Амьтны мэдээллийн сан

Янгир/ Capra sibirica/

  • 1953 оноос агнахыг хуулиар хориглосон

  • Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн

  • Тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалтанд авчээ

Янгир ямаа нь өндөрлөг уул, тал хээр, говь цөлийн хад асгатай жижиг толгод, нам ууланд ч байршиж амьдардаг. Тухайлбал, Говь-Алтай аймгийн хэмжээнд Тахийн шар нуруу, Аж Богдын нуруу, Хар хайрхан, Атас-Игэс уулын орчим, Хөшөөтийн нуруу, Эдрэнгийн нуруунд янгир ямаа байршин амьдарч ялангуяа говийн бэсрэг уулсын хооронд нүүдэллэн байршиж амьдардаг