Говь-Алтай аймгийн агаарын мэдээллийн сан

АГААРЫГ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ

   АГААРЫГ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨР

/Төсөл/

             Нэг. Нийтлэг үндэслэл, өнөөгийн нөхцөл байдал

          Дэлхий нийтийн болон бүс нутаг, улс орнуудын тулгамдсан асуудлуудын нэг нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх асуудал бөгөөд хүний өдөр тутам амьсгалдаг агаарын аюулгүй байдал энэхүү асуудалд ихээхэн чухал байр эзэлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын бичсэн тайлангаас үзэхэд дэлхий нийтийн болон бүс нутгийн хэмжээнд хамгийн түгээмэл тохиолдож буй 10 эрсдэлт хүчин зүйлд бохир ус, эрүүл ахуй ариун цэвэр, агаарын бохирдол орж байна.

            Манай оронд ч хүрээлэн буй орчинтой холбоотой хүний эрүүл мэндэд тохиолдож буй олон асуудлын нэгд агаарын бохирдол орно. Агаар нь байгалийн болон хүний хүчин зүйлийн улмаас хөдөлгөөнт болон суурин эх үүсвэрээс бохирдож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд удаан задардаг органик бохирдуулагчид буюу диоксин, фуран нь агаарыг бохирдуулах болж Монгол улс төдийгүй олон улсын анхаарлыг татаад байна. Эдгээр бодис нь одоогоор шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа хамгийн хортой, аюултай бодис бөгөөд төрөл бүрийн шаталтын улмаас үүсч, хүний эрүүл мэндэд агаараар, хөрсөөр, идэш, тэжээлээр дамжин маш хортой нөлөө үзүүлдэг. Үүнийг дэлхийн эрдэмтэт “Чимээгүй тахал” гэж нэрлээд байна. Өөрөөр хэлбэл автомашин, үйлдвэр, цахилгаан станц, гэр хороолол, хог шаталтаас үүсэх утаа ихээр нэмэгдэж эдгээр эх үүсвэрүүдээс гарсан хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, химийн хортой нэгдлүүд агаар орчныг бохирдуулж хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, бүтээмжид сөргөөр нөлөөлөх явдал ихэссээр байна. Агаарын бохирдол нь байнга амьсгалын замаар хүний биед орж эрүүл мэндэд хурц болон архаг нөлөө үзүүлдэг бөгөөд энэ нь бохирдуулагчийн хэмжээ, өртөлтийн хугацаа, хувь хүний онцлогоос ихээхэн хамаардаг. Гэвч агаарыг бохирдуулагч бодисын үзүүлэлтүүд ДЭМБ-ын стандартаас бага байсан ч удаан хугацааны дараа хортой нөлөө үзүүлдэгийг анхаарахгүй орхих аргагүй юм.

          Өнөө үед агаарын чанарыг сайжруулах замаар хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх нь нэн тэргүүний шаардлага болсон байна. Иймд аймгийн агаарын бохирдлыг хэвийн түвшинд барих, цаашид үүсэх бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаарын чанарын хяналтыг сайжруулах зорилгоор энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            а/ Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх явцад агаар, ус, хөрс, биологийн орчинд хохирол учруулах, түүнийг доройтуулахгүй байх гэсэн тогтвортой хөгжлийн дэлхий нийтийн гол зарчмыг баримтлан, ногоон хөгжлийг бий болгох;

          б/ Аймгийн хөгжлийг дагаж байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөллөөс үүсэх агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарт орох өөрчлөлтийг харгалзан үзэж, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах замаар хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх;

          в/ Цэвэр агаар нь зөвхөн нэг орны төдийгүй дэлхийн хэмжээний асуудал бөгөөд аливаа амьд биетийн оршин тогтнох зайлшгүй нэг нөхцөл нь болж байдаг төдийгүй дэлхийн бөмбөрцгийн дулааныг гадагш алдахгүй, нарны хорт туяа, солирын мөргөлтхөөс хамгаалах бамбай болдог учир агаарыг хамгаалж цэвэр байлгахад энэ дэлхийн хүн бүрийн үүрэг оролцоо их чухал юм. Иймд тэдгээрийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрт зөв ухамсар сэтгэлгээг төлөвшүүлэх олон талт  бодитой ажил зохион байгуулах зэрэг шаардлагууд гарч ирж байна.

