усны мэдээллийн сан

ХАМГААЛЖ ТОХИЖУУЛСАН БУЛАГ, ШАНДЫН МЭДЭЭЛЭЛ

2010-2014 оны хооронд гол, горхи, булаг шандны эхийг хашиж хамгаалан орчныг тохижуулж, хомсдох, бохирдохоос хамгаалах ажлыг улс болон орон нутгийн төсөв төсөл хөтөлбөрийн шугмаар зохион байгууллаа.

       Үүнд нийт 85 булаг хамгаалсанаас Улсын төсвөөр-19, Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар-10, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр -11, Төсөл хөтөлбөрөөр -45 булаг шанд хамгаалагдаж 173.8 сая төгрөг зарцуулагдсан байна. 

      Энэ онд Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал 10.0 сая төгрөгөөр Дарив, Жаргалан, Тайшир, Чандмань, Бигэр сумуудад тус бүр нэг, нийт 5 булаг шандны эхийг хамгаалж тохижуулах ажлыг байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, төрийн бус байгууллага, малчны бүлгүүдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүллээ.

       Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  Баян–Уул сумд 2 булгийн эх /10.0 сая төгрөг/  Дэлгэр сумд 1 булгийн эхийг /2.0 сая төрөг/ Чандмань сумд 1 булгийн эхийг /3.9 сая төгрөг/-өөр, “Зах зээл ба  Бэлчээрийн менежмент” буюу АPD төслийн хөрөнгө /4.8 сая төгрөг/-өөр Алтай, Цээл, Цогт  сумдад тус бүр хоёр булаг нийт 6 булгийн эхийг хашиж хамгаалах ажил хийгдсэн байна.  Энэ онд нийт 15 булгийн эх хамгаалагдсан байна.

Аймгийн хэмжээнд 2008-2014 онуудад хашиж хамгаалсан булаг шандны тоо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2008-2014 онуудад хашиж хамгаалсан булаг шандны тоо сумдаар