Амьтны мэдээллийн сан

Говь-Алтай аймгийн амьтаны аймаг

            Монгол улсын нутаг дэвсгэр тархан байршсан 29 зүйлийн амьтнаас манай аймагт  Тахь, Хулан, Хавтгай, Аргаль, Янгир, Бөхөн, Хар  сүүлтий, Буга зэрэг  8  зүйлийн гөрөөс, Мазаалай, Ирвэс, Булга, Суусар, Халиу зэрэг 5 зүйлийн араатан, Хун, Гургуул, Хотон, Хойлог, Ёл, Тас, Сар, Ууль, Бигбаатар, Шар шувуу, Тоншуул зэрэг зүйлийн жигүүртэн байдаг юм.

           Ойт хээрийн буга согоо, суусар, жирх зэрэг амьтад дархан цаазат Хасагт хайрхан зэрэг уул, мөн Хар азаргын нуруунд бий.

          Говь болон цөлийн бүсийн нэн ховор хийгээд ховордсон амьтдаас Хавтгай, Хулан, Бөхөн, Мазаалай, Зэгсний гахай, Хар сүүлт, мөн махчин Цоохондой зэрэг амьтад бий.

         Говь цөлийн мөлхөгч амьтдаас хонин гүрвэл, могой, замба гүрвэл, гүрвэл, тэмээн сүүлт могой  зөвхөн Алтайн өвөр говьд оршдог.

       Алтайн хойлог, цагаан ахууна, ятуу, хахилаг, ёл, тас зэргээс гадна говь, хээрийн бүсийн шувуудын гол бүрдэл болох монгол болжмор, талын бүргэд, тэрчлэн говь, цөлийн бүсийн тоодог, хулан жороо, чогчого, зэржгэнэ мэтийг нэрлэж болно. Завхан голд монгол хадран, давжаа сугас, сахалт эрээлж гэх 3 зүйлийн загас бий.

         Монголын улаан номонд орсон Хавтгай, Хулан, Тахь, Аргаль, Янгир, Мазаалай, Бөхөн, Хар сүүлтий зээр, Ирвэс, Цөөвөр чоно, Түвд үнэг, Түвд туулай зэрэг ховор амьтад байдаг юм.