            1.1.Говь-Алтай аймгийн агаарын чанар, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, агаарын чанарын хяналт, шинжилгээний өнөөгийн нөхцөл байдал:

        Агаарын чанарын мэргэжлийн албаны салбар “Агаарын чанарын хяналтын харуул”-ыг 2008 онд байгуулж, агаарын чанарыг судлах стандартын путк, тоног төхөөрөмжийг аймгийн МХГ-ын хашаанд суурилууллан ажиллуулж байна.

          Тус харуул нь  өдөр бүр 08, 14, 20 цагуудад  агаарт байгаа хүхэрлэг хий //, азотын давхар исэл/NO2/- ийн хэмжээг тодорхойлж,  аймгийн төвийн тогтоосон зогсоол, цэгүүдэд агаар, хөрсний дээж авч бохирдлын шинжилгээг БОБХЗТЛабораторид явуулан хийлгэж, дүн мэдээг аймгийн удирдлагууд болон олон нийтэд 10 хоног дутамд мэдээлдэг. Тус шинжилгээний дүнгүүдээс харахад аймгийн төвийн агаар дахь хүхэрлэг хий //, азотын давхар исэл/NO2/- ийн хэмжээ нь хүрэлцэх хэмжээнээс бага дүнтэй байна.

Агаарын чанарын харуулын сүүлийн 5 жилийн

шинжилгээний дүн                   

Он

I

II

III

IY

Y

YI

YII

YIII

IX

X

XI

XII

2009

0,024

0,025

0,15

0,003

0,003

0,005

0,004

,007

0,004

0,004

0,006

0,007

2010

0,009

0,01

0,01

0,009

0,006

0,004

0,002

 

0,005

0,005

0,005

0,006

2011

0,007

0,006

0,005

0,004

0,004

0,003

0,003

0,003

0,003

0,003

0,007

0,013

2012

0,07

0,011

0,006

0,006

0,004

0,003

0,002

 

0,004

0,006

0,006

0,008

2013

0,009

0,008

0,006

0,005

0,005

0,002

 

 

0,004

0,018

0,027

0,005

Хүснэгт-1. Хүхэрлэгхийн сүүлийн  5 жилийн сарын дундаж агууламж

Он

I

II

III

IY

Y

YI

YII

YIII

IX

X

XI

XII

2009

0,054

0,044

0,04

0,016

0,015

0,015

0,01

0,003

0,006

0,011

0,018

0,02

2010

0,021

0,021

0,017

0,013

0,01

0,012

0,01

 

0,008

0,018

0,019

0,023

2011

0,027

0,022

0,018

0,014

0,013

0,012

0,012

0,012

0,016

0,012

0,021

0,020

2012

0,019

0,02

0,015

0,012

0,011

0,01

0,009

0,012

0,017

0,019

0,019

0,015

2013

0,024

0,022

0,025

0,019

0,017

0,012

 

 

0,012

0,023

0,022

0,014

Хүснэгт-2.Азотын давхар ислийн сүүлийн 5  жилийн сарын дундаж агууламж

Он

Жилийн дундаж

 

Хүрэлцэх хэмжээ

  SO2 мг/м3

NO2 мг/м3

SO2 мг/м3

NO2 мг/м3

2009

0,009

0,021

0,45

0,085

2010

0,006

0,016

0,45

0,085

2011

0,005

0,017

0,45

0,085

2012

0,011

0,015

0,45

0,085

2013

0,011

0,015

0,450

0,85

Хүснэгт-3. 2009-2013 оны хүхэрлэг хий,азотын давхар ислийн жилийн дундаж, хүрэлцэх хэмжээний дүнг харуулав

           Гэвч аймгийн төвийн агаарын бохирдлыг дан ганц хүхэрлэг хий //, азотын давхар исэл/NO2/- ийн хэмжээгээр төлөөлүүлэн үзэж болохгүй бөгөөд “Агаарын чанарын харуул” нь агаарт байгаа бусад бохирдуулагчийн хэмжээг гаргадаггүй, түүнчлэн бусад сумдын нутагт агаарын бохирдлын хэмжээг тодорхойлох  боломжгүй байгаа нь өнөөдрийн бидний тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм.

