усны мэдээллийн сан

АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР УНДНЫ УСНЫ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

УНДНЫ УСНЫ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН  ТУХАЙ

2013.08.30                                                                                                        

Нэг. Хяналт шалгалтын зорилго.

Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийг баримтлан “Усны тухай” хуулийн 22 дугаар зүйл,  “Ариун цэврийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, хууль, эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулахад оршино.

Хоёр. Хяналт шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа.

Шалгалтыг Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө, аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Мөнхбаатар, сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамтран 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэв.

Гурав. Шалгалтанд хамрагдсан асуудлууд.

Шалгалтанд 18 сум, 1 тосгоны 49 ундны усны худгууд, насос станц, төвлөрсөн усан хангамжийн сүлжээнд холбогдсон 6, зөөврийн усан хангамжтай 5 ус түгээх цэг хамрагдлаа.

Дөрөв. Шалгалтанд хамрагдсан обьектын талаарх товч мэдээлэл

Говь-Алтай аймаг 18 сум, 2 тосгонтой нийт 53,6 мянган хүн амтай. Үүнээс ил задгай ус ашигладаг 1 сум, ил задгай болон худгийн ус ашигладаг 3 сум, энгийн гар худаг, өрөмдмөл худгийн ус ашигладаг 16 сум, сууринтай.

Есөнбулаг сум 17795 хүн амтай ундны усны эх үүсвэр төвөөс зүүн урд зүгт 4,5-11 км зайд 120 метр, 35 м, 40 м, 80 метрийн дөрвөн өрөмдмөл худгаас насос станцаар дамжуулан хэрэглэгчдэд усаа түгээж, гэр хороололд төвлөрсөн цагираг шугаманд холбосон ус түгээх 8 цэгээс шалгалтын явцад 1 ус түгээх цэг ажиллаж байв, зөөврийн усан хангамжтай 5 ус түгээх цэгтэй, ус түгээх цэггүй гэр хорооллын айлуудад 4 авто машинаар ус түгээдэг. “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ жилд 657 мянган шоо метр ус үйлдвэрлэдэг (хоногийн хүчин чадал 2500 м3), 525,6 мянган шоо метр бохир усыг татан зайлуулдаг. Усан сан, усны машины ариутгал, халдваргүйтгэлийг улиралд нэг удаа хийж байна.

Тав. Өмнөх шалгалтын талаар.

2012 оны Байгаль орчин, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар хамтарсан хяналт шалгалт хийхэд “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-т усны эх үүсвэр эрсдэлд өртсөн тохиолдолд усны найдвартай нөөц эх үүсвэргүй, Есөнбулаг сумын Харзат баг, Найрамдалын хорооны усан сангийн ус хадгалах савны ус хүлээн авах хоолойг цоожлож битүүмжлээгүй, дотоодын хяналтын лабораторигүйн улмаас ундны усны стандартад тогтоосон үзүүлэлт тоо, давтамжаар шинжилгээг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар 5 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага өгсөн ба зарим зөрчлүүд арилсан байна.

Зургаа. Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал.

МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторид улсын хэмжээнд аймаг, сумдын төвийн ундны усанд хими, хүнд металлын 31 үзүүлэлтээр шинжилгээ хийх болсонтой холбогдуулан сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагчдад ундны уснаас дээж авах аргачлал, судалгааны хүснэгтийг хүргүүлэн 18 сум, 1 тосгоны 49 худгийн уснаас дээж авч дагалдах судалгааны хүснэгт, дээжийн тэмдэглэлийн хамт МХЕГ-т төлөвлөгөөнд заагдсан хугацаанд хүргүүлж хими, хүнд металлын шинжилгээг хийлгэв.

Алтай хотын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн 2 худаг, насос станц 1, төвлөрсөн шугаманд холбогдсон 6, зөөврийн усан хангамжтай 5 ус түгээх цэг, 3 усны машины уснаас дээж авч аймгийн МХГ-ын Нэгдсэн лабораторид хими, нян судлалын шинжилгээ хийлгэв.

Алтай хотын усан хангамжийг хариуцдаг “Ундарга-Алтай” Орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хяналтын хуудсаар шалгахад дунд эрсдэлтэй үнэлэгдэв.

Төвлөрсөн ба төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг шалгав.

МХЕГ-аас баталсан хөтөлбөрийн дагуу 2013 оны 05 дугаар сард Алтай хотын төвлөрсөн усан хангамжийг хариуцдаг “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын 20 ажилтан, албан хаагчдад “Ундны усны чанар аюулгүй байдал, уснаас шалтгаалах өвчлөл” сэдвээр салбарын сургалт зохион байгуулав.

