Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

Элсний фестиваль-2018 зохион байгуулагдлаа

Говь-Алтай аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн онцлогыг илтгэсэн эвент арга хэмжээг буй болгох замаар аялагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг элсний фестиваль арга хэмжээг 08 сарын 19, 20-ны өдрүүдэд Жаргалан сумын Бүрэн багийн нутагт орших Эрээн нуурын хөвөөнд зохион байгууллаа. 2. 2018 оны Үндэсний баяр наадмаар Монгол Улсын мэргэн цол хүртсэн Б.Дашзэвэгт хүндэтгэл үзүүлэх баруун бүсийн чуулга харвааны тэмцээн зохион байгуулагдлаа. Чуулга харваанд Улаанбаатар хот, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Дорнод аймаг, Багануур дүүргийн харваачид хүрэлцэн ирж оролцсон. Гар бөмбөгийн холимог багийн тэмцээнд зохион байгуулагдсан бөгөөд энэхүү тэмцээнд 24 баг тамирчид оролцсон. Мөн сум тус бүрээс нутгийн бренд бүтээгдэхүүнийг таниулах, сурталчилах зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бөгөөд үүнд 13 сумын 26 ирэн, малчдын бүлэг, нөхөрлөлүүд оролцлоо. Мөн говийн гайхамшигт зургаан амьтныг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор зургаан амьтныг элсээр урлан сонирхууллаа. Аялагчид чөлөөт цагаа ердийн хөсгөөр нуурлуу аялах, элсэн манханаар явган аялал хийх, чаргаар гулгах зэргээр өнгөрүүлж байлаа.