Химийн бодисын ашиглалт, тээвэрлэлт, хадгалалтын үеийн аюулгүй ажиллагааг хангах, химийн бодис бүрээр нэгдсэн нэг ойлголттой байх зорилгоор НҮБ-аас 1999 онд “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар”, түүний дагалдах боть болох “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж. Туршилт, шалгуурын гарын авлага”, 2003 онд “Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем”-ийг тус тус батлан гаргажээ.
Химийн хорт болон аюултай бодисын ангилалыг ашигласнаар химийн бодис бүрийг шинж чанар, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөр нь цогц тодорхойлон, ангилалд хамруулж, нэгдсэн, товч, тодорхой хаяг шошгийг ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Монгол улсад мөрдөгдөх химийн хорт болон аюултай бодисын ангилал болон уг ангиллыг ашиглахад шаардагдах мэдээлэл, нэр томъёо, тодорхойлолт, тайлбарыг агуулсан аргачлалыг боловсруулан гаргасан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2008 оны дугаар хамтарсан тушаал
Химийн хортой болон аюултай бодисын ангиллын жагсаалт-http://www.mne.mn/chemical/images/content/uploaded/List_of_classification_for_renewal_final_917_5056d87459970.htm