             2011 оноос эхлэн БОАЖ-ын сайдын 2011 оны А-131 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллогыг хийж байгаа бөгөөд тооллогоор аймгийн хэмжээнд агаар бохирдуулах хөдөлгөөнт эх үүсвэр буюу тээврийн хэрэгсэл 11043, дулааны цахилгаан станц, дулааны станцын уурын ба ус халаах зуух 209, технологийн болон тусгай зориулалтын зуух 4 /тоосго болон блок шатаах зуух/, агаар бохирдуулагч бусад эх үүсвэр  120, энгийн зуух бүхий 18755 өрх жилд 36683,6 тн орчим түлш/аргал, хөр, нүүрс, мод, шахмал түлш/ хэрэглэж байгаа дүн гарсан байна. Мөн 2013 онд удаан задардаг органик бохирдуулагчийн улсын тооллогын ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Энэхүү тооллогоор:

  • Эмнэлгийн аюултай хог хаягдлыг 13 сум энгийн гар хийцийн зууханд,  4 сум ил задгай шатаадаг бөгөөд эдгээр нь жилд нийт 215,46 тн аюултай хаягдлыг шатааж, 80,4 тн үнс гаргадаг  
  • Уурын болон ус халаах 209 зуух жилд 15945 тн нүүрс хэрэглэж 4134 тн үнс, гэрийн зуух бүхий 18755 өрх жилд 36683,6 тн түлш хэрэглэж 18182,9 тн үнс гаргадаг
  • Тоосго, блок хийдэг 3 аж ахуйн нэгж жилд 4303 тн тоосго, блок үйлдвэрлэгдэг
  •  11043 тээврийн хэрэгсэл жилд 20450,65 тн шатахуун хэрэглэдэг
  • 2007-2011 онд тал хээрийн түймэр гараагүй бөгөөд 2010-2012 онд талын түймэр 2, гэр, орон сууц, хашааны түймэр 26, машин техникийн түймэр 8 гарсан
  • Биомассын хатаалт жилд 13808,2 тн /аргал, хөр, шахмал түлш түлдэг айл өрхийн жилд хэрэглэдэг түлшний хэмжээгээр гаргасан/
  • Аймгийн хэмжээнд 23 хогийн цэг 220,8 га талбайг хамран тархаж, жилд 17890,3 тн хог төвлөрдөг гэсэн дүн гарсан байна.

         Агаарын бохирдол нь өвчлөлийг нэмэгдүүлж, бие махбодын өсөлт, хөгжилт болон физиологийн хэвийн үйл ажиллагаанд  сөргөөр нөлөөлөн, дархлалын түвшинг бууруулдаг. Манай аймгийн хэмжээнд цочмог халдварт өвчлөл, амьсгалын тогтолцооны өвчлөл, хоол боловсруулах эрхтний өвчлөл, шээс бэлгийн тогтолцооны өвчлөл, зүрх судасны өвчлөлөөр ард иргэд зонхилон өвчилдөг судалгааны дүн байна.

 

д/д

Өвчний нэр

10000 хүн амд

2011

2012

2013

1

Цочмог халдварт өвчлөл

113,5

77,2

49,2

2

Амьсгалын тогтолцооны өвчлөл

1222,3

1132,6

808,3

3

Хоол боловсруулах эрхтний өвчлөл

1407,9

1467

579,2

4

Шээс бэлгийн тогтолцооны өвчлөл

1215,8

1248,16

327,8

5

Зүрх судасны өвчлөл

1407

Туслах цэс