Амьтны мэдээллийн сан

Хар сүүлтий зээр

Баг: Туруутан

Овог: Тугалмайтныхан

Дүрслэл

               Хар сүүлтий зээрийн хэвлий нь цагаан, ар зооны хүрэн өнгө нь хоёр хажуу руугаа цайвар хул болдог, биеийн урт нь 90-115 см, сэрвээний өндөр нь 60-80см, 18-33 кг жинтэй юм. Эр нь арагшаа тахийж үзүүр нь урагшаа эргэсэн эвэртэй байдаг.

Хамгааллын зэрэг

Олон улсын үнэлгээ: Эмзэг, A2ad

Бүс нутгийн үнэлгээ: Эмзэг, A3cde

Хамгаалсан байдал: 2001 онд Монгол улсын Засгийн газрын тогтоол (№264)-оор мөн 1995 оны Ан агнуурын тухай хуулиар ховор зэрэглэлд оруулж, Монгол улсын улаан номын хоёр удаагийн хэвлэлд ховор зэрэглэлээр тус тус бүртгэсэн байна.

Идээшил нутаг, экологи

               Монголын өмнөд цөл, цөлжүү хээрийн уудам, тавиу хотос, хөндий, бэсрэг уулс, аараг, ухаагийн энгэр бэлээр Stipa gobica, Anabasis brevifolia, Allium spp., Halogeton spp. бүхий ургамалжилттай бэлчээр дагаж идээшилнэ. Зундаа 2,700 м хүртэл, өндөрлөг нутагт ус, бэлчээр дагаж нүүдэллэдэг. Ихэвчлэн таана, хүмэл, хялгана, багалуур, шаваг зэрэг өвслөг ургамал идэхийн зэрэгцээ заг, бударгана, үетэн элдэв өвс, говийн уулын, бэлийн сайр, гадарга, захын жижиг толгод тэдгээрийн ам хөндийд ургамалын аяс, идэш тэжээл, ус ундааны соргогыг дагаж улиралаар нутаг сэлгэн байршина.

    Хар сүүлтий зээр нь Говийн их дархан цаазат газрын А, Б хэсэг (Алтайн өвөр говь, Зүүнгарын говь), Шарга, Манханы байгалийн нөөц газарт (Монгол Алтай нуруу) тус тус тархсан байна.

Говь-Алтай аймгийн хар сүүлтийн тархац, нөөц, нягтшил

         Хар сүүлт (Gazella subgutturoza Guld 1780) нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Таван овоо булаг, Хужиртын хөндий, Дарив сумын Хуйсийн говь, Хөвчийн ам, Тонхил сумын Ямаат уулын ар хөндий, Цээл сумын хайч уулын баруун хөндий, Алтай сумын Эдрэнгийн тал  зэрэг нийт 640 орчим км2 нутгийн говь талын бут, бутуул, заг бүхий хоолой, ухаа, гүвээ толгодын хоорондын хөндий ,хоолойнуудаар тархсан байна.

Хүснэгт. Хар сүүлтийн тархац, нөөц     

Тархац нутаг

Сорил талбай

Тоо толгой

Тархац талбай км2

Нийт нөөц

1000 га-д нягтшил

Хамрагдах сум

Таван овоо булаг, Хужиртийн хөндий

24

73

100

304

0,3

Бугат сум

Хүйсийн говь

10

5

200

100

0,5

Дарив сум

Ямаат уулын ар хөндий

96

46

120

57

0,5

Тонхил сум

Хайч уулын баруун хөндий

100

16

220

35

0,1

Цээл сум

Дүн

230

140

640

496

0,7

 

         Хар сүүлтийн нийт нөөц нийт 230 км2 нутагт 15 сүрэг 140 бодгаль тэмдэглэсэнийг анализ хийхэд аймгийн 496 км2  нутаг дэвсгэрийн хэмжээнд хар сүүлтийн нөөц 496, нягшилт 1000-гад 0.7 байна. Их нягтшилтай нь Бугат сумын Таван овоо булаг, Хужиртын хөндийд  1000 гад 0,3 байсан. Сүргэлэлт нь1-5-аар сүрэглэсэн 11 сүргэд 31 бодгаль шаргачин /эм/, ооны сүрэгт 3-аар сүргэлсэн 1, нэгээр тэгдэглэсэн 3, бүгд 6 бодгаль . Сүргийн харьцаа эр: эм,1:5.1 байна. Намар орой 10-р сарын сүүл рүү  янзага, шүдлэн  гэж сүргийн бүтэцийг ялгахад  бэрхшээлтэй,  хар сүүлт зарим үед заг, бударгана  ихтэй газар тохиолдох учир  зөвхөн  ооно, шаргачин ялгах боломжтой байсныг дурьдах нь зүйтэй.

Хүснэгт. Хар сүүлтийн тэмдэглэгдсэн байдал         

Сумын нэр

Газрын нэр

Тоо толгой

Солбилцол

Сар өдөр

1

Бугат сум

Таван Овоо булаг

73

93,33,203 45,05,562

 

2

Дарив сум

Хүйсийн говь

5

94,27,529 46,43,153

 

3

Тонхил сум

Ямаат уул ар хөндий

46

93.26.640

45.54.260

 

4

Цээл сум

Хайч уулын барнуу хөндий

16

94.59.663

45.15.831

 

 

Дүн

 

140