Амьтны мэдээллийн сан

Монгол бөхөн /Saiga borealis/

Баг: Туруутан

Овог: Тугалмайтныхан

Дүрслэл

               Монгол бөхөн нь хуурай шороотой орчинд зохилдсон монхор хамартай, хамар нь дулаан болон амьсгалаар усаа алдахыг багасган чийглэж өгдөг. Бөхөн цайвар бор өнгөтэй, өвөлдөө бараг цагаан өнгөтэй болдог. Бие гүйцсэн хэрэгчний (эр) эвэр нь 25 см урт, биеийн урт 110-116 см, жин 30-51 кг, харин хэржин (эм) нь биеэр арай жижиг 108-125 см, жин 21-41 кг байдаг байна.

Хамгааллын зэрэг

Олон улсын үнэлгээ: Устаж Устаж болзошгүй, A2ad болон С1 болон 2a(ii) гэж нарийвчлан үнэлэгдсэн байна.

Бүс нутгийн үнэлгээ: Устаж болзошгүй, A2acde

Хамгаалсан байдал: 1930 оноос агнахыг хуулиар хориглосон, Монголын болон олон улсын Улаан номонд бүртгэлтэй нэн ховор амьтан бөгөөд 1995 онд Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээндхудалдаалах тухай олон улсын конвенцийн (CITES) II хавсралтад бүртгэгдсэн байна.

Идээшил нутаг, экологи

             Монгол бөхөн 900-1600 м тэгш талархаг, хээр болон цөлжүү хээрийн хялганат /Stipa Glareosa/ болон /S. gobica/ ургамалтай нутагт голдуу идээшдэг, бутархаг газар, цөл болон хавцал бүхий нутгуудад үзэгддэггүй бөгөөд эзэмшил нутгаар бэлчээр, ус даган нүүдэллэдэг байна.