ургамал мэдээллийн сан

Нэн, ховор унаган буюу, үлдвэр ургамлын удмын санг хамгаалах зорилгоор ургамлын ургамлыг тарималжуулж, нутагшуулж байгаа мэргэжлийн байгууллагын тоо, ажлын тайлан

             Байгалийн ургамлыг хамгаалах, ашиглах үйл ажиллагааг зохицуулах талаар сүүлийн жилүүдэд тодорхой арга хэмжээ авагдаагүй бөгөөд энэ нь 2004 оноос хойш тус аймагт ургамалын чиглэлээр ямар нэгэн судалгаа шинжилгээний ажил хийгдээгүйгээс харагдаж байна.

             Бэлчээрийн ургамлыг хамгаалах тал дээр  2008, 2009 онуудад бэлчээрийн ургамлын мэрэгч, хортон шавьжны устгалыг жил бүр хийж тодорхой үр дүнд хүрээд  байна. Жил бүр Байгалийн баялаг ашиглах нөөцийн дээд хэмжээнд хүнсний ашигт ургамалын дээд хэмжээг тогтоож, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.       

         Ургамал хамгаалалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгааны дүнг үндэслэн 2011 онд бэлчээрийн хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг Халиун, Жаргалан, Бугат, сумдын нийт 30.0 мянган га бэлчээрт 92 хувийн техник үр дүнтэй, бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг   Цогт, Цээл, Бугат, Тонхил сумын бэлчээрт нийт 40 мянган га-д 86 хувийн техник үр дүнтэй зохион байгуулан ажиллаа.      

            Гуулин тосгонд 131 га-д зээргэнэ, хунчир, чихэр өвс зэрэг эмийн ургамлыг тариамалжуулан жил бүр услан, бордох замаар ургацыг нэмэгдүүлж байна. Эдгээр эмийн ургамалд байгаа эмийн ховор элментүүдийг нарийвчлан судлаж япон улсад экспортлох бодлогоор ажиллаж байна.

           ГИДЦГ-н Хамгаалалтын захиргаанаас говийн ховор, ховордсон ургамлын ботаник цэцэрлэгт шинээр сүүлийн 2 жилийн хугацаанд  5000 гаруй тарьц суулгац, нэмж суулган, “Мод үржүүлгийн газар”-т туршилтын журмаар мазаалайн идэш тэжээлд чухал үүрэгтэй хармаг, бажууна, бүйлс, мөн эмийн ургамал чихэр өвс, лидэр зэрэг ургамалыг үрээр тарьж ургуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.