Долоо. Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал

Алтай хотын ундны усны эх үүсвэрт шинээр 1 гүний худгийг орон нутгийн төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгөөр гаргах ажлыг  “Их чөмөгт” ХХК хийж гүйцэтгэж байна.

Найм. Шалтгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, шалтгаан, түүнээс гарч болзошгүй буюу гарсан хохирол, зөрчигдсөн хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт.

Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-т дараах зөрчил, дутагдал илрэв. Үүнд:

Есөнбулаг сумын Харзат багийн 2 дугаар ус түгээх цэгийн ус хадгалах савны ус хүлээн авах хоолойг цоожлож битүүмжлээгүй нь “Хот суурин газрын ундны ус түгээх цэгийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5775-2007 стандартын 7.4 дэх заалтыг,

Баяншанд, Баянхайрхан, Харзат, Жаргалант багуудад байрлалтай ус түгээх цэгүүдэд хайс хамгаалалт хийгээгүй нь “Хот суурин газарт ундны ус түгээх цэгийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5775:2007 стандартын 7.2 дахь заалтыг,

Дотоодын хяналтын лабораторийн тоног төхөөрөмжийг 2013 онд авсан боловч ашиглалтанд оруулаагүйн улмаас ундны усанд стандартад тогтоосон үзүүлэлт тоо, давтамжаар шинжилгээг тогтмол хийдэггүй нь “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900:2005 стандартын 8.5, 8.7, 8.8, 8.10 дахь заалтуудыг

Шинжилгээний дүнгээр Есөнбулаг сумын ундны усны магнийн ионы хэмжээ стандартаас их, ус түгээх машин, зөөврийн усан хангамжтай ус түгээх цэгийн 1 мл усан дахь нянгийн тоо 100-с дээш байгаа нь “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900:2005 стандартын 6.1 дэх заалтыг зөрчиж байна.

Ес. Авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгсөн байдал.

Шалгалтын явцад авсан ундны усны шинжилгээний дүнгийн дагуу улсын байцаагчийн 1 дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар 5 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэв.

Арав. Шалгагдсан байгууллага, аж ахуйн нэгжид өгсөн дүгнэлт, шийдвэрлэвэл зохих асуудал.

Ундны усны эх үүсвэрийн гүний худгийн усанд шинжилсэн үзүүлэлтээс гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян, E.coli илрээгүй, 1 мл усанд дахь нянгийн нийт тоо стандартын хэмжээнд байна.

Ус түгээх цэг, усны машинуудын 1 мл усан дахь нянгийн тоо стандартаас их байгаа нь зарим ус түгээх цэгийн усны савны ёроолд үлдэгдэл усыг бүрэн юүлэх цоргогүйгээс бүрэн юүлэгдэхгүй үлдэх, зааврын дагуу тогтмол хугацаанд халдваргүйжүүлэлт хийдэггүй, дотоодын хяналт хангалтгүйтэй холбоотой байна.

Шалгалтын явцад аймгийн төв, Есөнбулаг сумын төвлөрсөн усан хангамжийг №3.5 “Ундны усны чанар, аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад 43 оноо авч 43%-иар дунд эрсдэлтэй үнэлэгдсэн нь өмнөх оноос 12%-иар эрсдлийн хувь буурсан байна.

Арван нэг. Цаашид авах арга хэмжээний санал.

Аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-т:

1.Лабораторийн дутуу тоног төхөөрөмжийг авч, мэргэжлийн хүнийг сургаж, дадлагажуулан, лабораторийн итгэмжлэл авч стандартад заасан тоо давтамжаар ундны усны чанар, аюулгүй байдалд шинжилгээг тогтмол хийж хяналт тавьж ажиллах.

2.Зөөврийн усан хангамжтай ус түгээх цэг, усны машинуудад цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг улирал бүр хийж бүртгэл хөтөлж хэвших.

3.Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллах.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт: Ундны усны эх үүсвэрт хууль, дүрэм, журмаар тогтоосон хамгаалалтын бүсд хориглосон үйл ажиллагаа явуулахыг хүссэн аж ахуйн нэгж, иргэдэд газар олгохгүй байх.

