Дэлгэр сумын Гуулин тосгоны Рашаан булгийн эхийг иргэн Г.Ганбаатар  шаардлага хангасан байдлаар хамгаалалтыг  хийж гүйцэтгэсэн нь

2015 онд Цээл сумын Холиох, Тонхил сумын Хар чулуутын булгын эхийг “Нам нуруу” ХХК шаардлага хангасан байдлаар хамгаалалтыг хийж гүйцэтгэсэн нь