Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

Говь-Алтай аймгийн танилцуулга

Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.

Говь-Алтай аймгийн тухай:

Байршил:- Монгол орны баруун урд хэсэгт

Нутаг дэвсгэр: 141 400 км квадрат

Хүн ам: 53200

Хамгийн өндөр цэг: Сутай хайрхан уул 4226 м

Хамгийн нам цэг: Цэнхэр Номингийн говь Заг ихт сайрын хонхор 721 м

Уур амьсгал:

Засаг захиргааны нэгж: 18 сум, 2 тосгонтой

Аймгийн төв: Алтай хот

 Говь-Алтай аймаг нь 1940 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын баруун зүгт, зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд, өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршино. Аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км болж тэдгээр нь хилийн 128-171 дүгээр тэмдгээр тэмдэглэгдсэн, нийт нутаг дэвсгэр 141.4 мянган хавтгай дөрвөлжин км бөгөөд Улаанбаатар хотоос 1001 км зайд оршдог. Дэлхийн цагийн 6 дугаар бүсэд байрладаг.

 Говь-Алтай аймаг Засаг захиргааны нэгжийн хувьд 18 сум, 83 багтай. Нийт хүн ам 56172, аймгийн төв Алтай хот 17795 хүн амтай.