ургамал мэдээллийн сан

Нэн ховор, ховор ургамал

Нэн ховор, ховор, устах аюулд орж байгаа ургамлыг эртний гаралтай байгалийн жамаараа устаж сөнөх хандлагатай ургамал болон уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлөөс болж ховордох, устах боломжтой ургамал гэж хуваадаг. Үүнд байгалийн жамаараа ховор, ховордсон, сөнөж байгаа ургамлын зүйлүүдэд Монголын болон Төв Азийн унаган ургамлууд, мөн мөстлөгийн үлдэгдлүүд ордог. Эдгээрийг дотор нь цэрдийн болон гуравдагчийн үеийн суптропикийн ой, суптропикийн саванын гаралтай эртний үлдэц, жинхэнэ унаган ургамлын зүйлүүд: шар хотир- Zygophyllum xanthoxylon, Зүүн гарын гоёо - Cynomoriun soongaricum, тоорой-Populus diversifolia зэрэг зүйлүүд байна. Мөн ургамлын бүлгэмдэл үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч гэсэн Төв Азийн эртний цөл хээрийн гаралтай учир ихэнх нь үрээр үржих чадвараа ихэд алдсан, зөвхөн л цаг уурын түр зуурын зохимжтой нөхцөлд бут нь задрах, газар дээрх найлзуурын хэсгээр үржих зэрэг зөвхөн удаан явагдах ургал эрхтнээр нөхөн сэргэдэг ургамлын зүйлс болох таана-Allium polyrrhizum, хөмүүл-Allium mongolicum, заг-Haloxylon ammodendron зэрэг зүйл байна. Эдгээр нь хамгаалах ажлыг сулруулбал сөнөж болох ургамлын зүйлс юм. Сайрын хялгана-Stipa glareosa, монгол тарваган шийр-Thermopsis mongolica зэрэг цөлөрхөг хээр, уулын хээр, өндөр уулын хээрийн унаган ургамлууд мөн хамгаалж байвал зохих ургамлын бүртгэлд орж байна. 

Хил залгаа орнуудад ургах боловч тасархай тархалттай, ховордсон учир хамгаалбал зохих өндөр уулын юм уу, ус намгийн үлдэц ургамлын зүйлс бүртгэгдсэн. Үүнд: Нөмрөгт банздоо/вансэмбэрүү/-Saussurea involucrate зэрэг юм.

 

Аймгийн нийт нутгийн ховор ба нэн ховор ургамлын жагсаалт

Зүйлийн монгол нэр

Овог

Зүйлийн латин нэр

Статус

Хэврэг навчит ортууз

Leguminosae

Oxytropis fragilifolia

нэн ховор

Хонин арц

Cupressaceae

Juniperus sabina

нэн ховор

Муркрофтын жигд

Elaeagnaceae

Elaeagnus moorcroftii

нэн ховор

Толбот бэрээмэг

Boraginaceae

Arnebia guttata

нэн ховор

Сибирь ерөндгөнө

Asclepiadaceae

Vincetoxicum sibiricum

нэн ховор

Өлчир дэгд

Gentianaceae             

Gentiana algida

нэн ховор

Потанины хотир

Zygophyllaceae

Zygophyllum  Potaninii

нэн ховор

Нөмрөгт банздоо

Compositae

Saussurea involucrata

нэн ховор

Намгийн сэрдэг

Saxifragaceae

Saxifraga hirculus

нэн ховор

Том навчит дэгд

Gentianaceae

Gentiana macrophylla

нэн ховор

Элдэв навчит улиас

Salicaceae

Populus diversifolia

нэн ховор

Урал чихэр-өвс

Leguminosae

Glycyrrhiza uralensis

ховор

Азийн төлөгч өвс

Compositae.

Achillea asiatica

ховор

Өргөст харгана

Leguminosae

Caragana spinosa

ховор

Хуурамч хонин арц

Cupressaceae

Juniperus pseudosabina

ховор

Алтайн сонгино

Amaryllidaceae

Allium altaicum

ховор

Хар шарилж

Compositae

Artemisia santolinifolia

ховор

Алтан бэрмэг

Plumbaginaceae

Limonium aureum

ховор

Төллүүр тарна

Polygonaceae

Polygonum viviparum

ховор

Эгэл нишингэ

Gramineae

Phragmites communis

ховор

Алаг цэцэгт гичгэнэ

Rosaceae

Potentilla chrysantha

ховор

Элдэв навчит улиас

Salicaceae

Populus diversifolia

ховор

Ягаан мүгэз

Crassulaceae

Rhodiola rosea

ховор

Зүүнгарын гоёо

Cynomoraceae

Cynomorium songaricum

ховор

Нангиад зээргэнэ

Ephedraceae

Ephedra sinica

ховор

Шивүүрт цульхир

Chenopodiaceae

Agriophyllum pungens

ховор

Үлдэн могойн идээ

Grassulaceae

Sedum aizoon

ховор

Ацан ажигана

Caryophyllaceae

Stellaria dichotoma

ховор

Монгол тарваган шийр

Leguminosae

Thermopsis mongolica

ховор

Орхигдмол хотир

Zygophyllaceae

Zygophyllum neglectum

ховор

  Эмийн бамбай                           Valerianaceae                       Valeriana officinalis                           ховор