Амьтны мэдээллийн сан

Цоохор ирвэс /Uncia uncial/

Баг: Махчтан

Овог: Мийнхэн

Дүрслэл

               Энэ зүйл нь шаравтар цайвар дэвсгэр дээр том бараан хүрэн толботой, цагаан, цайвар хэвлийтэй, өтгөн сахлаг, 100 см гаруй урт сүүлтэй. Биеийн урт 100-150 см, сэрвээ хүртлэх өндөр нь 60 см, биеийн жин 30-45 кг хүрнэ. Өндөрлөг нутагт амьдрахад зохилдсон өтгөн ноолууртай, хамрын хөндий нь өргөссөн, хад, асганд авирахад нийцсэн бахим булчинлаг цээжтэй, богино мөчтэй юм.

Хамгааллын зэрэг

Олон улсын үнэлгээ: Устаж болзошгүй, C2a(i)

Бүс нутгийн үнэлгээ: Устаж болзошгүй, C1

Хамгаалсан байдал: ХЗОХК-ын Хавсралт I-д орсон (UNEP-WCMC, 2006). Монгол улсын улаан номын хоёр удаагийн хэвлэлд ховор зүйл зэрэглэлээр тус тус бүртгэж, Монгол улсын Амьтны аймгийн тухай хуулийн 7.1-д нэн ховор зэрэглэлд оруулсан бөгөөд 1972 оноос хойш агнахыг хуулиар хориглосон байна.

Идээшил нутаг, экологи

               Бут, сөөг бүхий хээрийн ургамлын хэвшилтэй сүрлэг уулсын хад чулуу, байц цохио,гүн хавцал, цавчим жалга, нуугдац бартаа сайтай газар нутагшина. Өөрөөр хэлбэл хад чулуут сүрлэг уулсын таг, цармын бүслүүрт 750 - 4,200 метр өргөгдсөн нутагт идээшин амьдардагбайна.