усны мэдээллийн сан

Ус ашиглалт, ба хэрэглээ

Тус аймгийн хүн амын унд – ахуйн  ус хэрэглээний 80 орчим хувийг газрын доорхи усаар хагадаг бөгөөд 2012 оны байдлаар хүн амын тоо 54509 мянга хүрч нийт ус хэрэглээ жилд  4116694.3м3 болжээ.

            Бэлчээрийн мал аж ахуйн ус хангамжид гадаргын болон газар доорхи ус, цас, мөсний усыг ашигладаг бөгөөд 2011 оны байдлаар малын тоо толгой 1613335 мянгад хүрч малын нийт усны хэрэглээ 3665361.7м3 болсон байна. Өнөөгийн байдлаар нийт 1359 худаг ашиглаж байгаагаас өрөмдмөл худаг 216, бîãèíî ÿíäàíò 255, Ýíãèéí óóðõàéí буюу гар худаг  888  тус тус байна.

            2011-2012 оны байдлаар аймгийн хэмжээнд 1143.6 га газарт 12 услалтын систем ашиглан усалгаатай газар тариалан эрхэлж жилд нийт  521986.5м3 ус ашигласан байна. 2011-2012 оны байдлаар Уñ àøèãàëàã÷  áàéãóóëëàãà àæ àõóéí íýãæ – 45 байна. Аймгийн хэмжээнд эдгээр ус ашиглагч үйлдвэр, уурхайн жилийн ус хэрэглээ ойролцоогоор 1003010.7 м3 байгаа нь 2009 онтой  харьцуулахад 20 гаруй хувиар өссөн дүн гарч байна

Ус ашиглалт ба хэрэглээ /мян.м3/

Усны хэрэглэгээ, чиглэл

2009 он

2010 он

2011 он

2012 он

Хоног

Жил

Хоног

Жил

Хоног

Жил

Хоног

Жил

1

Хүн амын унд, ахуй

2751.9

996187.8

2668.1

973839.5

2755.0

997310

2706.3

97980.6

2

Мал аж ахуй

9526.6

3477209

7952.04

2902497.3

6993.6

2552664

6832.1

2493716.5

3

Газар тариалан

3030.03

454504.5

2512.99

37694.85

214331

32149.6

3479.91

521986.5

4

Үйлдвэрт

147.8

51879.9

154.6

54289.5

237.1

83237.9

2857.7

1003010.7

Нийт

15456.3

4979781.2

13287.73

3968321.1

224316.7

3665361.5

15876.01

4116694.3

Говь-Алтай аймаг 18 сум, 2 тосгонтой нийт 53,6 мянган хүн амтай. Үүнээс ил задгай ус ашигладаг 1 сум, ил задгай болон худгийн ус ашигладаг 3 сум, энгийн гар худаг, өрөмдмөл худгийн ус ашигладаг 16 сум, сууринтай.

                    Алтай хот буюу Есөнбулаг сум нь 17795 хүн амтай ундны усны эх үүсвэр төвөөс зүүн урд зүгт 4,5-11 км зайд 120метр, 35м, 40м, 80 метрийн дөрвөн өрөмдмөл худгаас насос станцаар дамжуулан хэрэглэгчдэд усаа түгээж, гэр хороололд төвлөрсөн цагираг шугаманд холбосон ус түгээх цэг 8, полиэтилен саваар хийсэн 5 тоннын багтаамжтай 5 усан сантай, усан сан, ус түгээх цэггүй гэр хорооллын айлуудад 4 машинаар ус түгээж байна.