Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

Нар элс-бөөрний сувилал

Тус сувилал Говь-Алтай айм¬гийн Бигэр суманд байрладаг. Халуун элс, ингэний хоормогт голлосон эмчилгээ хийдэг аж.Бөөрний өвчтэй, түнхэний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Тиймээс энэ төрлийн өвчнүүдийг манханы ха¬луун элс, ингэний хоормог, үзэмний шүүсний эмчилгээг физик эмчил¬гээтэй хослуулан хийдэг аж. Үнийн хувьд хоногийн 20 мянган төгрөг. 6-11 насны хүүхэд бол хоногийн 10, 2-5 насных бол таван мянган төгрөг юм байна. Энэ үнэд эмчилгээ, өдрийн таван хоол багтдаг. Холбоо барих утас: 99082710, 99082703