Говь-Алтай аймгийн агаарын мэдээллийн сан

Говь-Алтай аймгийн агаарын чанарын төлөв байдал

         Агаарын чанарын мэргэжлийн албаны салбар “Агаарын чанарын хяналтын харуул”-ыг 2008 онд байгуулж, агаарын чанарыг судлах стандартын путк, тоног төхөөрөмжийг аймгийн МХГ-ын хашаанд суурилууллан ажиллуулж байна.

            Тус харуул нь  өдөр бүр 08, 14, 20 цагуудад  агаарт байгаа хүхэрлэг хий /SО/, азотын давхар исэл/NO2/- ийн хэмжээг тодорхойлж,  аймгийн төвийн тогтоосон зогсоол, цэгүүдэд агаар, хөрсний дээж авч бохирдлын шинжилгээг БОБХЗТЛабораторид явуулан хийлгэж, дүн мэдээг аймгийн удирдлагууд болон олон нийтэд 10 хоног дутамд мэдээлдэг. Тус шинжилгээний дүнгүүдээс харахад аймгийн төвийн агаар дахь хүхэрлэг хий /SО/, азотын давхар исэл/NO2/- ийн хэмжээ нь хүрэлцэх хэмжээнээс бага дүнтэй байна.

 

Агаарын чанарын харуулын сүүлийн 5 жилийн

шинжилгээний дүн                   

Он

I

II

III

IY

Y

YI

YII

YIII

IX

X

XI

XII

2009

0,024

0,025

0,15

0,003

0,003

0,005

0,004

,007

0,004

0,004

0,006

0,007

2010

0,009

0,01

0,01

0,009

0,006

0,004

0,002

 

0,005

0,005

0,005

0,006

2011

0,007

0,006

0,005

0,004

0,004

0,003

0,003

0,003

0,003

0,003

0,007

0,013

2012

0,07

0,011

0,006

0,006

0,004

0,003

0,002

 

0,004

0,006

0,006

0,008

2013

0,009

0,008

0,006

0,005

0,005

0,002

 

 

0,004

0,018

0,027

0,005

 

Хүснэгт-1. Хүхэрлэгхийн сүүлийн  5 жилийн сарын дундаж агууламж

Он

I

II

III

IY

Y

YI

YII

YIII

IX

X

XI

XII

2009

0,054

0,044

0,04

0,016

0,015

0,015

0,01

0,003

0,006

0,011

0,018

0,02

2010

0,021

0,021

0,017

0,013

0,01

0,012

0,01

 

0,008

0,018

0,019

0,023

2011

0,027

0,022

0,018

0,014

0,013

0,012

0,012

0,012

0,016

0,012

0,021

0,020

2012

0,019

0,02

0,015

0,012

0,011

0,01

0,009

0,012

0,017

0,019

0,019

0,015

2013

0,024

0,022

0,025

0,019

0,017

0,012

 

 

0,012

0,023

0,022

0,014

 

Хүснэгт-2.Азотын давхар ислийн сүүлийн 5  жилийн сарын дундаж агууламж

Он

Жилийн дундаж

 

Хүрэлцэх хэмжээ

  SO2 мг/м3

NO2 мг/м3

SO2 мг/м3

NO2 мг/м3

2009

0,009

0,021

0,45

0,085

2010

0,006

0,016

0,45

0,085

2011

0,005

0,017

0,45

0,085

2012

0,011

0,015

0,45

0,085

2013

0,011

0,015

0,450

0,85

 

Хүснэгт-3. 2009-2013 оны хүхэрлэг хий,азотын давхар ислийн жилийн дундаж, хүрэлцэх хэмжээний дүнг харуулав

             Гэвч аймгийн төвийн агаарын бохирдлыг дан ганц хүхэрлэг хий /SО/, азотын давхар исэл/NO2/- ийн хэмжээгээр төлөөлүүлэн үзэж болохгүй бөгөөд “Агаарын чанарын харуул” нь агаарт байгаа бусад бохирдуулагчийн хэмжээг гаргадаггүй, түүнчлэн бусад сумдын нутагт агаарын бохирдлын хэмжээг тодорхойлох  боломжгүй байгаа нь өнөөдрийн бидний тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм.

