усны мэдээллийн сан

2014 оны хамтарсан хяналт шалгалт

Аймгийн төвд болон сумдад ус ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудад ашиглагдаж байгаа гүний худгуудыг тоолууржуулж, усны хэрэглээг хянах зорилгоор ус ашиглагч байгууллагуудын судалгааг  авах, шалгалт хийх талаар 18 сумд албан бичиг хүргүүлсэнээр 67 ус ашиглагчийн судалгаа, шалгалтанд хамрагдсан байна.

Энэ ажлын дүнгээс харахад усны тоолууртай  5, гадаргын ус ашигладаг 26, сумын төвийн худгаас зөөвөрлөн ашигладаг 18, тоолуургүй 9 аж ахуйн нэгж байна. Усны тоолуургүй 9 аж ахуйн нэгж, байгууллага байсанд БОНХЯ сайдын А/156 дугаар тушаалаар батлагдсан “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журмыг” танилцуулан хүйтэн усны тоолуур тавиулж үйл ажиллагаагаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлээд байна.

Стандартчилал хэмжил зүйн газраас шинэ хэрэглэгч 20 аж ахуйн нэгж нэмэгдсэний 16 аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудад усны тоолуурыг  баталгаажуулан суурилуулсан.

        “Алтайн хүдэр” ХХК-ний “Таян нуур” хүдрийн уурхайн ашиглаж байгаа 7 худаг нь  усны тоолууртай бөгөөд тус онд нэг худгийг сэргээн засварлан ашиглалтанд оруулж хүйтэн усны тоолуур суурилуулсан байна.

Мөн зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөж худаг гаргасан 4 иргэн, 5 аж ахуй нэгжид газрын даргын 333 тоот албан бичиг хүргүүлэн зөвшөөрөл авах талаар сануулан, суваг шуудуу татах зэрэг хууль бус үйл ажиллагаанд сумдын байгаль тогтмол хяналт тавин ажиллаж байна.