“Хүрд” ХХК-д: МОН 2301 төслийн хүрээнд хийж байгаа төвлөрсөн усан хангамжид хийх халдваргүйтгэх төхөөрөмж, цэвэршүүлэх төхөөрөмжийг ойрын хугацаанд суурилуулах ажлыг зохион байгуулах.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УНДНЫ УСНЫ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН СУДАЛГААНЫ ХҮСНЭГТ

Шинжилгээний дүн

Шинжилгээнд

хамрагдсан усны эх үүсвэр

Нян судлалын шинжилгээ

Химийн шинжилгээ

Нянгийн тоо

E.Coli

Гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч

Гадаад байдал

Амт

Үнэр

Өнгө

Тунгалаг

Ерөнхий хатуулаг

Кальци

Магни

Хлорид

Сульфат

Аммиак

Нитрит

Нитрат

Төмөр

РН

Фтор

Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн гүний худгийн усны шинжилгээний дүн

1

Есөнбулаг сумын Харзатын 2 дугаар худаг

78

0

0

Өнгөгүй тунгалаг

1

1

5

30

5,3

18

53

25

33

0.3

0

0

0

8.2

0

Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах болон хлоржуулалтын станцаас авсан шинжилгээний дүн

1

Насос станц

61

0

0

Өнгөгүй тунгалаг

1

1

5

30

5.4

18

54

28

38

0

0

1

0.1

8.2

0

Төвлөрсөн ус хангамжид холбогдсон ус түгээх байруудын шинжилгээний дүн

1

Есөнбулаг сумын төв ус түгээх цэг

25

0

0

Өнгөгүй тунгалаг

1

1

5

30

5.3

18

54

28

65

0

0

10

 

8.2

0.2

2

Баянхайрханы 3-р гудамжны ус түгээх цэг

76

0

0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Баатарын ус түгээх цэг

250

0

0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

Сутайн хорооны ус түгээх цэг №7

137

0

0

Өнгөгүй тунгалаг

1

1

5

30

5.3

18

54

25

68

0

0

8

0

8.2

0.2

6

Баяншандын 1-р ус түгээх цэг

106

0

0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зөөврийн ус хангамжтай ус түгээх цэгүүдийн шинжилгээний дүн

1

Харзат багийн 1-р ус түгээх цэг

196

0

0

Өнгөгүй тунгалаг

1

1

5

30

5.3

18

53

28

70

0

0

6

0

8.3

0.2

2

Харзат багийн 2-р ус түгээх цэг

125

0

0

Өнгөгүй тунгалаг

1

1

5

30

5.4

18

54

28

55

0

0

14

0

8.3

0.2

3

Жаргалантын хорооны ус түгээх цэг

170

0

0

Өнгөгүй тунгалаг

1

1

5

30

5.3

17

54

28

60

0

0

14

0

8.3

0

4

Найрамдалын хорооны 1-р ус түгээх цэг

175

0

0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Усны машины усны шинжилгээний дүн

1

Есөнбулаг сумд ус зөөдөг ГАА 15-84

240

0

0

Өнгөгүй тунгалаг

1

1

5

30

5.3

18

54

28

50

0

0

5

0

8.3

0.1

2

Есөнбулаг сумд ус зөөдөг ГАА 29-29

215

0

0

Өнгөгүй тунгалаг

1

1

5

30

5.3

18

54

28

55

0

0

3

0

8.3

0

3

Есөнбулаг сумд ус зөөдөг ГАА 15-83

250

0

0

Өнгөгүй тунгалаг

1

1

5

30

5.3

18

54

28

50

0

0

15

0.1

8.3

0

                                             

 

 

2014 оны эхний хагас жилийн байдлаар

Аймгийн төвийн ундны усны 14 цэгээс улиралд 1 удаа, Дэлгэр, Цээл,Тайшир Гуулин УЦС ,Дарив сумын худгуудаас дээж ирүүлснийг Мэргэжлийн Хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэв. 1 дээжинд 19 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн бөгөөд нийтлэгээр   магнийн хатуулаг “Унд ахуйн ус.Эрүүл ахуйн шаардлага.MNS-0900:2005 стандартаас 15-19 мг/ л-ээр илүү  дүнтэй гарсан байна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/74 дүгээр удирдамжийн дагуу Говь-Алтай аймгийн  бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус.Ерөнхий шаардлага. MNS  4943:2011 стандартын хэрэгжилтэнд хяналт хийн, үнэлэлт, дүгнэлт өгч,  цаашид авах арга хэмжээний талаар саналыг боловсруулах зорилгоор хяналт шинжилгээ хийв.

Цэвэршүүлсэн бохир усны шинжилгээний дүн

Үзүүлэлтүүд

Шинжилгээний дүн

1

Ууссан хүчилтөрөгч

20 мг/л

2

Ууссан давс

773 мг/л

3

Үнэр

Эхүүн үнэртэй

4

PH

9

5

Гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нян

1 мл-т илрэв