               2011 оноос эхлэн БОАЖ-ын сайдын 2011 оны А-131 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллогыг хийж байгаа бөгөөд тооллогоор аймгийн хэмжээнд агаар бохирдуулах хөдөлгөөнт эх үүсвэр буюу тээврийн хэрэгсэл 11043, дулааны цахилгаан станц, дулааны станцын уурын ба ус халаах зуух 209, технологийн болон тусгай зориулалтын зуух 4 /тоосго болон блок шатаах зуух/, агаар бохирдуулагч бусад эх үүсвэр  120, энгийн зуух бүхий 18755 өрх жилд 36683,6 тн орчим түлш/аргал, хөр, нүүрс, мод, шахмал түлш/ хэрэглэж байгаа дүн гарсан байна. Мөн 2013 онд удаан задардаг органик бохирдуулагчийн улсын тооллогын ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Энэхүү тооллогоор:

  • Эмнэлгийн аюултай хог хаягдлыг 13 сум энгийн гар хийцийн зууханд,  4 сум ил задгай шатаадаг бөгөөд эдгээр нь жилд нийт 215,46 тн аюултай хаягдлыг шатааж, 80,4 тн үнс гаргадаг  

  • Уурын болон ус халаах 209 зуух жилд 15945 тн нүүрс хэрэглэж 4134 тн үнс, гэрийн зуух бүхий 18755 өрх жилд 36683,6 тн түлш хэрэглэж 18182,9 тн үнс гаргадаг

  • Тоосго, блок хийдэг 3 аж ахуйн нэгж жилд 4303 тн тоосго, блок үйлдвэрлэгдэг

  •  11043 тээврийн хэрэгсэл жилд 20450,65 тн шатахуун хэрэглэдэг

  • 2007-2011 онд тал хээрийн түймэр гараагүй бөгөөд 2010-2012 онд талын түймэр 2, гэр, орон сууц, хашааны түймэр 26, машин техникийн түймэр 8 гарсан

  • Биомассын хатаалт жилд 13808,2 тн /аргал, хөр, шахмал түлш түлдэг айл өрхийн жилд хэрэглэдэг түлшний хэмжээгээр гаргасан/

  • Аймгийн хэмжээнд 23 хогийн цэг 220,8 га талбайг хамран тархаж, жилд 17890,3 тн хог төвлөрдөг гэсэн дүн гарсан байна.

          Агаарын бохирдол нь өвчлөлийг нэмэгдүүлж, бие махбодын өсөлт, хөгжилт болон физиологийн хэвийн үйл ажиллагаанд  сөргөөр нөлөөлөн, дархлалын түвшинг бууруулдаг. Манай аймгийн хэмжээнд цочмог халдварт өвчлөл, амьсгалын тогтолцооны өвчлөл, хоол боловсруулах эрхтний өвчлөл, шээс бэлгийн тогтолцооны өвчлөл, зүрх судасны өвчлөлөөр ард иргэд зонхилон өвчилдөг судалгааны дүн байна.

 

10000 хүн амд

д/д

Өвчний нэр

2011

2012

2013

1

Цочмог халдварт өвчлөл

113,5

77,2

49,2

2

Амьсгалын тогтолцооны өвчлөл

1222,3

1132,6

808,3

3

Хоол боловсруулах эрхтний өвчлөл

1407,9

1467

579,2

4

Шээс бэлгийн тогтолцооны өвчлөл

1215,8

1248,16

327,8

5

Зүрх судасны өвчлөл

1407

890

159,2

Хүснэгт-4. Говь-Алтай аймагт зонхилох өвчлөлийн судалгаа

              Дүгнэлт: Аймаг, орон нутгийн хөгжлийг дагаж агаар бохирдуулах эх үүсвэр жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа учир тэдгээрээс уурын болон ус халаах зуухнуудын /нам даралтын зуухнуудын/ тоог цөөлөх, аймаг болон сумын төвд төвлөрсөн халаалтын системийг бий болгох, мөн бохирдуулагч эх үүсвэрүүдээс гарах бохирдуулах бодисын хэмжээг бууруулах, цэвэршүүлэх, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүд нь өвлийн улиралд түүхий нүүрс түлж байгаа  нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байгаа бөгөөд  гэр хороолол буюу айл өрхөөс үүсэх агаарын бохирдол/утаа/-г багасгах зорилгоор иргэдийг орон сууцжуулах, түлшний хэмнэлттэй бүрэн шаталттай зуухаар хангах зэрэг ажлуудыг аймгийн хэмжээнд бодлогоор дэмжин зохион байгуулах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Түүнчлэн хог хаягдал болон бусад зүйлсийг шатаах зэргээс агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа тул энэхүү үйл ажиллагааг аймгийн хэмжээнд бүрэн таслан зогсоох арга хэмжээ авах нь чухал юм.