Амьтны мэдээллийн сан

Халиун буга/ Cervus elaphus/

Баг: Туруутан

Овог: Бугынхан

Дүрслэл

         Cervus төрлийн хамгийн том биетэй зүйл бөгөөд эр бугын сэрвээний өндөр нь 140-165 см, биеийн урт 213-247см, сүүл 7-13 см, зүс бор халиун, хэвлий тан цайвар зогдортой. Дайр (эр буга) хосоор 12 салаалсан том сэргэр эвэртэй, 7 кг хүртэл жинтэй юм.

Хамгааллын зэрэг

Олон улсын үнэлгээ: Анхааралд өртөхөөргүй

Бүс нутгийн үнэлгээ: Устаж байгаа, A2acd ба A3d

Хамгаалсан байдал: Монгол улсын амьтны аймгийн тухай хуулиар (Засгийн газрын тогтоол, №264) ховор зэрэглэлд (2001) оруулсан (Бадам, Ариунзул, 2005). Монгол улсын ан агнуурын тухай 1995 оны хуулинд ховор зүйлийн жагсаалтанд оруулсан.

Идээшил нутаг, экологи

                  Элдэв хэв шинжийн ой, хөвч, уулын хээр, төгөл зураат уулс, бэсрэг уулс, нам ухаа гүвээрхэг нутгаар байршин амьдардаг, есөн сараас арван сарын орооны үеэр Монголынпопуляци нэлээд томоохон сүргээрээ нам дор газар цуглардаг байна. Тус аймгийн Есөнбулаг, Жаргалан, Халиун, Тайшир сумдын нутагт байршдаг байна.