Говь-Алтай аймгийн агаарын мэдээллийн сан

Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны танилцуулга

              Говь-Алтай аймаг нь далайн түвшнээс дээш дунджаар 2000 гаруй метр хүртэл өргөгдсөн уулархаг гадаргатай, говиос таг хүртлэх байгалийн хэд хэдэн бүс бүслүүрийг хамарсан 144.1 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай.Тус аймагт анх 1953 оны 9 сард СНЗ-ийн тогтоол гарч ХАА-н яамны сайдын тушаалаар Говь-Алтай аймгийн төв Алтай хотод 4 орон тоотой, 22.5 мянган төгрөгний үндсэн хөрөнгөтэй, 12 мянган төгрөгний төсөвтэй Ус цаг уур шинжилгээний “Есөнбулаг” станц нэртэйгээр байгуулагдаж шинжилгээ, судалгааны ажлыг хийж эхэлсэн билээ. Тэр үед станцын анхны даргаар Чойжилжав гэдэг хүн ажиллаж байсан. Станцын ажиглагчаар Чойжилжавын Чойсронжав, Лханаа, ажиллаж,нэг дагалдан сурагчтайгаар нээгдэж байсан.

 

       1954 онд радио станц тавигдаж, анхны радистаар нь цэргийн хэлтсийн холбоонд ажиллаж байсан ахмад цолтой Л.Дорлигжав гэдэг хүн шилжин ирж ажилласан. Энэ үеэс 5 орон тоотой болсон .1954 оны эцсээр станцын дарга Чойжилжав өөрчлөгдөн Завхан аймгаас Б.Тойвжамц гэдэг хүн ирж станцын дарга болсон. 1955 онд станцын даргаар Говь-Алтай аймгийн Түмэн сумын харьяат Жамбалын Хорол томилогдон ажиллах болсон байна.Тэр үед станцын ахлах ажиглагчаар Б.Тойвжамц, радист ажиглагчаар Донжингийн Нацагдорж ажиллаж байлаа. 1958 онд баруун аймгуудын Ус цаг уурын шинжилгээний станцуудыг харьяалсан холбооны төв байгуулагдаж Д.Даринчулуун энэ ажлыг хариуцах болов. 1959 он хүртэл ажиглагчид Улаанбаатар хотоос цалингаа авдаг байлаа. Аж ахуйн бүх асуудлыг станцын дарга давхар гүйцэтгэж хийдэг байсан. Аймагтаа аймгийн АДХГ Захиргааны ХАА-н хэлтэст харьяалагдаж байсан. Сангийн яамны 1962 оны 6 сарын 11-ний өдрийн 1086 тоотын дагуу 1962 оны 7 –р сарын 7-ны өдөр аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 60 тоот захирамж гарч Говь-Алтай аймгийн Ус цаг уурын товчоо байгуулагдаж тус товчоонд дарга, нярав, 0.5-ийн нягтлан бодогч нэмж батлагдан ажиллаж эхэлсэн.Энэ үед анхны товчооны даргаар Жамбалын Хорол, няраваар Б.Рэн-Очир,нябогоор ХАА-н хэлтсийн нягтлан бодогч О.Дарьзав нар ажиллаж байлаа. Товчооны хариуцлагатны бүрэлдэхүүнд Ж.Хорол, Д.Даринчулуун, Б.Тойвжамц, Хулганаа нар орж байсан. Станцын ахлах ажиглагчаар Д.Нацагдорж ажиллаж байлаа.

            Тус байгууллагын даргаар ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс Дарга нарын нэрс Ажил авсан он сар өдөр Ажлаас чөлөөлөгдсөн он сар өдөр Ажилласан жил 1 Жамбалын Хорол 1962.07.01 1967.07.15 5 2 Маналжавын Цоозол 1967.07.15 1968.07.15 1 3 Жамбалын Хорол 1968.07.15 1981.05.01 13 4 Сумъяагийн Бархаа 1981.05.01 1992.10.01 12 5 Самбуугийн Мөнхжаргал 1992.10.01 1994.05.13 2 6 Довчингийн Цогтбаатар 1994.05.13 2005.02.28 11 7 Самбуугийн Мөнхжаргал 2005.02.28 Одоо ажиллаж байгаа Байгууллага анх байгуулагдсан, өөрчлөн зохион байгуулагдсан он, сар, өдөр 1953.09 -1962.07.07 Говь-Алтай аймгийн Есөнбулаг станц нэртэйгээр 1962.07.07-1987.12.31 Ус цаг уурын товчоо 1988.1.1-1990.11.14 Байгаль орчныг хамгаалах газар 1990.11.29-1992.9.30 Байгаль орчны хяналтын газар 1992.10.1-2009.1 сар Ус цаг уур, орчны шинжилгээний төв 2009 оны 1-сараас Ус цаг уур, орчны шинжилгээний алба 1990 онд Байгаль Орчны Хяналтын Газар болж бүтэц өөрчлөгдсөн. Ой ангийн аж ахуй нь аж ахуйн тооцоотой байгууллага болон бие даан, Цаг уур нь Байгаль орчны улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр Байгаль орчны хяналтын газар нэртэйгээр зохион байгуулагдсан. Засгийн газрын 144 тоот захирамжаар байгаль орчны хяналтын газар татан буугдаж Ус цаг уур, орчны шинжилгээний төв өөрчлөн зохион байгуулагдсан.1992 онд УЦУОШТөв байгуулагдах шийдвэр гарч байцаагч нар нь Аймгийн тамгын газарт шилжих шийдвэр гарсан 1993 оны 10 дугаар сарын 01 өдрөөс эхлэн Ус цаг уур, Байгаль Орчны Шинжилгээний Төв болон бүтцийн өөрчлөлтөнд орсон.2009 оны 1-р сараас Ус цаг уур орчны шинжилгээний алба болсон.Говь-алтай аймгийн УЦУОШТөв нь Цаг уур, ХАА-н цаг уур, Ус судлал, Нарны цацраг судлал, Урьдчилан мэдээлэх товчоо, Аэрологи, Холбоо зангилгаа Захиргаа аж ахуй гэсэн үндсэн бүтэцтэй байсан. 2007 оны 03 дугаар сарын 01 хүртэл салбар нэгжийн зохион байгуулалттай байснаа УЦУОШГазрын даргын 2008 оны 35 тоот тушаалыг үндэслэн Говь-Алтай аймгийн УЦУОШТөвийн захирлын 3 дугаар сарын 31-ны өдрийн 23 тоот тушаалаар бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж хэлтсийн зохион байгуулалтанд орж Захиргаа аж ахуйн тасаг, Технологийн хэлтэс, Мэдээлэл үйлчилгээний хэлтэс гэсэн зохион байгуулалтанд шилжин ажиллаж байна.Агаарын чанарын харуул 2008 10.01-нд Алтай хотод байгуулагдаж шинжилгээ судалгааны ажил хийж эхэлсэн ЦУОШГ-ын даргын баталсан хөтөлбөрийн дагуу 08,20 цагуудад агаарт байгаа SO,NO2 –ийн хэмжээг тодорхойлдог. Мөн тогтоосон цэгүүдэд дээж авч БОБХЗТЛ-т явуулж судалгаа хийлгэдэг.Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Ус цаг уур орчны шинжилгээний алба нь Аймгийн засаг даргын дэргэдэх агентлаг юм.