Амьтны мэдээллийн сан

Аргаль хонь/Oyis ammon Linnaeus/

Баг: Туруутан

Овог: Тугалмайтан

Дүрслэл

               Том данхар, мушгирсан 150 см-ээс урт эвэртэй. Угалзын (эр) сэрвээний өндөр нь 127 см хүрдэг, хонь (эм) нь түүнээс ойролцоогоор 30-40 хувь бага байдаг бөгөөд 50 см эвэртэй, ихэнхдээ бараан хүрэн буюу саарал зүстэй, толгой, хэвлий, хөлийн дотор тал нь цагаан өнгөтэй юм. Үржлийн үедээ угалзын ууцан хэсэг цагаан саарал болдог байна.

Хамгааллын зэрэг

Олон улсын үнэлгээ: Эмзэг, A2cde зэрэглэлээр үнэлэгдсэн

Бүс нутгийн үнэлгээ: Устаж болзошгүй, A2acde болон A3cde

Хамгаалсан байдал: БНМАУ-ын АИХ-ийн тогтоолоор 1953 онд агнахыг хориглож, ЗГ-ын 2000 онд “Амьтны тухай” хуулиар “нэн ховор” амьтны жагсаалтад, 2006 онд Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны Улаан номын “устах аюул нүүрлэсэн” гэсэн ангилалд оруулж, 1994 онд Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн Хавсралт I-д багтсан байна.

Идээшил нутаг, экологи

               Аргаль хонь өвслөг ургамалтай уулсын хөндий, өндөр, нам уулс, хад чулуут нутагтидээшин байршдаг, өвлийн улиралд өндөр уулсаар нүүдэллэдэг байсан бол одоогоор нам дор нутаг болох говьд нутагладаг болсон байна.